Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/715

 

 

                                                    

 

 

 

    2025          06            05                                           2025/ДШМ/715

 

О.Т, П.О, Э.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Б.Солонго,

шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Б.Д,

шүүгдэгч О.Т өмгөөлөгч Т.М,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны ** дүгээр сарын **-ний өдрийн 2025/ШЦТ/**** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г, шүүгдэгч Э.Ц, шүүгдэгч О.Т нар нь давж заалдах гомдол гаргасныг үндэслэн О.Т, П.О, Э.Ц нарт холбогдох эрүүгийн 2405000001057 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

1. О.Т,

2. Э.Ц,

- *********р дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 180 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дууссан,

- ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дууссан,

- ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- ********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан оногдуулсан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсөн,

- ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ял эдэлж байгаа;

3. П.О,

Шүүгдэгч О.Т нь:

- 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө **** дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************** тоотод хардалтын улмаас хохирогч Э.Ц-г үсдэж, гараараа баруун хацар, нүүр, цээж хэсэг рүү нь цохих зэргээр бие махбодод халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн бугалга, баруун зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2024 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шөлөндөө хоолны газарт “чимээгүй бай гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, гартаа барьсан сэрээгээр хохирогч П.О нүүр, ам, хүзүү, гар зэрэгт хатгах, урах зэргээр халдаж эрүүл мэндэд нь дух, зүүн хацар, хүзүү, зүүн бугуй, эрхий хуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө 00:00 цагийн үед ****** дүүргийн ** дугаар хороо, **** хашааны гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Ш  маргалдаж, түүний толгой болон нүүрэн тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь зулай, дагз, баруун чамархай, зүүн өвдөгт шарх, баруун доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дотор булан, баруун бугалга, баруун мөр, хоёр өвдөг, хоёр шилбэнд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, дотор булан баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 20** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” худалдааны төвийн баруун талд хохирогч Д.А эд хөрөнгийг авах зорилгоор заамдах, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэж, түүний эзэмшлийн 114,000 төгрөгийн үнэ бүхий “Э” загварын чихэвч, “Ж” загварын цаг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж авсан,

- 20** оны ** дугаар сарын **-ны өдөр **** дүүргийн 29 дүгээр хороо, Барс-2 худалдааны төвийн хойд талын явган хүний зам дээр Ж.Б үл ялих зүйлээс маргалдан, улмаар түүний цээжин тус газар хутгалж алсан;

шүүгдэгч О.Т, Э.Ц нар нь бүлэглэн:

- 20** оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ***** дүүргийн ** дугаар хороо, Шөлөндөө хоолны газрын орчим хохирогч О.Д үл ялих зүйлээр шалтаглан нүүр, толгой, цээжинд нь өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун 11 дүгээр хавирганы далд хугарал, хамар яс баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хана сэлтэрсэн хугаралттай, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- мөн Э.Ц, О.Т нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж иргэн О.Д эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, биед нь байсан Хаан банкны виза карт, 1 хос пүүз зэрэг эд зүйлсийг авсан;

шүүгдэгч Э.Ц нь 2024 оны 5 дугаар сарын 4-ний орой 23:00 цагийн үед ***** дүүргийн ** дугаар хороо, Шөлөндөө хоолны газарт “Чимээгүй бай гэж хэллээ” гэх шалтгаанаар иргэн Д.Б нүүр хэсгээс гараараа базсаны улмаас хумсаараа нүүрийг нь урж, эрүүл мэндэд нь хамарт шарх, зулгаралт, зүүн нүдний доод зовхинд шарх, зулгаралт, цус хуралт, зүүн хацар, чих, шилэн хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;

шүүгдэгч П.О нь 2024 оны 5 дугаар сарын 4-ний орой 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шөлөндөө хоолны газарт таваг шидлээ гэх шалтгаанаар хохирогч Э.Ц толгойн тус газар барилгын каскан малгайгаар цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйхны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, Э.Ц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

Шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаагаар гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 13 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 281 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тээс 567,021 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Д 453.021 төгрөгийг, хохирогч Д.А 114.000 төгрөгийг олгохоор,   

Э.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 4 сарын хугацаагаар гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял дээр 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 706 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 1 сар 15 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 95 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж,

цаашид нэхэмжлэх хохирол, хор уршгийг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч Д.А, Д.Ш, Э.Ц, П.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нар нь шүүгдэгч О.Т, хохирогч Д.Б нь шүүгдэгч Э.Ц-с, хохирогч О.Д нь шүүгдэгч О.Т, Э.Ц  нараас, хохирогч Э.Ц нь шүүгдэгч П.О, О.Т нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг хутгыг устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Т давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуралд орох үед хохирол төлөх боломж цаг хугацааны хувьд байхгүй байсан. Анхан шатны шүүх хуралд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж оролцсон. Давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацаанд хохирол бүрэн төлж барагдуулсан болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Уг хорих ялын хугацааг 8 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. О.Т миний бие сургууль завсардаж, гадуур тэнэж, гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд өөрийн өмнөх үйлдэлдээ харамсаж, чин сэтгэлээс уучлал гуйж байна. Хохирогч Ж.Б амь насыг хохироосондоо маш их харамсаж байгаа бөгөөд хохирогчийн төлөөлөгчийн зүгээс хохирлын хэмжээгээ тогтоож, нэхэмжилсэн нөхцөлд өөрийн бүхий л боломжоор барагдуулах болно. Миний бие цагдан хоригдсон 10 сарын хугацаанд үйлдсэн гэмт хэрэгт маш их харамсаж, зөв шударга хүн болон нийгэмшихэд анхаарч, сургуулиас сурч чадаагүй бичиг үсэг сурч, ном сонин уншин судлаж, харилцаа хандлагаа эерэг болгож байна. ...Хохирогч Ж.Б болон түүний ар гэрээс дахин дахин уучлал гуйж байна. Би цаашид зөв хүн болон төлөвшиж, нийгэмд тустай, хоёр дүүдээ үлгэр дуурайлал болохуйц байж, шударга амьдрахаа амлаж байна. Иймд миний нийт эдлэх хорих ялын хугацааг 10 жил болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: “...О.Т нь оршуулгын ажил явдлын зардалд нэг ч төгрөг төлөөгүй. Цагдаад баримтаа цуглуулаад өгөх гэхэд “Хоригдож байгаад гарч ирсэн, мөнгө өгч чадахгүй” гэж хэлсний улмаас баримтуудаа шатаачихсан. Би аавынхаа ажил явдлыг гүйцээх гэж байгаад залилан хийсэн гэж Төв аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байсан. Би одоо даруй мөнгө гаргуулж авмаар байна. Зээл их тавьсан учир өр зээлээ дарах хэрэгтэй байна. Иймд өөрт байгаа баримтын хүрээнд хохирол нэхэмжилж байна. ...” гэжээ. 

Шүүгдэгч Э.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан, хохирол төлсөн. Гэтэл уг гэмт хэрэг нь хохирогч О.Д буруутай үйлдлийн улмаас эхлэсэн байдаг. Эцэст нь энэ бүхний ард гэм буруугаа ойлгон мэдүүлэг, тайлбар өгсөн байдаг. Зодооны үед хэд хэдэн удаа өшиглөсөн, энэ нь бичлэгээр харагддаг. Ийм байсаар атал Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр өөр зүйл, хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж, яллах бодлого барьж 2 давхар ял оногдуулсанд гомдолтой байна. Шийтгэх тогтоолын 3 дугаар хуудсанд О.Т бид хоёрыг үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж байгаа. Гэвч энэ бүхэнд хохирогчийн буруутай үйлдэл байгааг шүүх авч хэлэлцээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн. Гэтэл би хохирогчид хохирол төлсөн, гэм буруугаа буюу хэд хэдэн удаа өшиглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэнд гомдолтой байна. Нэг үйлдэлд хоёр өөр зүйл, хэсгээр яллаж, эрх зүйн байдлыг минь дордуулж байгаад харамсаж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэснийг хэвээр үлдээж, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Э.Ц өмгөөлөгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хохирогч О.Д үйлдэлд дүгнэлт хийгээгүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна. Хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 73-75 дугаар талд байгаа. Анхнаасаа манай үйлчлүүлэгчийн хувьд хохирогч О.Д анхнаасаа дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Миний үйлчлүүлэгчийг дэгээдсэн. Түүнээс болж араас нь очиж зодооны асуудал үүсгэсэн. Шүүгдэгч О.Т хийсэн үйлдэлтэй манай үйлчлүүлэгч холбоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрж гүйцэтгэсэн байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч О.Т-н өмгөөлөгч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч О.Т давж заалдах гомдол гаргасан. Тэрээр өөрийнхөө үйлдэл дээр маргадаггүй. Хүлээн зөвшөөрч мэдүүлгүүдээ өгдөг. Төлбөрийн чадваргүй иргэн байгаа. Өөрийнхөө боломжийн хэмжээгээр хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлдэг. Хохирогч О.Д 453.021 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн хохирогч Д.А  хохирлыг төлөх гэсэн боловч хохирогч олдохгүй байдаг. Төлөхөд бэлэн байгаа. Тэрээр давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Уг хорих ялын хугацааг 8 жил болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн байна. Энэхүү давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.   

Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Ц, О.Т, П.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай тогтоогдсон. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэг, дансны хуулга, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Э.Ц хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтээ маргаж байна гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг нь хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээр тодорхой тогтоогдсон. Шүүгдэгч О.Т үйлдлээрээ санаатай нэгдэж оролцсон. Нийлмэл гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч О.Т хувьд түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч О.Т нь хохирогч О.Д хохирлыг барагдуулсан баримт гаргаж өгсөн боловч бусад хохирогчийн хохирлыг барагдуулаагүй. Шүүгдэгч О.Т үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон. Хор уршиг арилаагүй байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны ** дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг О.Т, П.О, Э.Ц  нарт холбогдох *********** дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч О.Т, П.О, Э.Ц  нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.

  1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шалган үнэлэхэд;

Шүүгдэгч О.Т нь:

1.1. 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрийн тойруу 75/1-8 тоотод хардалтын улмаас хохирогч Э.Ц-г үсдэж, гараараа баруун хацар, нүүр, цээж хэсэг рүү нь цохих зэргээр бие махбодод халдаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн бугалга, баруун зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...-ийн байр гэх газрын задгай тоотод 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэн Э.Ц нь бусдад зодуулсан” гэх (3 дугаар хавтаст хэргийн 74 дэх тал),

хохирогч Э.Ц: “...Тухайн өдөр манай найз залуу болох О.Т шөнө 00:00 цагийн үед намайг ямар ч үндэслэлгүйгээр хардаж үсдэж, гараараа баруун хацар, нүүр, цээж хэсэг рүү цохисон. Мөн дээрээс цээж толгой хэсэг дээр дэвсэж, толгойгоор шкаф мөргүүлсэн. Би тэр үед цагдаа дуудах гэтэл миний гар утсыг авчихаад өгөхгүй, намайг гаргахгүй байсан. Миний өмсөж явсан хувцсыг урж тасадсан. Надад энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 76, 101-102 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2024 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3145 дугаартай шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт: “Э.Ц-н биед зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн бугалга, баруун зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо олон зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” (3 дугаар хавтаст хэргийн 86-87 дахь тал),

шүүгдэгч О.Т-н яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 25-нд өөрийн өмнө нь үерхэж байсан эмэгтэй болох Э.Ц гэх хүнтэй хувийн харилцаанаас болж биед нь халдаж зодсон үйлдэл гаргасан. ...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэргээр,

1.2. 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө 00:00 цагийн үед *********** дүүргийн ** дугаар хороо, *********** тоот хашааны гадна үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Ш маргалдаж, түүний толгой болон нүүрэн тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь зулай, дагз, баруун чамархай, зүүн өвдөгт шарх, баруун доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дотор булан, баруун бугалга, баруун мөр, хоёр өвдөг, хоёр шилбэнд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, дотор булан баруун нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас: “...миний нөхрийг хүн хутгалчихаад зугтаачихлаа” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 229 дэх тал),

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...хэрэг болсон газар болох монгол гэрт ороход гэрийн эд зүйл эмх цэгцгүй, шар өнгийн хулдаас дээр энд тэндгүй цус мэт зүйлээр бохирлогдсон, үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад гэрийн баруун урд хэсэгт байрлах саарал өнгийн угаалтуур цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон, ...зүүн хойд хэсэгт байрлах шүүгээний баруун талд 50х40см хэмжээтэй цус мэтулаан өнгийн зүйл байсныг хөвөн даавуунд шингээн авч, ...уг шүүгээний урд хэсэгт шаргал өнгийн хугарсан хутганы бариул хэсэг байсныг, ...хутганы хугархай ажпын хэсгийг хайхад гэрийн зүүн зүгт цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутганы хугархай ажлын хэсэг байсныг хураан авч хэмжиж үзэхэд 19 см урттай байсныг гэрэл зургаар бэхжүүлэв” (1 дүгээр хавтаст хэргийн 230-233 дахь тал),

хохирогч Д.Ш: “...Дүү Түшиг гэх залуу, түүний эхнэрийн хамтаар 0.75 граммтай архи хувааж уугаад хоол идэж байгаад дүү Т маргалдсан. Т хутга барьж над руу дайраад толгойн орой хэсэгт хутгаараа хэд хэдэн удаа хатгах шиг болсон, бид хоёр хоорондоо зодолдоод байсан, хаашаа хэдэн удаа цохисон талаар би санахгүй байна, Миний сэтгэл санаанд хохирол учраагүй. Биед учирсан гэмтэл, шарх бүрэн эдгэрсэн цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дэх тал),

гэрч Б.О-н: “...зурагт үзээд хэвтэж байтал гаднаас нэг хашаанд байх О гэрт ирсэн /өмнө нь харж байгаагүй/ эрэгтэй манай гэрт ороод ирсэн. Араас нь эхнэр нь гэх эмэгтэй нүүр нь цус болсон байдалтай орж ирээд “хүн алах гээд байна, цагдаа дууд” гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад үүд хэсэгт зогсож байхад танихгүй залуу манай хүргэн Ш хоёр хоорондоо зодолдоод байсан тул би салгасан чинь нөгөө залуу зугтаагаад би араас нь барьж авсан чинь гар нь цус болсон байсан. Ш баруун гуя, толгой хэсгээс цус гарч байсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 243 дахь тал) гэх мэдүүлгүүд,

2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 7374 дугаартай шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт: “...Д.Ш-н биед зулай, дагз, баруун чамархай, зүүн өвдөгт шарх, баруун доод зовхи, хамрын нуруу, зүүн нүдний дотор булан, баруун бугалга, баруун мөр, хоёр өвдөг, хоёр шилбэнд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, дотор булан, баруун нүдний алиманд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...”(2 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. 2024 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 23:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шөлөндөө хоолны газарт шүүгдэгч П.О нь “таваг шидлээ” гэх шалтгаанаар хохирогч Э.Ц толгойн тус газар барилгын каскан малгайгаар цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйхны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч О.Т нь “чимээгүй бай гэж хэллээ” гэх шалтгаанаар П.О маргалдаж, гартаа барьсан сэрээгээр хохирогч П.О нүүр, ам, хүзүү, гар зэрэгт хатгах, урах зэргээр халдаж эрүүл мэндэд нь дух, зүүн хацар, хүзүү, зүүн бугуй, эрхий хуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Ц нь иргэн Д.Б нүүр хэсгээс гараараа базсаны улмаас хумсаараа нүүрийг нь урж, эрүүл мэндэд нь хамарт шарх, зулгаралт, зүүн нүдний доод зовхинд шарх, зулгаралт, цус хуралт, зүүн хацар, чих, шилэн хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...зодоон болоод байна...” (3 дугаар хавтаст хэргийн 111 дэх тал),

хохирогч П.О: “...“Шөлөндөө” хоолны газарт хоол идээд байж байтал хажуу талын ширээнд байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хэрэлдээд байсан ба Ц гэх эмэгтэй аяга аваад шидтэл Д.Б ахын гарыг оносон. Тухайн үед Д.Б ах Ц гэх эмэгтэйд хандаж “та нар хэрэлдэхээ боль” гээд шаардлага тавьтал өөдөөс нь хараалын үгээр доромжлоод байсан. Би тухай үед ширээн дээрээс босохдоо Ц гэх эмэгтэй над руу дайраад байхаар нь би каск малгайгаараа толгой руу нь 1 удаа цохитол Ц гэх эмэгтэй над руу дайраад би хэсэг хугацаанд Ц зууралдаж ноцолдож байтал цаад талаас нь Т гэх залуу над дээр ирэх үед Д.Б ах заамдалцаад байж байтал Ц гэх эмэгтэй надаас салаад Д.Б ахын нүүрийг хумсаараа базаж нүүрэнд нь гэмтэл учруулах үед Т гэх залуу гартаа сэрээ барьж над дээр ирээд миний нүүр ам, хүзүү, гар зэрэгт зулгаралт гэмтэл учруулсан юм. ...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл), 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6102 дугаартай шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт: “...П.О дух, зүүн хацар, хүзүү, зүүн бугуй, эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжгой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” (3 дугаар хавтаст хэргийн 156 дахь тал),

хохирогч Д.Б-н: “...Тэгтэл П.О ширээн дээрээсээ босохдоо барилгын каск малгайг аваад тухайн хүмүүс дээр очтол Ц гэх эмэгтэй П.Ор луу дайртал П.О каск малгайгаараа толгой руу нь 1 удаа цохисон. Тэгтэл Т гэх залуу над дээр ирээд заамдалцаад байж байтал Ц гэх эмэгтэй хажуу талаас ирээд хумсаараа миний нүүрийг базаж нүүрэнд маань гэмтэл учруулсан юм. Өөр хүн халдаж гэмтэл учруулсан зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 6100 дугаартай шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт: “...Д.Б-н хамарт шарх, зулгаралт, зүүн нүдний доод зовхинд шарх, зулгаралт, цус хуралт, зүүн хацар, чих, шилэн хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг г хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс хамрын шарх, зулгаралт, зүүн нүдний доод зовхины шарх, зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацар, чих, шилэн хүзүүний зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” (3 дугаар хавтаст хэргийн 150 дахь тал)

хохирогч Э.Ц-н: “...Шөлөндөөд хоол идэх гээд хоолоо захиалчхаад сууж байтал манай найз залуу О.Т хоол идэхгүй гээд уурлаад байхаар нь би “зайл” гээд чанга орилтол хажуу талын ширээнд сууж байсан хүмүүс “та нар чимээгүй бай, бид нар хоолоо идмээр байна” гэхээр нь би тухайн хүмүүст хандаж “битгий хуцаад бай” гэж хэлээд би тухайн хүмүүс рүү таваг шидтэл тухайн таваг маань хэн нэгэн хүнийг оноогүй юм. Тэгээд байж байтал П.О гэх жижиг биетэй залуу баруун гартаа барьсан цагаан өнгийн барилгын каск малгайгаар миний толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Миний толгойноос цус гараад би тухайн залууг барьж авах гэтэл миний зүүн талын нүд руу гараараа 1 удаа цохисны дараа Д.Б гэх залуу намайг барьж аваад Миний 2 гараас базаад гэдэс, хэвлий хэсэг рүү гараараа цохисон, тэгэхээр нь би Д.Б  гэх залуугийн нүүрэн хэсгийг гараараа базаад хумсаараа нүүрийг нь урчихсан юм. ...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 134-135, 138-140 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 6108 дугаартай шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнзлгийн шинжилгээний дүгнэлт: “...Э.Ц биед зулайн хуйхны шарх, хүзүү, нурууны зулгаралт, 2 бугалга, 2 шуу, 2 шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдпоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” (3 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь),

шүүгдэгч О.Т-н яллагдагчаар өгсөн: “...О гээд бор хүрэн цамцтай санагдаж байна, толгойдоо алчуур ороосон ч байсан байх, санахгүй байна. Шар дуу үстэй, нөгөө залуугаасаа арай намхан ойролцоогоор 170 см орчим өндөртэй залуу нь барилгын каскаар толгой руу нь цохисон. Нөгөө нь арай өндөр байсан санагдаж байна. Саарал цамцтай залуу нь бас Цн мөр хэсгийн цамцнаас нь зуураад гэдэс, хөл рүү нь өшиглөөд байсан. Тэгээд би очиж салгахдаа нэг залуугийнх нь нүүрийг урсан. Манай найз охин Ц-н толгой руу барилгын каскаар цохисон П.О гэх залуугийн нүүрийг сэрээгээр урсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 166-167 дахь тал),

шүүгдэгч П.О яллагдагчаар өгсөн: “...хоол идэхээр сууж байхад хажуу талын ширээн дээр сууж байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо хэрэлдээд байхаар нь би тухайн хүмүүст хандан “та нар чимээгүй байгаач, олон нийтийн газарт битгий орилж хашхичаад бай, бид нар хоолоо тайван идмээр байна” гэхэд өөдөөс “чи юу юм” гээд маргапдсан. Тэгээд тэр эмэгтэй нь тавга шидсэн ба тэр таваг нь Б ахын гар хэсэгт оносон. Тэгээд би тэр хүмүүст хандан “та нар битгий юм шидээд бай” гэж хэлэхэд өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Ц гэх эмэгтэй нь над руу дайраад байхаар нь барилгын каскаар толгой хэсэгт нь нэг удаа цохисон, тэгтэл хажуугаас Т гэх залуу нь сэрээгээр нүүр урсан. ...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 244-245 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

3. Шүүгдэгч О.Т нь 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” худалдааны төвийн баруун талд хохирогч Д.А хөрөнгийг авах зорилгоор заамдах, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэж, түүний эзэмшлийн 114,000 төгрөгийн үнэ бүхий “Эйр под про” загварын чихэвч, “Жи-шок” загварын цаг зэргийг дээрэмдэж авсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...иргэн А-г 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ....... дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь халдан зодож, биед байсан бугуйн цаг, чихэвч, автобусны карт зэргийг дээрэмдсэн...” (3 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал),

хохирогч Д.А-н: “... “Барс-2” захын баруун талд явж байхад үл таних 3 залуу таараад надаас “Тамхи байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би тамхи татдаггүй гэж хэлээд цаашаа явж байсан чинь араас нэг хүн гүйж ирээд мөр хэсгээр тэврээд авсан. Би яасан гэж хэлсэн чинь тэр үл таних залуу миний өмдний хармаа руу гараа хийхээр нь би гарыг нь бариад авсан. Тэгсэн чинь миний араас нэг хүн хоолой боогоод би тэмцэлдэж байгаад ухаан алдаж унасан. Сэрсэн чинь тэр хавьд хүн байхгүй байсан. Тэгээд би халаасаа шалгахад утас, бугуйн цаг, чихэвч, автобусны карт байхгүй байсан. ...” (3 дугаар хавтаст хэргийн 6-7, 17-18 дахь тал),

гэрч Б.Б-ны: “...Би тэр үед архиа уугаад л сууж байсан. Тэгтэл Т нэг залуутай барьцалдаад авсан ноцолдож байсан, удалгүй цагдаа нар ч ирсэн. Би бол Т-г хүнтэй маргалдсан, зодолдсон юм болов уу гэж л бодсон. ...” (3 дугаар хавтаст хэргийн 20-22 дахь тал) гэх мэдүүлгүүд,

хохирогчоор өөрийнх нь эд зүйлийг авсан гэх хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл: “...Миний биед халдаж эд зүйл авсан хүн бол №3 (О овогтой Т /**********/) дугаараар тэмдэглэсэн хүн байна. Шаргал өнгийн царайтай, 170 орчим см нурууны өндөртэй, нүүр, духандаа шивээстэй, 20 орчим насны шар өнгийн үстэй, хар өнгийн хувцастай залуу мөн байна, би шууд таньж байна...” (3 дугаар хавтаст хэргийн 28-31 дэх тал),

“Д” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1404 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Air pod pro загварын чихэвч 54,000 төгрөг, G-Shock нэртэй эрэгтэй, хуучин бугуйн цаг 60.000 төгрөгөөр, нийт 114,000 төгрөгөөр үнэлэгдэв...” (3 дугаар хавтаст хэргийн 33-36 дахь тал) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

4. Шүүгдэгч О.Т нь 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Барс-2 худалдааны төвийн хойд талын явган хүний зам дээр Ж.Б үл ялих зүйлээс маргалдан, улмаар түүний цээжин тус газар хутгалж алсан болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 37-44 дэх тал),

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд (1 дүгээр хавтаст хэргийн 83- 85 дахь тал),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-н: “...Миний төрсөн аав Ж овогтой Б нь ганцаараа амьдарч байсан. 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр аав Улаанбаатар хот руу буцаж явсан. Тэр өдрөөс хойш аавтайгаа дахиж уулзаагүй, утсаар ярьж чадаагүй. 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдөр цагдаагийн байгууллагаас над руу ярьсан. Манай аав тухайн өдөр Яармагт хүнээс мөнгө авах ёстой, тэр хүний утасны дугаар луу залгахаар утсаа авахгүй байна, аав нь мөнгөө авчихвал залгая гэж хэлсэн. Улаанбаатар хотод ирэхдээ Барс-2 зах руу явчихдаг, аавтай уулзах гээд очихоор уг хүмүүсийг манай найзууд гэж танилцуулж байсан, нэрийг нь мэдэхгүй. ...” (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

гэрч Б.Ц-н: “...Хархорин худалдааны төвийн гадна тэр хавиар архи уудаг 7-8 хүмүүс архи уучихсан явж байсан. Тэр 7-8 хүний яактай эрүүндээ сахалтай, хар нүдний шилтэй, малгайтай залуугийн царайг харж байсан. Мөн бөгтөр нуруутай Увсын залуу, Т гэх хүзүүндээ шивээстэй, хөмсөгний дээд талд шивээстэй, гар дээрээ шивээстэй залууг танина. Тэр хэд бөөнөөрөө нийлж архи ууж байсан ба би өдөр харуулын хажууд сууж байтал зүс таних Ч гэх нэртэй ах “нэгнийгээ хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь хартал нийлж архи уудаг 7-8 хүний үл таних нэг эрэгтэй хүн нь газарт доошоо харсан байдалтай хэвтэж, цээж хэсгээс нь цус гарчихсан байсан. Тэр үед би очиж харсан ба ном зардаг эмээ түргэн тусламж дуудсан. Намайг харах үед жаахан амьсгалж байгаад амьсгал хураасан. Хутгалсан залуу болох Т нь над руу хараад “ахаа баяртай” гэж хэлээд зугтаагаад явсан. ...” (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал),

гэрч Б.Э-н: “...Барс-2, Хархорин хавиар байнга дээрэм, хулгай хийж, хүн зодож, хутга шөвөг гаргаж явдаг шар сортой үстэй хүзүүндээ шивээстэй, духандаа бас улаан ягаанаар юм бичсэн 18-20 орчим насны архи уугаад яваад байдаг эрэгтэй хүүхэд миний суудаг хэсгээс 4-5 метрийн цаана талийгаач эрэгтэй буюу нэрийг нь мэдэхгүй хүнтэй маргалдаад эхлэх шиг болоод хутгыг нь сайн хараагүй, ямар ч байсан нэг хутга гаргаж ирээд л зүүн цээж зүрх хэсэг рүү хутгалчхаад цаашаа зугтаагаад яваад өгснийг би харсан. Харин хутгалуулсан хүн нь наашаа миний чиглэл рүү 2 алхам алхаад “саяны бацаан намайг хутгалчихлаа, түргэн дуудаарай” гээд л газарт унаад өгсөн. Тэр шар үстэй бацааны зургийг цагдаа надад харуулахад би шууд таньж байна, Т гэж дуудаад байдаг. ...” (1 дүгээр хавтаст хэргийн 117-118 дахь тал) гэх мэдүүлгүүд,

О.Т-н сэжигтнээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 99-102 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4496 дугаартай ДНХ-ийн лабораторийн шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутга дээр хүний цус илэрсэн. ...Хар өнгийн бариултай хутга дээр нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. ...” (1 дүгээр хавтаст хэргийн 176-177 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2390 дугаартай шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...Талийгаач Ж.Б-н биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэн зүсэгдэж хатгагдсан шарх, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлын нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальс болон цээжний зүүн хөндийд цус хуралдалт, цээжинд цус хуралт, зулгаралт, дух, баруун сарвуу, өвдөг, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цээжний хөндийн нэвтэрсэн шарх нь шууд үхэлд хүргэсэн учир гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дух, баруун сарвуу, өвдөгт, зүүн тохойнд зулгаралт, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цээжний хөндийн нэвтэрсэн шархны улмаас цочмог цус алдалтын шокт орж нас баржээ. Талийгаачийн цусанд 1.0%, ходоодны шингэнд 6,7% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. ...” (1 дүгээр хавтаст хэргийн 207 дугаар хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 835 дугаартай сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт: “...О.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн санан үнэн зөвөөр илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай, ...хэрэг хариуцах чадвартай байна” (1 дүгээр хавтаст хэргийн 221 дүгээр хуудас) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

5. Шүүгдэгч О.Т, Э.Ц нар нь бүлэглэн:

- 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ********** дүүргийн *** дугаар хороо, Шөлөндөө хоолны газрын орчим хохирогч О.Д-г үл ялих зүйлээр шалтаглан нүүр, толгой, цээжинд нь өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун 11 дүгээр хавирганы далд хугарал, хамар яс баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хана сэлтэрсэн хугаралттай, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- мөн Э.Ц, О.Т нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж иргэн О.Д эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, биед нь байсан Хаан банкны виза карт, 1 хос пүүз зэргийг авсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...иргэн О.Д 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шөлөндөө хоолны газарт үл таних хүмүүст зодуулсан” (2 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал),

хохирогч О.Д-н: “...Поло караокены орчимд алхаж байсан чинь нэг эмэгтэй, 2 залуу зогсож байсан. Би хар өнгийн савхин хүрэмтэй, хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүний хажуугаар нь өнгөрөхдөө хувцсаараа хальт шүргэлцсэн чинь тэр залуу над руу “Чи яаж яваад байгаа юм бэ” гээд над руу дээрэнгүй өнгө аястай хэлсэн ба хажууд нь байсан эмэгтэй нь бас намайг хараалын үгээр хараагаад байсан. Би тэр үедээ тэр хэдийг нэг их тоолгүй орхиод баруун тийшээ Шөлөндөө хоолны газар руу алхаж байсан чинь араас “Хөөш, хөөе” гээд дуудах шиг болсон бөгөөд би тэр үе дээ намайг дуудаж байгаа юм байх даа гэж бодоод хар өнгийн савхин хүрэмтэй, хар өнгийн саравчтай малгайтай 20 орчим насны эрэгтэйг гүүрэн гарцын орчимд байхад нь очоод “Чи намайг дуудсан юм уу яасан юм” гэсэн чинь “Чамайг дуудаж яах юм” гэж байснаа намайг зодох гээд дайраад эхлэхээр нь би арагш ухраад тэр залууг тойроод зугтааж эхэлсэн. Тэгээд би тэр залуутай маргалдаад өөд өөдөөсөө хараад зогсож байсан чинь тэр залуутай хамт явж байсан ягаан өнгийн өмдтэй, хар өнгийн гадуур хувцастай эмэгтэй нь ирэнгүүтээ миний нүүрний зүүн тал руу цохисон. Тэр залуу ч мөн адил над руу дайраад ганц нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө эмэгтэй миний хувцаснаас зуураад, надтай зууралдаад миний хоолойг боогоод байхаар нь би тухайн үедээ биеэ хамгаалж, тэндээс зугтаах зорилгоор тухайн эмэгтэйг дэгээдэж унагаад Шөлөндөө хоолны газрын зүг гүйж байх үед нөгөө залуу намайг гүйцэж ирснээ хувцаснаас татаж унагаагаад миний толгойны зүүн хэсэг рүү маань баруун хөлөөрөө нэг удаа хүчтэй дэвссэн, нээх удалгүй хамт явж байсан эмэгтэй нь араас нь гүйгээд ирсэн. Тэр эмэгтэй хөлийнхөө өсгий хэсгээр намайг хэвтэж байхад 3 удаа дэвсээд дараа нь нүүр рүү 2 удаа өшиглөсөн, дахиад л нүүр рүү маань 3 удаа өшиглөөд хавирга, хэвлий хэсэг рүү нэг нэг удаа өшиглөөд, толгой дээр маань дахин 1 удаа дэвссэн. Үүний дараахан нь миний бие өвдөөд дээшээ хараад хэвтэж байх үед гэдэс дээр маань баруун хөлөөрөө 2 удаа хүчтэй дэвссэн, үүний дараа нүүр хэсэг рүү маань дахиад 1 удаа хүчтэй өшиглөсөн. Тэгээд миний хамаг бие өвдөөд хэвтэж байсан чинь хар өнгийн савхин куртиктэй эрэгтэй хүн нь миний өмдний халаасыг ухаад эхэлсэн ба зүүн талын халаасыг ухаж байгаад миний Хаан банкны **********

 тоот данстай холбоотой ногоон өнгийн картыг авчихсан, дараа нь миний хөлдөө өмссөн байсан хар өнгөтэй нэр брэндийг нь сайн мэдэхгүй байгаа даавуун материалтай пүүзийг тайлангуутаа тухайн гутлаар миний нүүр хэсэг рүү маань 4-өөс 5 удаа цохисон бөгөөд миний хос пүүзийг саарал өнгөтэй номын дэлгүүрийн дээвэр рүү нь шидчихсэн. Тэр үед нөгөө эмэгтэй нь миний нүүрний гол хэсэг рүү гутлынхаа өсгий хэсгээр 1 удаа нэлээн хүчтэй цохисон. Тэгээд байж байсан чинь нөгөө залуу миний цээж, хавирга хэсэг рүү нэг удаа нэлээн хүчтэй өшиглөсөн бөгөөд дараа нь миний нүүр рүү 1 удаа хүчтэй жийсэн. Тэгээд тэд нар зүүн тийшээ яваад өгсөн ба би хөл нүцгэн алхаж яваад машиндаа ороод унтсан. Би маргааш нь тухайн номын худалдааны дээвэр хэсгийг шалгаад үзсэн чинь миний хос пүүз байгаагүй. Тэгээд байж байтал миний гар утсанд миний эзэмшлийн Хаан банкны *********** тоот данснаас маань зарлагууд гараад эхэлсэн ба миний данснаас эхлээд 23 цаг 14 минутад 23.200 төгрөгийн зарлага, дараа нь 23 цаг 17 минутад 42.450 төгрөгийн зарлага, 23 цаг 22 минутад 29.600 төгрөгийн зарлага тус тус тус гарахаар нь би дээрэмдүүлсэн банкны картаа хаалгасан. Миний данснаас нийт 95.250 төгрөгийн зарлага гарсан. ...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 73-75 дахь тал),

хохирогч О.Д-н эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 48 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 6000 дугаартай шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт: “...О.Д-н биед баруун 11 дүгээр хавирганы далд хугарал, хамар яс баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хана сэлтэрсэн хугаралттай, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” (2 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал),

шинжээч Э.Э-н: “...О.Д-н биед учирсан баруун 11 дүгээр хавирганы хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун чамархайн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 77-78 дахь тал),

хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (2 дугаар хавтаст хэргийн 60-68 дахь тал),

“Т” ХХК-ний 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Ц-04** дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...ногоон өнгийн Хаан банкны карт 10.000 төгрөг, хар өнгөтэй даавуун материалтай 39 размерын пүүзийг үнэлэх боломжгүй” гэх (2 дугаар хавтаст хэргийн 87-88 дахь тал) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

6. Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтүүд хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлтээ хийжээ.

7. Анхан шатны шүүхээс,

О.Т-н үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр,

Э.Ц-н үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр,

П.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр тус тус Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн зүйлчилсэн байна.

Тэднийг гэм буруутайд тооцож, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргүүдийх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээнд нь бүрэн тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байна.   

7. Шүүгдэгч О.Т, П.О, Э.Ц нарыг гэм буруутайд тооцсон хэргийн үйл баримтыг тогтоож, эцэслэн хянан шийдвэрлэх нотлох баримтын хүрэлцээ хангалттай байсан байх ба анхан шатны шүүхээс хийсэн хэргийн үйл баримт, бодит байдал, шүүгдэгч нарт оногдуулсан ялын талаарх хууль зүйн дүгнэлтийг няцаан үгүйсгэх, буруутгах, хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байх тул шүүгдэгч Э.Ц, шүүгдэгч О.Т нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь “...О.Т нь ажил явдлын зардалд нэг ч төгрөг төлөөгүй. Би өөрт байгаа баримтын хүрээнд хохирол нэхэмжилж байна. ...” гэж анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлж, өөрийн аав болох амь хохирогч Ж.Б оршуулгын ажилд зарцуулсан хохирлын зарим баримтуудаа хавсаргажээ.    

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г гаргасан баримтаар “М” ХХК-ийн зарлагын баримт (800,000 төгрөг тодорхой харагдаж, бусад үнийн дүн нь бүдгэрсэн байв), Хаан банк дахь ********** тоот данс хуулга /5-р хх-ийн 3,4/ зэргээр нийт 2,595,100 төгрөгийг хохирол нотлогдож байх тул шүүгдэгч О.Т 2,595,100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г олгосон нэмэлт заалтыг шийтгэх тогтоолд оруулахаар шийдвэрлэв.  

9. Шүүгдэгч О.Т нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хохирогч О.Д анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 453,021 төгрөгийг төлсөн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгч О.Т хохирогч О.Д төлөх хохирлоо барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г хохирол гаргуулсан нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Ц, О.Т нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 20** оны ** дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/***** дугаар шийтгэх тогтоолын:  

тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-с 2,595,100 төгрөгийг (хоёр сая таван зуун ерэн таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г (РД: ******)-т олгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ц, шүүгдэгч О.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаар О.Д гаргуулахаар шийдвэрлэсэн 453,021 төгрөгийг шүүгдэгч О.Т төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц, О.Т  нарын тус тус 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ