| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 182/2016/01249/И |
| Дугаар | 210/МА2017/00654 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2017/00654
С.Оюунцэцэгийн
Нийслэлийн и Ерөнхий Ж.Оюунтунгалаг , Г.Даваадорж, Б.Нармандах
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
2017 01 дүгээр 07-ы ө 182/ШШ2017/00071 үгээр ,
С.Оюунцэцэгийн ,
Д.Цэнгэгмаад
880 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн ,
Ш Б.Нармандах .
ؿ :
С.Оюунцэцэг
өмгөөлөгч Ц.Алимаа
ؿ Ө.Ган-нөр н .
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан :
Би 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хамтарч гуанз нээж ажиллуулахаар Д.Цэнгэгмаатай тохирч банкнаас тэтгэврийн зээл авсан юм. Тухайн үед Д.Цэнгэгмаа татан буугдсан 2 ширхэг гараашны төлбөрийг Баянгол дүүргийн Засаг даргаас авахаар тохирчихсон, мөнгөө аваад танд буцаагаад өгнө гэж хэлж байсан. Би Д.Цэнгэгмаагийн найз Батдуламтай хамт банк руу яваад 2 834 688 төгрөг зээлээд бэлнээр нь 2 600 000 төгрөгийг Батдуламаар дамжуулж Д.Цэнгэгмаад өгсөн. Д.Цэнгэгмаа нь надад буцааж эхлээд 1 000 000 төгрөг, дараа нь 240 000 төгрөг өгсөн. Ингээд 1 360 000 төгрөгийг надад төлөх ёстой үлдсэн байсан. Үүнээс Батдулам, Д.Цэнгэгмаа 2 надад өмгөөлөгч олж өгнө гээд 700 000 төгрөг авсан. Гэтэл өмгөөлөгч н.Ганхуягт 300 000 төгрөгийг дутуу өгсөн байсан.
Иймд үлдэх 880 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
С.Оюунцэцэг, Д.Цэнгэгмаа нар нь 1989-1997 оныг хүртэл хамт ажилладаг байсан учраас бие биенээ мэддэг болсон. 2016 оны 3 дугаар сарын эхээр С.Оюунцэцэг нь хүнд байдалтай байсан учраас Д.Цэнгэгмаа нь гэртээ 3 сарын хугацаанд амьдруулсан байдаг. Мөнгө төгрөг зээлсэн тухайд бол байраа хүүхдүүдээсээ авах асуудлаар өмгөөлөгч авах болсон байдаг. Харин Д.Цэнгэмаа нь өмгөөлөгч Ганхуягийг танихгүй бөгөөд найз Батдулам гэдэг хүн л олж өгсөн. Д.Цэнгэгмаа нь өмгөөлөгчийг танихгүй учраас дундаас нь мөнгө авсан зүйл байхгүй. Мөн хавтаст хэрэгт тооцоо нийлсэн баримт байдаг бөгөөд талууд зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Уг баримтыг 2 хувь үйлдсэн байдаг бөгөөд өмгөөлөгчтэй холбоотой 700 000 төгрөгт Д.Цэнгэгмаа хамааралгүй бөгөөд бүгдээрээ нийлж баяр тэмдэглэсэн караокены 80 000 төгрөг, нотариатын зардал ундаа авсан мөнгө 70 000 төгрөг, Батдуламд өгсөн 30 000 төгрөг, Дорноговь аймаг руу явсан зардал зэргийг талууд зөвшөөрч байх шиг байна.
Харин 200 000 төгрөгийн тухайд бол С.Оюунцэцэг нь хүнд зарж өгнө гээд 10 ширхэг билет авсан байдаг. Цааш нь хүнд дамжуулж өгсөн байж болох ч С.Оюунцэцэг нь өөрөө нэг ширхэг билет авч үлдээд тоглолт үзсэн. Д.Цэнгэгмаа 20 ширхэг билетийг зараагүй хирнээ 200 000 төгрөгийг н.Хүрэлбаатар гуайд өгсөн. Үүнийг С.Оюунцэцэгт өгөх мөнгөнөөс суутгасан. Тэгэхээр 880 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Д.Цэнгэгмаа нь өөрөө 1 000 000 төгрөг авсныгаа 6 дугаар сарын 01-ний өдөр буцааж өгсөн. Харин гуанзны тухайд бол хоорондоо ярилцаж байсан байж болох ч зээлийг амьдрах байрны асуудлаар л анх авсан байдаг. Тэгээд хүний байранд 3 сарын хугацаанд амьдарчхаад настай хүн байж одоо ийм ёс зүйгүй байж болохгүй. Д.Цэнгэгмаа нь эрхэлсэн ажилгүй бөгөөд 3 өрөө байрныхаа 2 өрөөг бусдад түрээсэлж орлого олдог байсан. Тэгээд тухайн үед хөлөө хугалсан байсан тухай баримт хэрэгт байдаг. Ийм учраас тооцоо нийлсэн баримтыг анхаарч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.3.2-т зааснаар хариуцагч Д.Цэнгэгмаагаас 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 680 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.Цэнгэгмаагаас 6 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунцэцэгт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж .
Нэхэмжлэгч Нийслэлийн :
Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан дээрх баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч С.Оюунцэцэг, хариуцагч Д.Цэнгэгмаа нар 2016 оны 03 сарын 07-ны өдрөөс хамтарч гуанз нээж ажиллуулахын тулд зээл авахаар харилцан тохирч, С.Оюунцэцэг нь Д.Цэнгэгмаагийн найз Батдуламтай хамт Хаан банкруу явж, тэтгэврийн зээл 2 834 688 төгрөг зээлээд бэлнээр 2 600 000 төгрөгийг Д.Цэнгэгмаад зээлдүүлсэн. Нэхэмжлэгч С.Оюунцэцэг, хариуцагч Д.Цэнгэгмаа нар нь харилцан тохиролцон зээл өгсөн, авснаа хэргийн явцад харилцан хүлээн зөвшөөрч, байхад анхан шатны шүүхээс зээлийн гэрээ байгуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч С.Оюунцэцэг, хариуцагч Д.Цэнгэгмаа нарын хоёр тал харилцан тохиролцон ам хэлцэл хийж, зээлийн гэрээ байгуулсан учраас зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж нэхэмжлэгчээс нэхэмжилж байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 422 дүгээр зүйлийн 422. 1, 422.3.2-т зааснаар шийдсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч С.Оюунцэцэг, хариуцагч Д.Цэнгэгмаа нарын дунд анхнаасаа хадгалалтын гэрээ байгуулагдаагүй, хадгалуулах санаа зорилго байгаагүй, мөнгөө түр зээлдүүлж, дараа нь авах санаа зорилготой байсныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүхээс талуудын гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч С.Оюунцэцэг, хариуцагч Д.Цэнгэгмаад хадгалуулсан мөнгөнөөсөө өөрөө 680 000 төгрөгийг зарцуулсан нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэсэн нь үндэслэл муутай байна. Анхан шатны шүүхээс надаас гаргуулахаар шийдсэн 680 000 төгрөгийг би авч хэрэглээгүй. Нэхэмжлэгч С.Оюунцэцэгийн зээлдүүлсэн 2 600 000 төгрөгөөс Д.Цэнгэгмаад зээлдүүлсэн 1 000 000 төгрөгөө буцаан авсан. Үлдсэн 1 360 000 төгрөгийн тухайд: хариуцагч Д.Цэнгэгмаагаас 100 000 төгрөг авсан гэдгийг өмгөөлөгч Ганхуягтай С.Оюунцэцэг би өөрөө уулзаж мэдсэн 100 000 төгрөг өмгөөлөгч Ганхуягаас Батдуламын авсан 300 000 төгрөг, караокед орсон 80 000 төгрөг. өөрөө авсан 240 000 төгрөгийг зэргийг тус, тус хасч, үлдсэн 880 000 төгрөгийг хариуцагч Д.Цэнгэгмаагаас гаргуулахаар нэхэмжилж байна .
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь хариуцагч Д.Цэнгэгмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 880 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч 2 600 000 төгрөгийг зээлж аваагүй, 1 000 000 төгрөгийг аваад буцаагаад өгсөн С.Оюунцэцэг нь хадгалуулсан мөнгөө өөрөө аваад зарцуулаад дуусгасан гэ маргажээ.
С.Оюунцэцэг нь тэтгэврийн зээл авч 2 600 000 төгрөгийг Д.Цэнгэгмаад өгч, нэхэмжлэгч өөрийн мөнгөнөөс тодорхой хэсгийг өөрийн хэрэгцээнд буцаан авсан, хариуцагч 1 000 000 төгрөгийг хэрэглэж нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримт тогтоогд, зохигчид энэ талаар маргаагүй. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд хадгалагч хариуцагч нь хадгалуулагч буюу нэхэмжлэгчээс шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг хадгалах үүрэг үүссэн байна.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас зохигчдын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүсэж, хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх тул Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 зааснаар гэрээг тодорхой хугацаатай байгуулсан эсэхээс үл хамааран хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан авахаар шаардах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь хариуцагч Д.Цэнгэгмаагаас шилжүүлэн өгсөн мөнгөө шаардах эрхтэй болно.
Хариуцагчид шилжүүлэн өгсөн мөнгөнөөс өмгөөлөгч .Ганхуяг, .Батдулам нарт 400 000 төгрөг төлсөн /300 000 +100 000/, 1 240 000 төгрөгийг /240 000 +1 000 000/, баяр тэмдэглэхэд 80 000 төгрөг зарцуулсан болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй. Хариуцагч нь хадгалуулсан мөнгөнөөс үлдэх хэсгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн, нэхэмжлэгч өөрийн хэрэгцээндээ авсан, өмгөөлөгчийн хөлс болон билетийн үнэнд өгсөн гэж тайлбарладаг уг нөхцөл байдлыг 25 25.2.2, 38 38.1 дэх хэсэгт баримтаар нотлоогүй байна.
Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.2-т хадгалж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нэхэмжлэгчийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд хагалуулсан мөнгийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэгч өөрийн тайлбараар зөвшөөрсөн 1 720 000 төгрөгөөс бусад 880 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн, эсхүл түүний зөвшөөрөлтэйгээр захиран зарцуулсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт зааснаар хадгалалтад шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардсан байхад шүүх хадгалагчийн хадгалах үүрэг, бусдад эд хөрөнгө зөвшөөрөлгүй шилжүүлэхгүй байх үүргийг тодорхойлсон Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422 дугаар зүйлийн 422.3.2- үндэслэн шаардах эрхийг тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул зөвтгөж, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 880 000 төгрөгөөр хангах нь зүйтэй байна.
ҿ 1 200.0000 дурдах шаардлагтай байна.
ээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 01 дүгээр 07-ы ө 182/ШШ2017/00071 үгээр ийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт зааснаар Дэмбэрэлийн Наранцэцэгээс 880 000 /найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж Сэрээнэндоржийн Оюунцэцэгт олгосугай гэж, 2 дахь заалтын 6 650 ㅔ гэснийг 25 670 ㅔ гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээ, нэхмжлэгчийн давж заалдах гомдлыг ханга.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралданд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Б.НАРМАНДАХ