| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01038/И |
| Дугаар | 304/ШШ2026/00020 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 304/ШШ2026/00020
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, *******-******* дүүрэг, ** дугаар хороо, Н******* **-** тоотод байрлах С******* ******* л*******нг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б**** аймаг, *******гал сум, ** дугаар баг, Х******* өндөр ** гудамж, ** тоотод оршин суух овогт Бын Гад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,793,251.58 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг тавин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/01038 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А /цахим/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С******* ******* л*******нг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С******* ******* л*******нг ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЭР24112702 тоот Л*******нгийн гэрээгээр хариуцагч Б.Гад 3,000,000 төгрөгийг сарын 2.99%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр С******* ХХК-иас Iphone 16 plus загварын 1 гар утас худалдан авсан бөгөөд л*******нгийн гэрээгээр олгох мөнгөн дүнг С******* ХХК-иин Хаан банкин дахь 5111552597 тоот дансаар гэрээний 2.6-д заасны дагуу харилцан тохиролцож шилжүүлсэн болно. Зээлдэгч нь л*******нгийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч таван удаа төлөлт төлсөн ба 2025 оны 07 сарын 15-наас хойш огт төлөлт хийгээгүй болно.
Иймд зээлдэгч Б.Гаас үндсэн зээл 2,409,014.73 төгрөг, хүү 360,147.00 төгрөг, алданги 16,589.85 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,793,251.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, хариуцагч Б.Г нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: С******* ******* л*******нг ХХК-н нэхэмжлэлтэй хариуцагч Б.Гад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,793,251.58 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцов. Үүнд: 2026 оны 01 сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-ны өдөр 993,251.58 төгрөг тус тус төлөхөөр тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлээд 3 сарын дотор зээлээ төлж барагдуулах талаар эвлэрлийн гэрээг байгуулсан байгаа. Энэ эвлэрлийн гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Уг эвлэрлийн гэрээг цахимаар шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн байгаа гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С******* ******* л*******нг ХХК хариуцагч Б.Гад холбогдуулан нийт 2,793,251.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч С******* ******* л*******нг ХХК-ийн хариуцагч Б.Гад холбогдуулан гаргасан нийт 2,793,251.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2026 оны 01 сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-ны өдөр 993,251.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,642 төгрөгөөс 29,821 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамж 29,821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С******* ******* л*******нг ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч С******* ******* л*******нг ХХК-аас хариуцагч Б.Гад холбогдуулан гаргасан 2,793,251.58 /хоёр сая долоон зуун ерэн гурван мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг тавин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 01 сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2026 оны 02 сарын 10-ны өдөр 900,000 төгрөг, 2026 оны 03 сарын 10-ны өдөр 993,251.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас 29,821 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С******* ******* л*******нг ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Б.Гад энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар ахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА