Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2026/00013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, Б*** т******* **** тоотод байрлах Х******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б**** аймаг, Х******* сум, ** дүгээр баг, Х*******, дан, ** байр, ** тоотод оршин суух Б.Б*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 6,157,308.28 /зургаан сая нэг зуун тавин долоон мянга гурван зуун найман төгрөг хорин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00957/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******оос эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х******* л******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Б*******д холбогдох 6,157,308.28 /зургаан сая нэг зуун тавин долоон мянга гурван зуун найман төгрөг хорин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

Зээлдэгч Бат-Өлзийгийн Б******* нь 2023 оны 04-р сарын 07-ны өдөр ЭРСТГ/2023-107134 тоот Санхүүгийн түрээсийн /л*******/ гэрээ байгуулан 4,629,500 /Дөрвөн сая зургаан зуун хорин есөн мянга таван зуу/ төгрөгийн зээлийг нэг сарын 2.98%-н хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.

Гэвч зээлдэгч Бат-Өлзийгийн Б******* нь Санхүүгийн түрээсийн /л*******/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 10-р сарын 11-ний байдлаар 649 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлөлт хийхгүй зөрчил үүсгэсэн. 

Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Бат-Өлзийгийн Б******* нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /л*******/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 6,157,308.28 /Зургаан сая нэг зуун тавин долоон мянга гурван зуун найман төгрөг хорин найман мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг цахимаар гардан авсан боловч хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х******* л******* ХХК болон Б.Б******* нарын хооронд 2023 оны 04 сарын 07-ны өдөр байгуулсан Санхүүгийн түрээсийн /л*******/ гэрээ, л*******ийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Хариуцагч Б.Б******* нь Х******* л******* ХХК-тай 2023 оны 04 сарын 07-ны өдөр Санхүүгийн түрээсийн /л*******/ гэрээ байгуулан 6,626,198.60 төгрөг зээлж авсан гэх үйл баримттай зохигч маргаагүй.

5.Иргэний хууль 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь Х******* л******* ХХК-аас 6,626,198.60 төгрөгийн зээл авснаар зээлийн харилцаа үүсэж, уг мөнгийг буцаан төлөх үүргийг хариуцагч Б.Б******* хүлээсэн байна.

6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчийн дунд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээлсэн мөнгөө төлөх үүргийг хүлээсэн байна. Үүргийн гүйцэтгэлийг хариуцагч биелүүлээгүй байх тул хариуцагчаас 6,157,308.28 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

7. Хариуцагч Б.Б*******гийн [email protected] цахим шууданд 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувь, нөлөөллийн мэдүүлэг, нэхэмжлэл гардуулсан баримт, эрх үүрэг тайлбарласан баримт, үр дагавар танилцуулсан баримт, хуриу тайлбар ирүүлэх маягт зэргийг хүргүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.3-т ...хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ, 754.4.-т Энэ хуулийн 754.2,754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно. гэж заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан гэж үзнэ.

Мөн хуулийн 755.4-т заасны дагуу хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 5 хоногийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Хариуцагч Б.Б******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийг 38.1 дэх хэсэг заасан үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

8.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******гээс 113,467 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б*******гээс 6,157,308.28 /зургаан сая нэг зуун тавин долоон мянга гурван зуун найман төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,467 /нэг зуун арван гурван мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******гээс 113,467 /нэг зуун арван гурван мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х******* л******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг танилцуулсан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА