| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00928/И |
| Дугаар | 304/ШШ2026/00018 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 304/ШШ2026/00018
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Хариуцагч: Б***** аймаг, Б**** сум, ** дүгээр баг, А*******ад оршин суух ******* ******* овогт Р*******гийн А*******эд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 4,284,734.41 (дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай 304/2025/00928/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасан журмаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Р.А*******эд холбогдох 4,284,734.41 (дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:
-Хариуцагч Р.А******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Г******* банктай дижитал зээлийн гэрээ байгуулсан. Энэ нь дижитал зээл дотроо ангилагддаг цалингийн зээл гэх бүтээгдэхүүн юм. 5,380,000 төгрөгийг жилийн 16,8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сар болгоны 30-ны өдөр төлөлт хийх нөхцөлтэйгөөр зээл авсан. Зээлдэг Р:А******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй олон сар зээлээ төлөхгүй байсан учир бид шүүхэд хандаж зээл төлүүлэх арга хэмжээ авч байна. Бид Булган аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө хариуцагчтай утсаар холбогдож зээл төлөхийг мэдэгдэхэд зө төлнө гэж хэлсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4,284,734.41 төгрөгийг хариуцагч Р.А*******ээс нэхэмжилж байна гэжээ.
3.Хариуцагч Р.А******* нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг цахимаар гардан авсан боловч хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г******* банк ХК болон Р.А******* нарын хооронд 2024 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ-R000275374 тоот Дижитал зээлийн гэрээ /Дижитал цалингийн зээл/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, Р.А*******ийн зээлийн хүсэлтийн мэдээлэл, харилцагчид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ, Г******* банкны харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хариуцагч Р.А******* нь Г******* банк ХК-тай 2024 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан ЗГ-R000275374 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулан 5,380,000 төгрөг зээлж авсан гэх үйл баримттай хариуцагч маргаагүй.
5.Иргэний хууль 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хариуцагч Р.А******* нь Г******* банк ХК-аас 5,380,000 төгрөгийн зээлийг авснаар тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, уг мөнгийг буцаан төлөх үүргийг зээлийн гэрээгээр хүлээсэн байна.
6.Хариуцагч Р.А*******ийн [email protected] цахим шууданд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувь, нэхэмжлэл гардуулсан баримт, эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, үр дагавар танилцуулсан баримт, хариу тайлбар ирүүлэх маягт зэргийг хүргүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.3-т ...хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ, 754.4.-т Энэ хуулийн 754.2,754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно. гэж заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан гэж үзнэ.
Мөн хуулийн 755.4-т заасны дагуу хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 5 хоногийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Хариуцагч Р.А******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийг 38.1 дэх хэсэг заасан үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч нь тогтоосон хугацаанд зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлөх үндсэн үүрэг, гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйн төлөө нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 3,951,961.04 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 323,476.50 төгрөг болон гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүү 9,296.86 төгрөг, нийт 4,284,734.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.А*******ээс 83,506 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.А*******ээс 4,284,734.41 (дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг дөчин нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,506 (наян гурван мянга таван зуун зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.А*******ээс 83,506 (наян гурван мянга таван зуун зургаа) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг танилцуулсан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА