| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0185/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/209 |
| Огноо | 2018-06-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/209
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Иргэний нэхэмжлэгч Б.Дарханбаатар, П.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* , 1******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Д******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн ******* Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд авто зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а, 8 дугаар бүлгийн 8.4, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс жолооч ******* жолоодож явсан ******* улсын дугаартай Тоёота кроса маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 5 настай охин ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч******* ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч ******* эд хөрөнгөнд 1.083.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ******* өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би ахтайгаа хамт ууц чанаж байхдаа 1 шил архи хувааж уусан. Тэгээд ах гэр лүү буюу шийрийн бригад орно хүргээд өгөөч гэж хэлсэн. Тухайн үед согтуу байсан учраас найз руугаа залгаад хүргүүлэхээр ярьсан. Тэгсэн найз маань Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуулиас ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд найзыгаа очиж авах гээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад зам тээврийн осол гаргасан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодож явсандаа харамсаж байна. Хохирогч ******* 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч******* 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ******* , ******* нарт 2.102.315 төгрөгийг төлсөн гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч******* өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад Дархан суманд байрлах “Толгойт” гэх газар очиж хүүхдийнхээ толгойг бариулсан. Ингээд гэр лүүгээ буцах замдаа зам тээврийн осолд орсон. Манай хоёр охины толгой нь доргисон нүүрэн хэсэгт нь шалбарсан байсан. Тэр даруйдаа эмнэлэг дээр очиж хүүхдүүдийнхээ толгойн зургийг авахуулсан. Мөн томографикийн зураг авахуулсан. Эмчилгээний зардалд 1.019.315 төгрөг авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч ******* өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 18:30 цагийн үед хоёр ихэр хүүхдээ болон хөрш айлын охин ******* нарыг цэцэрлэгээс нь аваад харих замдаа зам тээврийн осолд орсон. Тухайн үед юу болсон талаар санахгүй байна. Бүх зүйл нүд ирмэхийн зуур л болсон. ******* нь машины хохирол болох 1.083.000 төгрөгийг төлж барагдуулсан учраас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй
Мөрдөн байцаалтад:
Хохирогч ******* өгсөн: ...Манай нөхрийн дүү залгаад******* зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Гэртээ очиход манай охин уйлаад толгой нь хөдөлж чадахгүй байсан учраас Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах руу очиж үзүүлсэн. Рентген зураг авахуулахад эмч баруун талын эгэм хугараад зөрсөн байна, яаралтай эмчлүүлэх хэрэгтэй гэсэн. Мөн тухайн үед зүүн талын хацар нь хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 48/,
Иргэний нэхэмжлэгч******* өгсөн: ...Нэгдсэн эмнэлгийн урдаас таксинд суугаад гэр лүүгээ харих замдаа зам тээврийн осолд орсон. Осол яаж болж өнгөрснийг мэдээгүй. Нэг мэдэхэд л осолд орсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 5-13/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн тэмдэглэл /хх-ийн 15/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт хорт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад******* нь 1.74 хувийн үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хх-ийн 16/,
“Бан хас” ХХК-ний 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “******* жолоодож явсан Тоёота кроса маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зам тээврийн ослын улмаас үүссэн эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардлын дүн 1.083.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 268 дугаартай ******* биед баруун хөмсөг, хацрын зулгаралт, баруун нүдний зовхины цус хуралт, баруун нүдний зовхи, хацар, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түх хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63/, 277 дугаартай “******* биед баруун эгэмний битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.******* учирсан гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67/, 272 дугаартай “******* биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түх хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84/, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 275 дугаартай “******* биед тархи доргилт, духны зулгаралт, зүүн шанаа, 2 өвдөг, баруун шагайн үений цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно. ******* учирсан гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71/, 273 дугаартай “******* биед тархи доргилт, духны зулгаралт, зүүн хацар, зүүн нүдний зовхи, зүүн гарын долоовор хурууны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно. ******* учирсан гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй/ гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96/,
Иргэний нэхэмжлэгч ******* Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн 1203 дугаартай тухай өвчний түүх /хх-ийн 72-79/, иргэний нэхэмжлэгч ******* Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн 1022 дугаартай тухай өвчний түүх /хх-ийн 85-92/, ******* Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн******* дугаартай тухай өвчний түүх /хх-ийн 97-103/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад******* 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Жолооч******* нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр МСҮТ-ийн урд зам дээр Тоёота приус-10 маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.4-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг, 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг, 2 дугаар бүлгийн 2.7а-д заасан жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Жолооч ******* нь Тоёота кроса маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3б-д заасан жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.4, 9.2-д заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан” гэх дүгнэлт /хх-ийн 112/,
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер ******* “Тоёота кроса маркийн ******* , Тоёота приус-10 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн техникийн байдлыг шалгахад тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд бүрэн бүтэн, эд анги хэвийн ажиллагаатай, зам тээврийн осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй” гэх дүгнэлтүүд /хх-ийн 119-123, 130-133/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас******* биед баруун эгэмний битүү хугарал бүхий хүндэвтэр гэмтэл,******* нарын биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан, иргэний нэхэмжлэгч ******* 1.083.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогч ******* 200.000 төгрөг төлсөн нь хохирогчийн ХААН банкны******* тоот дансанд орлого хийсэн тухай банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 157/, иргэний нэхэмжлэгч******* 500.000 төгрөг төлсөн нь түүний ХААН банкны ******* тоот дансанд орлого хийсэн тухай банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 156/, иргэний нэхэмжлэгч ******* нарын эмчилгээний зардалд 1.019.315 төгрөг, иргэний нэхэмжлэгч******* эд хөрөнгийн хохиролд 1.083.000 төгрөг төлсөн нь******* Цагдаагийн газарт бичсэн өргөдөл /хх-ийн 153/, иргэний нэхэмжлэгч ******* прокурорын газарт гаргасан өргөдөл /хх-ийн 169/ болон шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирогчийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч нарт эмчилгээний зардал болон эд хөрөнгийн хохиролд нийт 2.602.315 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн орлогын баримт, иргэний нэхэмжлэгч нарын бичсэн өргөдөл болон иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д “Энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулахаар заажээ.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох үндэслэлтэй байна.
Ялтан тэнсэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор шүүгдэгч ******* өмчлөлийн Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ****** согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар *******
5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар ******* тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнсэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар ******* оногдуулсан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч ******* өмчлөлийн Тоёота приус-10 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР