| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/10430/И |
| Дугаар | 191/ШШ2026/00972 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2026/00972
2026 01 15 191/ШШ2026/00972
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд би,
Нэхэмжлэгч: ......... хаягт оршин байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,135,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1..Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Б.*******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 21,572,000 төгрөгийг жилийн 22.8 хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* банк дахь 3095040007 тоот данс руу шилжүүлсэн.
Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч Б.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж зээлийн ******* дугаартай гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэлд 21,202,017 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөрт 2,862,553 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 70,981 төгрөг. Нийт 24,135,551 төгрөг.
Иймд хариуцагчаас нийт 24,135,551 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээг байгуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 24,135,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид 2026 оны 01-р сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр, Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* банк ХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 24,135,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 2,011,296 төгрөгөөр 12 сарын хугацаанд хуваан төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 24,135,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 01-р сарын 30-ны өдрөөс 2026 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 2,011,296 төгрөгөөр 12 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагч Б.*******аас 139,314 төгрөг, төсвөөс 139,314 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД