| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01019/И |
| Дугаар | 304/ШШ2026/00009 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 304/ШШ2026/00009
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Хариуцагч: Б***** аймаг, Х******* сум, ** дүгээр баг, Я******* зуслан гэх хаягт оршин суух Ц******* овогт С*******ын Ц*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,413,528 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай 304/2025/01019/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б***** аймгийн Э******* *******ийн д*******ын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүгдэгч С.Ц******* нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б******* аймгийн Х******* сумын Х Тосгоны ** дүгээр баг "Х самбар"-ын сааданд хохирогч Б.Булган, М.А нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ, шалтаг шалтгаангүйгээр агсам тавьж хохирогч Б.Булган, М.А нарын гарыг хутгаар зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн байна.
С.Ц*******гийн үйлдлийн улмаас Б.Б********, М.А нарын э******* *******эд хөнгөн гэмтэл учирч нийт 1,413,528 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч Э******* *******ийн д*******ын санд хохирол учруулсан байна.
Иймд С.Ц*******гаас Э******* *******ийн д*******ын санд учруулсан хохирол 1,413,528 төгрөгийг гаргуулан Э******* *******ийн д*******ын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгуулж өгнө үү.
Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү гэжээ.
Хариуцагч С.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* аймгийн Э******* *******ийн д*******ын хэлтэс-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Ц*******д холбогдох 1,413,528 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Ц******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Булган аймгийн Э******* *******ийн д*******ын хэлтэс-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Ц*******д холбогдох 1,413,528 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун хорин найм/ төгрөгийг хариуцагч С.Ц******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА