2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/01116

 

 

 

 

 

 

 

2026 01 19 191/ШШ2026/01116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* ******* ******* овогт ******* *******- /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б. эх Г.*******ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б. 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Г.*******-эр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тэтгэлэг төлөгчөөс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд ногдох хэсэг, түүнээс гаргуулах шаардлагын хүрээнд зохигч дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.Үүнд:

 

а/ Г.******* нь хариуцагч Г.*******-д холбогдуулан гаргасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсэг 22,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Г.*******- болон Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн хооронд 2023.09.11-ний өдөр байгуулсан № Зээлийн болон фидуцийн гэрээний дагуу зээлээр худалдан авсан ...... улсын дугаартай, Тоёота Акуа автомашины зээлийн үлдэгдэл төлбөр болох /4,162,355төгрөг/-ийг болон шүүхийн шийдвэр гарснаас хойшхи /хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор хүү нэмэгдүүлсэн хүү тооцогдсон тохиолдолд мөн хариуцах/ үлдэх үүргийг Г.******* бүрэн хариуцан төлж, зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох,

б/ Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, Есөн шижир инвест ББСБ ХХК нь Фидуцийн зүйл болох ...... улсын дугаартай, Тоёота Акуа автомашиныг чөлөөлөхөд нэхэмжлэгч Г.*******ын эзэмшил, өмчлөлд хариуцагч Г.*******- автомашиныг улсын бүртгэл болон эзэмшлийг бодитоор/өмчлөх болон эзэмших эрхийг/ бүрэн шилжүүлэх,

в/ .......... хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 784 м.кв талбайтай, Г.*******-Эрдэнийн өмчлөлд бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний газар, түүн дээр байрлалтай улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Г.*******-Эрдэнийн өмчлөлд бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг Г.*******-Эрдэнийн өмчлөлд үлдээх.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлаагүй тохиолдолд гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+271,280/ 341,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******-эс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62,508 төгрөгийг гаргуулж улсын улсын орлого болгосугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД