Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 1017

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, иргэн Б.Ц*******ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/*******дугаар лавлагааг хууль бус болохыг тогтоож, Б.Ц******* миний гэр бүлийн бүртгэлийг хууль, журмын дагуу залруулан бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Тус захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа Б.Ц*******ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1645 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр бүртгэлд засвар, өөрчлөлт хийсэн байх бөгөөд уг бүртгэлийн зөрчил нь арилж нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 50 дугаар зүйлийн 50.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/*******дугаар лавлагааг хууль бус болохыг тогтоож, Б.Ц******* миний гэр бүлийн бүртгэлийг хууль, журмын дагуу залруулан бүртгэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэсэн үндэслэлээр бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-д “Энэ хуулийн 47.6-д заасан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно” гэж заасан үр дагаврын талаар нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар  зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц*******ын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/*******дугаар лавлагааг хууль бус болохыг тогтоож, Б.Ц******* миний гэр бүлийн бүртгэлийг хууль, журмын дагуу залруулан бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу иргэн Б.Ц*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

  

 

ШҮҮГЧ             Д.ОЮУМАА