| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00994/И |
| Дугаар | 304/ШШ2026/00016 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 304/ШШ2026/00016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б**** аймаг, Б**** сум, ** дугаар баг, *** дугаар байр, ** тоотод оршин суух ******* овогт Б*****ы Г*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б***** аймаг, С******* сум, ** дугаар багт оршин суух Г******* овогт Г*******ын У*******ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 569,979 /таван зуун жаран есэн мянга есэн зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00994/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Г******* /цахим/
Хариуцагч Г.У******* /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Г*******ийн нэхэмжлэлтэй Г.У*******ад холбогдох 569,979 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Зохигч барааны үнийн үлдэгдэл болох 569,979 төгрөгийг гаргуулах эсэх дээр маргаж байна.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Татан буулгасан дэлгүүрийн барааны үлдэгдэл 6,369,979 төгрөгийн барааг Г.У******* өөрийн биеэр хүлээж аваад, ачиж явсан. Дэлгүүр дээрээс ачуулахад эвдрэл, гэмтэл, хөлдөж хагарсан зүйл байгаагүй. Өөрөө тээвэрлэж очоод маргааш өглөө нь бараа гэмтсэн, хагарсан байна гэж ярьсан. Манайх дэлгүүрт борлуулж байсан үлдэгдэл бараануудыг чадлаараа боож баглаж хүлээлгэж өгсөн тул тээвэрлэлтийн явцад бий болсон гэмтлийг хариуцахгүй.
Хариуцагч барааны үнийг 2024 оны 11 сард төлнө гэсэн хугацаандаа барааны төлбөрийг өгөөгүй, 12 сард 2,300,000, 1 сард 1,500,000, 2 сард 1,000,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,569,979 төгрөгийн үлдэгдэлийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагчийн хариу тайлбартай танилцсаны дараа миний өөрийн шүүж үзээгүй өөр дансанд 1,000,000 төгрөг орж ирснийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 569,979 төгрөгийг гаргуулна гэв.
4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би Б.Г*******ээс хөргүүр авах гэж очсон үнэн. Тэгээд дэлгүүрийнх нь барааг бас худалдаж авахаар тохиролцоод Г*******ээр багалж боолгуулаад зориулалтын бүхээгтэй ачааны машинд ачаад явсан. Тухайн үед би хагарч гэмтсэн барааны зургийг нь Б.Г******* рүү явуулсан. Зарим бараа нь манай дэлгүүрт зардаг бараатай ижил бөгөөд үнийн хувьд үнэтэй байсан. Үүнийг би өөрт нь хэлэхэд за яахвэ, чи тэрийгээ бодож тооцоог нь гаргаад над руу явуулчих гэхээр нь аан за таньж мэдэх хүмүүс юм чинь айхтар сүртэй маргаан гарахгүй юм байна гэж бодоод нээх айхтар тооцоо бодоогүй. Ямар ч байсан хагарч гэмтсэн бараануудын зургийг нь дарсан. Хэрвээ би бөөний төвөөс авсан бол лац ломботой бараа авдаг. Эдний дэлгүүр дээр үлдсэн барааг авсан учир ямар нэг лац ломбогүй ачигдсан учир хагарч гэмтсэн гэж үзэж байна. Бөөний дэлгүүрээс авсан бараанууд лац ломботой учраас ямар ч гэмтэл авалгүй ирдэг юм. Найздаа тус болчихъё гэсэн бодол өр төлбөрийн асуудалд хүргэлээ. Г*******ийн нөхөр бид хоёр олон жил найзалж нөхөрлөж байгаа хүмүүс юм. Дан лаазтай ундаанууд авсан юм. Ачааны тэргээр ачиж авч ирээд агуулахдаа хураагаад 2, 3 хоногийн дараа уг бараануудыг гаргаж ирээд дэлгүүрийн лангуун дээрээ өрөх гэтэл хагарч гэмтсэн байсан. Хагарч гэмтсэн бараанууд нь нийлээд 500,000 төгрөг болчих байх гэж тооцоод байна. Тэгэхээр би энэ хүнд өр төлбөр байхгүй гэж бодож байна гэв.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хариу тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Хариуцагч Г.У******* нь нэхэмжлэгч Б.Г*******ээс 2024 оны 10 сарын 29-ний өдөр дэлгүүрийн үлдэгдэл барааг худалдан авахаар харилцан тохиролцож, үнийг 11 сард төлөхөөр худалдан авсан, өөрийн биеэр хүлээн авч ачиж явсан бөгөөд тухайн үед сав баглаа боодол дээр гомдол санал гаргаагүй байна.
5.2.
6.Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Г******* нь хариуцагч Г.У*******ад хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдсан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
8.Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Г******* нь дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч Г.У*******ад хүлээлгэн өгөх, хариуцагч нь барааны үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
9.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохирч барааг худалдан авч, ачиж явснаар зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэж, уг мөнгийг буцаан төлөх үүргийг хариуцагч Г.У******* хүлээсэн байна.
10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээлсэн мөнгөө төлөх үүргийг хүлээсэн байна. Харилцан тохирсон үнийг хариуцагч төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас үлдэгдэл барааны үнэ болох 569,979 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
11.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.У*******аас 40,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Г*******т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.18 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г******* овогт Г*******ын У*******аас 569,979 /таван зуун жаран есөн мянга есөн зуун далан ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт Булганы Г*******т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Г*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,070 /тавин мянга таван зуун наян ес/ төгрөгнөөс 17,749 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 22,321 төгрөг, хариуцагч Г.У*******аас 17,749 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Г*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА