| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2509000000196 |
| Дугаар | 2025/ДШМ/684 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/684
2025 06 02 2025/ДШМ/684
У.Т, Т.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Даваасүрэн,
шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч М.А,
шүүгдэгч У.Т, түүний өмгөөлөгч Г.И,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А өмгөөлөгч М.А, шүүгдэгч У.Т, түүний өмгөөлөгч Г.И нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн У.Т, Т.А нарт холбогдох 2509000000196 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т.А
- 20** оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- 20** оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял,
- 20** оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 440 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
- 20** оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/**** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан;
2. У.Т,
- 20** оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дугаар зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял,
- 20** оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн,
- 20** оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан;
Шүүгдэгч Т.А, У.Т нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цагийн үед **** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуучууд зочид буудлын зүүн талын гудамжинд хохирогч Г.А гадуур хувцасны халааснаас “Айфоне-13 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Б халааснаас “Айфоне-11 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 740,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн сургуулийн орчим хохирогч М.Х халааснаас “Айфоне-13” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,075,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын И-март худалдааны төвөөс Сэлбийн гол дагуу багшийн дээд чиглэлтэй алхаж байсан хохирогч Ц.Т өмдний баруун халааснаас “Айфоне-13 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,675,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт алхаж явсан хохирогч М.А халааснаас “Айфоне-12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 925,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.А халааснаас “Айфоне-14” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,440,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдэж, бусдад нийт 7,255,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: У.Т, Т.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ернхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хзсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
У.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.А өмгөөлөгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, эхнэр С.Б нь өвчтэй, ам бүл тавуул амьдардаг тул шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. Мөн шийтгэх тогтоолд Т.А цагдан хоригдсон 42 хоногийг 12 хоног гэж буруу бичсэн байна. ...” гэв.
Шүүгдэгч У.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.Т миний бие үйлдсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж, өнөөг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзнэ үү. Миний бие хар багаас бүтэн өнчирч бусдын адил амьдрах гэж маш олон зүйлийг үзэж туулсан маань үнэн. ...Хүү Т.А нь одоо 6-р ангийн сурагч, эхнэр О савны хорт хавдар болж яаралтайгаар хагалгаанд орох болсон. Иймд миний амьдралд тохиолдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч У.Т өмгөөлөгч Г.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч У.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жил 6 сарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан тул анхан шатны шүүхээс У.Т гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж дүгнэсэн болно.
У.Т хувьд, төрсөн ах дүү, хамаатан садангүй бүтэн өнчин, хамтран амьдрагч нь эмэгтэйчүүдийн хавдар гэсэн оноштой хагалгаа эмчилгээнд орох шаардлагатай байх бөгөөд эрхэлсэн тодорхой ажилтай, байнгын оршин суух хаягтай, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгөхийг өмгөөлөгчийн зүгээс санал болгосон ч анхан шатны шүүх уг саналыг хүлээж аваагүй болно.
Учир нь, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасан ба эрүүгийн хариуцлагын талаарх өмгөөлөгчийн дээрх саналыг шүүх хүлээн авах бүрэн боломжтой байсан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж явдаг. Би бүтэн өнчин хүн байгаа. 3 хүүхэд болон бие муутай эхнэрийн хамт амьдардаг. Би гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд, урьд удаа дараа хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байсан. Гэтэл дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял шийтгэл оногдуулсан. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг У.Т, Т.А нарт холбогдох *********** дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч У.Т, Т.А нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
1. Шүүгдэгч Т.А, У.Т нар нь бүлэглэн, 6 удаагийн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуучууд зочид буудлын зүүн талын гудамжинд хохирогч Г.А гадуур хувцасны халааснаас “Айфоне-13 про” загварын гар утсыг авч 1,400,000 төгрөгийн, 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Б.Б халааснаас “Айфоне-11 про макс” загварын гар утсыг авч 740,000 төгрөгийн, 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн сургуулийн орчим хохирогч М.Х халааснаас “Айфоне-13” загварын гар утсыг авч 1,075,000 төгрөгийн, 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын И-март худалдааны төвөөс Сэлбийн гол дагуу багшийн дээд чиглэлтэй алхаж байсан хохирогч Ц.Т өмдний баруун халааснаас “Айфоне-13 про макс” загварын гар утсыг авч 1,675,000 төгрөгийн, 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт алхаж явсан хохирогч М.А халааснаас “Айфоне-12” загварын гар утсыг авч 925,000 төгрөгийн, 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.А халааснаас “Айфоне-14” загварын гар утсыг авч 1,440,000 төгрөгийн буюу нийт 7,255,000 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь:
хохирогч Г.А: “...Монгол Улсын Их сургуулийн багш хөгжлийн төвөөс гарч алхаад сургуулийнхаа оюутны 5 дугаар дотуур байр хүрэх замдаа гадуур хувцасныхаа баруун халааснаас гар утсаа хулгайд алдсан. Би гар утсаа хамгийн сүүлд куртикнийхээ баруун халаасанд хийсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5/,
“Т Т” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 9 дугаартай “...үнэлгээний дүн 1,400,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 11-12/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 17-18/,
насанд хүрээгүй хохирогч Б.Б: “...Сургуулиасаа алхаж явсаар Сансарын И-мартын явган хүний гарц дээр очоод найзаасаа салсны дараа куртикны халаасанд байсан утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,
“Д” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн НЦУГ-**-*** дугаартай “...шинжилгээний объектын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 740,000 төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 85-88/,
хохирогч М.Х: “...Би Арслантай гүүрний шатаар дээш өгсөж алхаж гараад “Орчлон комплекс” орох ажилтай байсан болохоор гүүрний далан дагаад алхаж байтал миний утсаар сонсож явсан дуу явахгүй болсон. Тэгэхээр нь гар утсаа үзтэл миний гар утас байхгүй болсон. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195/,
иргэний нэхэмжлэгч Э.Т: “...Нийслэлийн Цагдаагийн удирдах газар 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Д” ХХК-тай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх тухай” гэрээг байгуулсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т Үнэлгээний дүн 0-1,000,000 байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс үнэгүй хийгдэнэ, 6.1.2-т үнэлгээний дүн 1,000,000-3,000,000 төгрөг байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 29.800 төгрөг, 6.1.3-т үнэлгээний дүн 3,000,000-40,000,000 төгрөг байх тохиолдолд үнэлгээний ажлын хөлс 118,000 төгрөг байхаар тусгасан. Иймд 1,075,000 төгрөгийн үнэлгээтэй гар утас байх бөгөөд 29,800 төгрөгийг ******** дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 206-207/,
“Д” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн НЦУГ-**-*** дугаартай “...шинжилгээний объектын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,075,000 төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 209-211/,
насанд хүрээгүй хохирогч Ц.Т “...би Сансарын И-март худалдааны төвөөс Сэлбийн гол дагуу багшийн дээд чиглэлтэй алхаж явах замдаа “Стар тауэр ресидэнс” барилгын орчимд өмднийхөө баруун халааснаас гар утсаа хулгайд алдсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239/,
“Д” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн НЦУГ-**-*** дугаартай “...шинжилгээний объектын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,675,000 төгрөгөөр үнэлэгдэв. ..." гэх дүгнэлт /1-р хх-ийн 247-249/,
хохирогч М.А: “...Анагаахын шинжлэх ухааны их сургуулиас хичээлээ тараад гэрлүүгээ явах замд өөрийн эзэмшлийн “Айфоне 12 про” маркийн гар утсаа алга болгосноо гэртээ ороод мэдсэн. Намайг алхаад явж байхад ард 2 ах алхаад явж байсан. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-18/,
“Д” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн НЦУГ-**-*** дугаартай “...шинжилгээний объёктын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 925,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 34-36/,
хохирогч Ч.А: “...Санхүү эдийн засгийн сургуулиас 18 цаг 30 минутын үед гарч, баруун тийшээ явган хүний замаар найз Энхжингийн хамт явж байгаад өөрийн “Айфоне 14” загварын гар утсаа зүүн халаасандаа хийгээд, дижитал камераар найзынхаа зургийг дарж өгөөд буцаагаад зүүн халаасандаа гараа хийтэл миний гар утас байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 68-69/,
“Д” ХХК-ийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн НЦУГ-**-*** дугаартай “...шинжилгээний объектын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1,440,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 76-78/,
гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 85-86/,
эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1-р хх-ийн 2, 72, 202-204, 244-245, 2-р хх-ийн 19, 87/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Т.А, У.Т нарын бүлэглэн, 6 удаагийн үйлдлээр 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 6 хохирогчийн гар утсыг нь тус тус өөрт нь мэдэгдэлгүйгээр нууцаар хувцасных нь халааснаас авч нийт 7,255,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт үндэслэлтэй, тэдний үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч нарт учирсан хохирлыг Т.А, У.Т нар төлсөн байна гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
4. Анхан шатны шүүх, Т.А, У.Т нарын үйлдсэн “Хулгайлах” гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн арга, урд хулгайлах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-аас тэдэнд хорих ялыг сонгож, шүүгдэгч Т.А 1 жил, шүүгдэгч У.Т 1 жил 6 сарын хугацаагаар тус тус оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Т.А өмгөөлөгч М.А, шүүгдэгч У.Т, түүний өмгөөлөгч Г.И нарын гаргасан “хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
5. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.А нь 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 39 хоног, шүүгдэгч У.Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд буюу 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 64 хоног цагдан хоригдсоныг анхан шүүх буруу тооцсон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад холбогдох өөрчлөлтийг оруулав.
6. Шүүгдэгч Т.А, У.Т нар нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 45 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн:
6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоног, шүүгдэгч У.Т-ийн цагдан хоригдсон 36 /гучин зургаан/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоног, шүүгдэгч У.Т цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А өмгөөлөгч М.А, шүүгдэгч У.Т, түүний өмгөөлөгч Г.И нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, У.Т нарын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ