| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0193/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/210 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/210
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Д.Дэлгэр-Очир
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдох эрүүгийн 1818003090166 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн ******* ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Увс аймгийн ******* тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймаг,******* тоотод түр оршин суудаг байсан, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн ******* ертөнцийн зүгээр хойд талын байрны дунд байдаг асфальтан зам дээр нагац ах******* эзэмшлийн ******* улсы н дугаартай Тоёота Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож ухрах хөдөлгөөн хийх явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан явган зорчигч ******* мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Өсвөр насны шүүгдэгч ******* өгсөн: ...Машинаа зогсоолд тавих гэтэл зогсоол байхгүй байсан учраас ухарсан. Тухайн үед би хүн дайрсан гэж мэдээгүй. Замын хашлага дайрчихлаа гэж бодсон. Тэгсэн шөнө 03 цагийн үед хүн дайрсан талаар мэдсэн. Би энэ хэргийг санамсаргүй байдлаар хийсэн. Цаашид хүний юмыг дур мэдэн ашиглаж хэрэглэхгүй. Жолооны үнэмлэхтэй байсан ч машинд суухаас айж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ******* өгсөн: Би уг нь хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж байна гэж боддог. Гэтэл миний хүүхдүүдийн хүмүүжил болоогүй байсан байна. Тиймээс миний хүү ******* эцэг надад даалгаж өгнө үү... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч ******* өгсөн: ...Би маш их согтсон байсан ба нэг мэдэхэд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ард зам дээр босож чадахгүй байсан. Одоо миний санаж байгаагаар би машинд мөргүүлсний дараа газар сууж байгаад замын хажуугийн хашлага дээр суусан. Босоод явах гэхээр миний хөл болохгүй байсан. Тэгээд нэг машин ирээд би гэртээ хүргүүлсэн. Би шатны бариулаас бариад өөрийгөө чирч байгаад гэртээ орсон. Манай дүү миний хувцсыг тайлаад эмнэлэг дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-35/,
Гэрч ******* өгсөн: Намайг гэртээ байж байхад манай ах ******* нь 22:30 цагийн үед нэлээн согтуу, нүүр ам нь халцарсан байдалтай орж ирээд үүдний өрөөнд суугаад байсан. Би ахыгаа босгоод өрөө рүү нь оруулах гэтэл босож чадахгүй байсан. Тэгээд ээж түргэн тусламж дуудаад эмнэлэгт очсон. Тэгтэл ахын 2 хөл нь хугарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 41/,
Насанд хүрээгүй гэрч******* өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр манай найз ******* гэртээ ганцаараа хонож байгаа цуг хоноё гээд намайг авахаар манай гэрт ирэхдээ цагаан өнгийн Тоёота Ланд крузер-100 маркийн авто машин унаж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
Насанд хүрээгүй гэрч *******өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагт найз ******* байж байхад ******* улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд крузер-100 маркийн авто машинтай ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
Гэрч ******* өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой манай охин ******* над руу утсаар залгаад “ах хүнд зодуулсан юм уу яасан ч юм бие нь цус болчихсон, хөл нь гэмтээд босож чадахгүй байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би түргэн тусламж дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,
Гэрч ******* өгсөн: ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай хүү ******* нэр дээр бүртгэлтэй боловч тэр машиныг унаж, хэрэглэдэг. Би 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ажлаар Улаанбаатар хот руу явахдаа машиныхаа түлхүүрийг үлдээсэн газраа ******* хэлээд явсан. Учир нь ******* гэртээ ганцаараа үлдсэн ба манай хүү ******* машин ашиглах шаардлага гарвал машин авна биз гэж бодоод хэлсэн. Би заримдаа Д.Мөнхтөрд гараашид байрлуулах, угаалгах үедээ түлхүүрээ өгөөд машинаа унуулдаг. ******* зам тээврийн осол гаргасан талаар эхнэр, хүү хоёроосоо сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,
Гэрч ******* өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ******* зам тээврийн осол гаргасан талаар ээжээсээ сонсож мэдсэн. ******* улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй боловч манай аавын машин юм гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
Гэрч ******* өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Батлионд байдаг хашаагаа цэвэрлэхээр очсон. Тэгээд ******* мах аваад Батлионд хүрээд ир гэж дуудсан. ******* Батлионд ирэхдээ манай нөхрийн ******* улсын дугаартай цагаан өнгийн машиныг ганцаараа унаад ирсэн. Тэгээд ******* хоол идэж, хашаа хамт цэвэрлэж байгаад машинаа унаад буцсан гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /хх-ийн 3-10/,
Өсвөр насны шүүгдэгч******* насыг тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-11-13/,
Хохирогч ******* зам тээврийн осолд орох үедээ өмсөж явсан 1 ширхэг савхин куртик, цэнхэр өнгийн костюм, шаргал өнгийн срочкин цамц, цэнхэр өнгийн өмд, хүрэн өнгийн элгэн материалтай 1 хос гутлыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, хувцсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/,
Өсвөр насны шүүгдэгч ******* зам тээврийн осол гаргахдаа жолоодож явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24/,
Дархан-Уул аймгийн******* дугаар байрны дээд талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-27/, уг хяналтын камерын бичлэгийг хуулбарласан цагаан цэнхэр өнгийн******* гэсэн хар өнгийн бичигтэй 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25/,
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер******* “Тоёота Ланд крузер-100 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгахад тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, эд анги хэвийн ажиллагаатай, зам тээврийн осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй” гэх дүгнэлт /хх-ийн 63-67/
“Капитал зууч” ХХК-ний 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “******* савхин богино куртик 1 ширхэг, эрэгтэй хүний костюм пиджак 1 хос, эрэгтэй хүний шаргал өнгийн срочкин цамц 1 ширхэг, эрэгтэй хүний бор өнгийн ботинк 1 хос зэрэг эд зүйлийн нийт үнэ 270.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, дэслэгч ******* 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Тоёота Ланд крузер-100 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1-д заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна гэснийг, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.17-д заасан Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэснийг, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээнэ гэснийг тус тус зөрчсөн. Явган зорчигч******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.9 дүгээр зүйлийн б, г-д заасан явган зорчигч аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх болон өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг тус тус хориглоно гэснийг зөрчсөн.******* нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс осол гарах үндсэн шалтгаан болсон” гэх дүгнэлт /хх-ийн 78-79/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дугаартай “Шинжилгээнд авсан******* цусанд этилийн спирт илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83/, 62 дугаартай “Шинжилгээнд авсан ******* цусанд 0.8 промилли этилийн спирт илэрсэн болно.******* нь хөнгөн зэргийн согтолттой байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87/, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 446 дугаартай “******* биед баруун доод эрүүний сэртэн, түүнтэй харалдаа суурь ясны хонхрын дотор хана, баруун шилбэний ясны хоёрлосон, зүүн шилбэний дээд 1/3-ийн, баруун хөлийн шагайн гадна дотно хавчаар ясны хугарлууд, тархи доргилт, нэг шүдний хазах хэсгийн эмтрэл, нүүрний шарх зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. ******* учирсан гэмтэл цаашдын эрүүл мэнд, хөдөлмөр чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримт болох камерын бичлэг зэргээр нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох өсвөр насны шүүгдэгч ******* нагац ах******* эзэмшлийн******* улсын дугаартай Тоёота Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож ухрах хөдөлгөөн хийх явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан явган зорчигч ******* мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй боловч өмчлөх эрхэд халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч ******* үйлдэл нь ******* улсын дугаартай Тоёота Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч болох ******* өмчлөх эрхэд халдсан шинжгүй байна. Мөн ******* нь өсвөр насны шүүгдэгч ******* насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ гараашид тавих, угаалгах зорилгоор жолоодуулж, тээврийн хэрэгсэл жолоодоход нь ямар нэгэн хориг тавьдаггүй байсан болох нь хэрэгт авагдсан гэрч ******* нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч ******* холбогдох 1818003090166 дугаартай эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* биед баруун доод эрүүний сэртэн, түүнтэй харалдаа суурь ясны хонхрын дотор хана, баруун шилбэний ясны хоёрлосон, зүүн шилбэний дээд 1/3-ийн, баруун хөлийн шагайн гадна дотно хавчаар ясны хугарлууд, тархи доргилт, нэг шүдний хазах хэсгийн эмтрэл, нүүрний шарх зулгаралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан ба иргэний хариуцагч нь хохирогчийн эмчилгээний зардалд 6.030.000 төгрөг төлсөн, хохирогч******* болон иргэний нэхэмжлэгч ******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан ******* дугаарын дансанд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр 6.030.000 төгрөгийг шилжүүлсэн тухай ХААН банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирогч ******* иргэний нэхэмжлэгч ******* нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтүүдээр тус тус нотлогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба өсвөр насны шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Өсвөр насны шүүгдэгч ******* нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардал, хохирол төлбөрт 6.030.000 төгрөг төлсөн зэрэг нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаанд хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч ******* гэм бурууг нь ухамсарлуулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн нас, биеийн онцлогт тохирсон ажил хийх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг******* тус тус даалгах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг савхин куртик, цэнхэр өнгийн костюм, шаргал өнгийн срочкин цамц, цэнхэр өнгийн өмд, хүрэн өнгийн элгэн материалтай 1 хос гутал зэрэг эд зүйлсийг хохирогч ******* буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн н тусгайн ангиПрокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулиййн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч ******* холбогдох 1818003090166 дугаартай эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Өсвөр насны шүүгдэгч******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэм буруутайд тооцсугай.
3. Өсвөр насны шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаанд хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл өөрийн нас, биеийн онцлогт тохирсон ажил хийх үүргийг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар ******* авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар ******* хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг ******* даалгасугай.
8. Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг савхин куртик, цэнхэр өнгийн костюм, шаргал өнгийн срочкин цамц, цэнхэр өнгийн өмд, хүрэн өнгийн элгэн материалтай 1 хос гутал зэрэг эд зүйлсийг хохирогч ******* буцаан олгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР