| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2402000000323 |
| Дугаар | 2025/ДШМ/743 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/743
2025 06 12 2025/ДШМ/743
Э.У, Г.Лх нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Л.Батжав,
шүүгдэгч Г.Лх, түүний өмгөөлөгч О.Батсүх,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2025/ШЦТ/827 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.У-гийн өмгөөлөгч Л.Батжав, шүүгдэгч Г.Лх нар нь давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Э.У, Г.Лх нарт холбогдох эрүүгийн 2402000000323 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х б овгийн Э-ийн У ........................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;
2. Б овгийн Г-ын Лх ......................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;
Э.У нь Л.Н-ад, мөн Г.Лх-тэй бүлэглэн түүнд болон ....... аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчилгээний төвийн их эмч Б.Э, ....... аймгийн Нийгмийн даатгалын газарт мэргэжилтэн Т.Б, ....... аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмч Ч.А, ....... аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмч Д.Э, ........... аймгийн ............ сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Ц нарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захирааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг шалгалтанд хамрагдаж тэнцээгүй,
уг шалгалтад тэнцсэн мэтээр Л.Н-ад 2022/АЗ-0015, Г.Лх-д 2022/АЗ-0399, Д.Э-д 2022/АЗ-3151, Т.Б-д 2022/АЗ-3174, Ч.А-д 2022/АЗ-3169, Д.Э-д 2022/АЗ-3167, Б.Ц-д 2022/АЗ-1195 дугаартай худалдан авах ажиллагааны гэрчилгээнүүдийг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт “...Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах”, “Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Д-гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Б-ы эзэмшлийн Хаан банк дахь 556хххххх дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 542хххххххх дугаартай данснаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны 400,000 төгрөг буюу нийт 1,400,000 төгрөгийг шилжүүлэн үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэрэгт,
Г.Лх нь Э.У-тай бүлэглэн өөртөө болон ....... аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчилгээний төвийн их эмч Б.Э, ....... аймгийн Нийгмийн даатгалын газарт мэргэжилтэн Т.Б, ....... аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмч Ч.А, ....... аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмч Д.Э, ........... аймгийн ............ сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Ц нарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захирааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагаан газраас зохион байгуулдаг шалгалтанд хамрагдаж тэнцээгүй,
уг шалгалтад тэнцсэн мэтээр өөртөө 2022/АЗ-0399, Д.Э-д 2022/АЗ-3151, О.Б-д 2022/АЗ-3174, Ч.А-д 2022/АЗ-0399, Б.Ц-д 2022/АЗ-1195 дугаартай худалдан авах ажиллагааны гэрчилгээнүүдийг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт “...Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Д-гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Б-ы эзэмшлийн Хаан банк дахь 556хххххх дугаартай данс руу Э.У-гийн эзэмшлийн Хаан банк дахь 542хххххххх дугаартай данснаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 400,000 төгрөг буюу нийт 1,200,000 төгрөгийг шилжүүлэн үргэжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Уг холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Лх-г холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:
Халиугчин боролзой овогт Э-ийн У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сар хүртэл хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор,
Б овогт Г-ын Лх-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хатгагчаар хамтран оролцож үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Лх-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сар хүртэл хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.У-гийн өмгөөлөгч Л.Батжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч хэдийгээр өөрийнхөө хувьд хахууль өгөх гэмт хэрэг үйлдэж байг ойлгоогүй ч өөрийнх нь үйлдэл Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэгт тооцогдож байгаа гэдгийг хуулийн байгууллагад шалгагдах үедээ ойлгож, гэм буруугаа хүлээж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүссэн.
Монгол Улсын эрүүгийн ялын бодлогын хувьд гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн бүрт ял шийтгэл оноох бус үйлдсэн гэмт хэргийн ялын хэмжээнээс нь хамааруулан эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх, цаашилбал ялын хэмжээ бага гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх бодлоготой билээ. Тухайлбал Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугал хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж тодорхой заасан.
Миний үйлчлүүлэгчийн хувьд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гэж ойлголгүй, төлбөртэй сургалтад найзуудыгаа оруулж, сертификат авч байна гэж ойлгосон нөхцөл байдалд, бусдад хохирол учруулаагүй, 1,400,000 төгрөгийн хэмжээтэй, тухайлсан иргэн, аж ахуйн нэгжид хор уршиг учруулаагүй, хувийн байдлын хувьд нийгэмд иргэнийхээ үүргийг нэр төртэй гүйцэтгэж яваа менежер, гэр бүлийн хувьд хүүхдүүдийнхээ халамжит ээж, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлж, баримтуудыг үнэн зөвөөр нь гаргаж өгч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.
Гэтэл анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нь тогтоогдохгүй байна гэж үзсэн нь нотлох баримтыг шүүгч илт гуйвуулсан гэж үзэж байна. Цаашилбал үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж дүгнэжээ. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалт нь заавал хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тохиолдолд хэрэглэнэ гэсэн үг биш. Гагцхүү гэм буруугаа хүлээсэн хүнд хэрэглэх зохицуулалт. Мөн Эрүүгийн хуулийн энэхүү заалтыг хэрэглэснээр шударга ёсны зарчим алдагдана гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.
Хамгийн гол нь ажил, мэргэжил, хүүхдүүдийн эмчилгээ сувилгаа, өөрсдийнх нь сурч боловсрох асуудал гадаад улсаас хамааралтай бөгөөд үүнийгээ нотолсон олон баримтыг гаргаж өгснийг шүүгч үнэлж үзсэнгүй.
Дэлхий нийт даяарчлагдаж Монголчууд бид гадаад ертөнцтэй холбогдож, амьдрал үйл ажиллагаагаа зохицуулахад виз гэдэг зүйл чухал бөгөөд зарим орны хувьд ял шийтгэлгүй байхыг шаарддаг. Иймээс ял эдэлсэн асуудал нь зөвхөн Ундармаагийн асуудал биш бөгөөд түүний үр хүүхэд, нөхрийн эрх ашигт нөлөөлөх юм. Энэ мэтчилэн амьдралд олон шалтгаан гарах учраас хууль тогтоогч энэ заалтыг оруулсан билээ.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/827 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.У-г эрүүгийн хариуцлагаас чөдөөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Лх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Г.Лх нь эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглаад 15 дахь жилдээ уг тангарагаасаа няцаагүй, одоо ....... аймгийн Нэгдсэн эмнэлэгт цээж, хэвлийн хөндийн мэс заслын эмчээр ажилладаг, хүний их эмч ажилтай жирийн нэгэн иргэн хүн билээ. Надад ходбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийн тухайд нөхцөл байдлыг буруугаар андуурч, сургалтанд суух зорилгоор хувийн мэдээллээ өгч, төлбөр гэж ойлгон мөнгө шилжүүлсэн ба энэ нь хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаарх ойлголт тухайн үед надад байгаагүй.
Гэвч анхан шатны шүүхээс миний үйлдлийг гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай гэж дүгнэснийг миний бие хүлээн зөвшөөрч, төр түмнийхээ өмнө буруутай зүйл хийснээ ухаарч, гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшихийн ихээр гэмшиж байна.
Гагцхүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа учир нь, анхан шатны шүүхээс оноосон нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулсан хэсгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар чөлөөлж, өгөхийг хичээнгүйлэн гуйж байна.
Ийнхүү гуйхын учир гэвээс, миний бие өөрийнхөө төлөө биш, хүний амь нас аврах боломж бололцоо үгүй болж, бусдын амь нас эрсдэлд орохвий гэхээс эмээхдээ гуйж буй юм. Би арван найман насанд хүрээгүй байх үеэс эхлэн эрдэнэт хүний амь насыг аврахад бүх зүрх сэтгэлээ харамгүй зориулах чин сэтгэлийг өвөртлөн эмчийн мэргэжлээр суралцаж, тэр цагаас эхлэн өнөөг хүртэл өргөсөн тангарагаасаа хоромч няцалгүйгээр, ар гэр, ахуй амьдрал, хань ижил, үр хүүхдээ умартан хүний амь насыг аврахаар мэс заслын өрөөнд өдөр хоногийг өнгөрөөж, ....... аймгийн Нэгдсэн эмнэлгийн цээж, хэвлийн хөндийн мэс засал хийх эрхтэй ганц эмчээр ажиллаж, хүний амь насыг аврах манаанд зогсож буй хүн. Би эрүүгийн хэрэгт ял авч, нийтийн албанд ажиллах боломжгүй болсноор мэс заслын өрөөнд хүний амь нас аврах боломжоо давхар хасуулж буй тул энэхүү гомдлоор эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг гуйхаас өөр аргагүй байдалд байна. Хүн өөрийн гэмийг үүрч, зэмийг хүртэх ёстой ч, миний энэхүү болчимгүй явдлаас болж бусдын амь нас эрсдэх нөхцөл бүрдэж буй нь даанч харамсалтай.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/827 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2-т зааснаар надад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.У тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Г.Лх-гийн өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд ............ аймагт цээж хэвлийн хавсарсан гэмтлийн мэс заслын эмч ажилтай. ....... аймгийн ерөнхий эмчийн тодорхойлолтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Цээж хэвлийн хавсарсан гэмтлийн эмч нь зөвхөн улсын эмнэлэгт хийдэг байгаа. Анхан шатны шүүхээс гэм буруутай тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа. Нэмэгдэл ялын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүмүүсийн амь насыг аварч хамгаалахад нь саад болох нөхцөл байдлыг үүсгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалт байгаа. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хуульчийн хувьд тодорхой тайлбаруудыг хэлсэн. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/827 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2-т зааснаар надад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдлуудыг гаргасан байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхээр шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш байгаа. Харин шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, үйлсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үздэг. Энэхүү зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг яагаад хэрэглээгүй талаарх хууль зүйн үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой тайлбарласан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэх ойлголт нь хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж байгаа субьектив байдлын цогц илэрхийлэл юм. Шүүгдэгч Э.У-гийн хувьд гадаад улсад зорчих хэрэгцээ шаардлагатай учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэт агуулга илэрхийлэгдэж байна. Гэм буруугаа чин санаанаасаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэлээр харагдаж байгаа. Шүүгдэгч Г.Лх, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтай оролцсон. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/827 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Э.У, Г.Лх нарт холбогдох 2402000000323 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
Хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;
1. Э.У нь Г.Лх-тэй бүлэглэн байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт “...Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах”, “Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Д-гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Б-ы эзэмшлийн Хаан банк дахь 556хххххх дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 542хххххххх дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны 400,000 төгрөг буюу нийт 1,400,000 төгрөгийг шилжүүлэн өгч, “...худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагаан газраас зохион байгуулдаг шалгалтанд ороогүй...” Г.Лх-д өөрт нь болон ....... аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчилгээний төвийн их эмч Б.Э, Ч.А, Д.Э, ....... аймгийн Нийгмийн даатгалын газарт мэргэжилтэн Т.Б, ........... аймгийн ............ сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Ц нарт худалдан авах ажиллагааны гэрчилгээг тус тус гаргуулан авч, үргэлжилсэн үйлдлээр “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн,
Г.Лх нь Э.У-тай бүлэглэн байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт “...Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтанд тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Д-гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Б-ы эзэмшлийн Хаан банк дахь 556хххххх дугаартай данс руу Э.У-гийн эзэмшлийн Хаан банк дахь 542хххххххх дугаартай данснаас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 400,000 төгрөг буюу нийт 1,200,000 төгрөгийг шилжүүлэн өгч “...худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагаан газраас зохион байгуулдаг шалгалтанд ороогүй...” өөртөө болон ....... аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмчилгээний төвийн их эмч Б.Э, Ч.А, Д.Э, ....... аймгийн Нийгмийн даатгалын газарт мэргэжилтэн Т.Б, ........... аймгийн ............ сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Ц нарт тус тус худалдан авах ажиллагааны гэрчилгээг гаргуулан авч үргэлжилсэн үйлдлээр “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдэж, хатгагчаар оролцсон болох нь:
2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “иргэн Ганбаатарын Баярнямын Айфон 13 про макс загварын гар утасны вайбер аппликейшнд үзлэг хийх явцад Duuy Turin umch гэсэн нэртэй иргэнээс хахууль авах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлийн талаар харилцсан байсан тул гэмт хэргийн талаарх нэгдсэн бүртгэлд бүртгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байгааг илтгэн танилцуулъя” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл /1-р хх-ийн 22/,
1,400,000 төгрөгийг авахдаа Э.Д нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан болохыг нотолж буй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаартай тушаал /2-р хх-ийн 29-31/,
гэрч Б.Б-ы: “...ээжийн төрсөн дүү Э.Д эгч надад чиний данс руу чинь мөнгө оруулаад аваадхая гэж хэлсэн. Тэгээд энэ мөнгийг Д- эгчид бэлнээр нь авч өгсөн. Э.Д эгч намайг 556хххххх дугаарын данс нээснээс хойш буюу 2021 оны 01 дүгээр сараас хойш нэлээн хэдэн удаа мөнгө оруулж авсан, яг хичнээн төгрөг хэдэн удаа, хаанаас авсан гэдгээ би санахгүй байна. ... Би Хаан банкинд 556хххххх тоот дансыг 2021 оны 11 дүгээр сарын үеэр нээлгэсэн. Тэгээд миний энэ дансаар Э.Д эгч 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш дараах мөнгийг авсан. ...” /1-р хх-ийн 64, 66-67/,
гэрч Ц.Б-ын: “...Төрийн болон орон нугийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн сайд сургалтыг зохион байгуулах журмыг баталсан байгаа. Энэ журамд Сангийн яаманд хүсэлт гаргаж, журамд заасан шаардлага хангасан этгээдэд сургалт зохион байгуулах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, энэ хүрээнд сургалтыг зохион байгуулдаг. Төрийн худалдан авах ажиллагааны газар нь журамд заасны дагуу шалгалт авдаг, сургалт зохион байгуулсан газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шалгалтыг зохион байгуулдаг ба шалгалтад тэнцсэн суралцагчид гэрчилгээ эзэмших эрхтэй болж, Үнэлгээний хорооны гишүүнээр орж ажиллах боломжтой болдог. Мөн цахимаар сургалтыг зохион байгуулж болдог ба энэ нь ямар нэгэн төлбөргүйгээр, багшгүйгээр өөрөө бие даан суралцаж, бас шалгалт өгөх эрхтэй болдог. Харин хичээлийг бол Сангийн яамнаас олгосон сургагч багшийн гэрчилгээтэй багш заадаг журамтай. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд сургалт зохион байгуулах тухай бүрд сургалтын байгууллага зар оруулдаг ба зарын дагуу сонирхогч, суралцагч тухайн байгууллага руу холбогдож сургалтад бүртгүүлээд энэ сургалтад хамрагдаж байгаа иргэдийн мэдээллийг сургалтын байгууллага цахим системд бүртгэж явдаг бөгөөд энэ системд бүртгэгдсэн иргэд шалгалтад орох эрх үүсдэг. Тэгээд шалгалтын өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас шалгалт хариуцсан мэргэжилтэн шалгалтын тов тогтоож, товлосон цагт танхим болон цахимаар авч байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, Сургалт судалгааны хэлтсийн мэргэжилтэн Ө.О, С.Ч гэж хоёр хүн авдаг...” /1 хх-ийн 75-76/,
гэрч А.О-ын: “...Төрийн худалдан авах ажиллагааны газар нь мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын шалгалтыг үнэ төлбөргүй авдаг. Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалтан шалгалтыг авахаар зааж өгсөн байсан. Тэгээд тухайн ажилтны үндсэн чиг үүрэгт ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хэлтсийн дарга нь хяналт тавих ёстой. Мөн манай шалгалт цахимаар явдаг учраас шалгалт дуусах товчийг дарснаас тэнцсэн тэнцээгүй гэсэн хариу гарч ирдэг. Тэгээд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу tender.gov.mn системийн сургалт цэсний сертификат хэсэгт шалгалтад тэнцсэн этгээдийн нэр, мэдээллийг оруулж бүртгэж өгдөг ба энэ процессыг сургалт хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэж байсан ... сургалтын байгууллагад бүртгүүлээгүй, шалгалтад ороогүй этгээдийг тэнцүүлсэн мэтээр цахим системд бүртгэж байгаа нь хууль бус үйлдэл...” /1-р хх-ийн 78-79/
гэрч Т.Б-ийн: “...2022 оны 5 дугаар сарын сүүлээр бил үү 6 дугаар сарын эхэн үед оюутан үеийн найз ....... аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажилладаг Г.Лх над руу утсаар яриад төрийн худалдан авах ажиллагааны А-3 сертификатын онлайн сургалт байна суух уу, төлбөр нь нэг хүний 300,000 төгрөг гэж байна гэж хэлсэн. Тухайн үед ковид гарсан жил байсан учраас онлайнаар сургалтад хамрагдахаар болсон. Манай эхнэр Б-гийн Э/....... аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нэгдсэн эмнэлгийн эм зүйчээр ажилладаг/-ыг би өөрт нь хэлэлгүй өөртэйгөө хамт дээрх онлайн сургалтад хамт бүртгүүлсэн. Г.Лх-д онлайн сургалтад хамрагдахаар регистрийн дугаар, овог нэр, ажлын газар, албан тушаал зэрэг мэдээллээ 990хххххх дугаарын утас руу нь залгаж хэлсэн юм. Г.Лх над руу утсаар залгаад сургалтын төлбөрөө энэ данс руу нэрээ бичээд шилжүүлээрэй нэг хүний 300,000 төгрөг юм байна шүү гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны 560хххххххх дугаартай данснаас Э.У гэж хүний Хаан банкны данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед Г.Лх онлайн сургалтын линк болон нэвтрэх нэр, нууц үг өгнө гэж хэлээд хариу өгөөгүй таг болсон. Тэгээд ямар нэгэн хариу байхгүй байж байгаад сая Авлигатай тэмцэх газраас намайг дуудах үед би Лх-тэй холбогдож асуухад онлайнаар АЗ сертификат олгогдсон байгаа гэж хэлэхээр нь сертификаттай болсон гэдгээ мэдлээ ... би анх онлайн сургалт гэж бодож төлбөрийг нь төлсөн. Тэгтэл сургалт нь явагдаагүй, шалгалт аваагүй. Би онлайн сургалтад хамрагдахаар төлбөрөө Г.Лх-гийн хэлж өгсөн Э.У гэж хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн...” /1-р хх-ийн 139-140/,
гэрч Б.Э-ын “Миний ажлын чиг үүрэг нь ....... аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмийн санг эм, эмнэлэгийн хэрэгслээр тасралтгүй хангах ажлыг зохион байгуулах гол үүрэгтэй мөн тасаг нэгжүүдэд эм, эмнэлэгийн хэрэгсэл түгээдэг. Би худалдан авах ажиллагааны АЗ гэрчилгээ олгох сургалтад ....... аймгийн Засаг даргын тамгын газар дээр болж байхад 2020 онд хамрагдаж байсан би сарыг нь сайн санахгүй байна тэгээд энэ сургалтад суугаад шалгалтад ороод тэнцээгүй учраас гэрчилгээ аваагүй. Тэрнээс хойш А-3 сургалтад ерөөсөө хамрагдаагүй, гэрчилгээ аваагүй ... Манай нөхөр Б надад цахим сургалтад намайг бүртгүүлсэн байсныг сая мэдээд сууж байна...” /1-р хх-ийн 144-145/,
гэрч Д.Э-гийн: "...тэр А/3 гэрчилгээ авах үед буюу 2022 онд манай Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч А нь гэрчилгээ гаргуулна, гэрчилгээний төлбөр нь 300,000 төгрөг гэж хэлж байсан. Тэгээд би А-ы хэлсэн мөнгийг өөрийн Хаан банкны 559ххххххх дугаартай данснаас шилжүүлсэн байх ёстой. Гэхдээ би тэр мөнгийг Аы данс руу шилжүүлсэн үү, эсхүл тэр гэрчилгээ гаргах өөр хүний данс руу шилжүүлсэн гэдгээ санахгүй байна. Ямар ч л байсан манай эмч А тийм гэрчилгээ авах уу, төлбөр нь тэдэн төгрөг юм байна гэж хэлсэн. Сургалтад хамрагдаж байгаагүй, сургалтад хамрагддаг гэдгийг ч мэдээгүй, тухайн үед гэрчилгээ олгоно, гэрчилгээний төлбөр нь тэдэн төгрөг гэхээр нь болдог л юм байх гэж бодоод мөнгийг нь шилжүүлсэн...” /1-р хх-ийн 147-148/,
гэрч Ч.А-ы: “.......... аймгийн Бүсийн оношилгооны төвийн Мэс заслын тасгийн эмч эрхлэгчээр ажиллаж байна. Би төрийн худалдан авах ажиллагааны А-3 сертификат авч байгаагүй. Би Лх-г танина. Найз нөхдийн харилцаатай ... Лх-гийн над руу явуулсан Хаан банкны дансны дугаар руу өөрийнх нь хэлсэн утгаар 600,000 төгрөг шилжүүлсэн...” /1-р хх-ийн 150-151/,
гэрч Б.Ц-гийн: “...Би худалдан авах ажиллагааны А-3 сертификат авч байсан. Гэхдээ хэзээ авсан гэдгээ одоон сайн санахгүй байна. Би өөрөө албан ёсоор сургалтад сууж байгаагүй. Би аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хурал дээр суучихаад явж байгаад гэмтлийн эмч Г.Лх-тэй тааралдаад уулзахдаа дарга нар худалдан авах ажиллагааны А-3 сертификат авах сургалтад хамрагд гээд байх юм гэж хэлсэн чинь надад хандаж би таныг сургалтад хамруулаад өгье гэхээр нь би зөвшөөрсөн. ... Г.Лх эмч над руу утсаар залгаад худалдан авах ажиллагааны А-3 сертификат олгох сургалт эхлэх гэж байна, та сургалтын зардал 250,000 төгрөгийг нэг данс өгнө, тэр данс руу мөнгөө хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд би Г.Лх эмчийн өгсөн данс руу нь өөрийн Хаан банкны 5054ххххххх дугаартай данснаас 250,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Лх-тэй дахиж А-3 сертификатын талаар ярилцаагүй. Би сургалтад огт суугаагүй, бас шалгалт өгөөгүй. Худалдан авах ажиллагааны А-3 сертификат гарсан байсныг сумынхаа Засаг даргын тамгын газраас мэдсэн. Би уул нь Г.Лх-тэй уулзаад албан ёсоор сургалтад хамрагдаж, шалгалтаа өгөөд худалдан авах ажиллагааны А-3 сертификат авах юм байна гэж ойлгосон. Би үнэхээр мэдэхгүйгээсээ болоод ийм асуудалд орчихлоо...” /1-р хх-ийн 157-158/,
гэрч Л.Н-ын: “...Гэмтэл согог судпалын тэнхимийн эрхлэгч мөн Монгол-Японы эмнэлгийн эмчээр ажиллаж байна. Би Хаан банкны 502ххххххх дугаартай дансыг 2011 оноос хойш эзэмшиж ашиглаж байна. Би төрийн худалдан авах ажиллагааны А-3 сертификат авсан. Одоо огноог нь сайн санахгүй байна. ... Би Лх- гэх хүнийг танина. Лх- бид хоёр нэг курсын оюутнууд байгаа юм...” /2-р хх-ийн 93-34/ гэх мэдүүлгүүд,
Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалтны тодорхойлолт: “Албан тушаалын чиг үүрэг: Худалдан авах ажиллагааны цахим системийн хэрэглэгч, захиалагч, нийлүүлэгч, олон нийтэд сурталчилан таниулах, чадавхыг бэхжүүлэх, сургалт зохион байгуулах; Худалдан авах ажиллагааны сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулах; Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах” /2-р хх-ийн 41-43/,
С.Ч-ыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтнээр томилсон Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/01 дугаартай тушаал /2-р хх-ийн 40-41/,
Э.У-гийн эзэмшлийн Хаан банкны 542хххххххх тоот дансанд Л.Н-ын эзэмшлийн Хаан банкны 502ххххххх тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “naba” гэсэн утгатай 250,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, үүний дараагийн гүйлгээгээр Б.Б-ы эзэмшлийн Хаан банкны 556хххххх тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “g” гэсэн утгатай 200,000 төгрөгийн зарлага хийгдсэн дансны хуулга,
Э.У-гийн эзэмшлийн Хаан банкны 542хххххххх тоот дансны хуулга: “...Г.Лх-гийн эзэмшлийн Хаан банкны 502хххххххх тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “lhagvaa” гэсэн утгатай 250,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, үүний дараагийн гүйлгээгээр Б.Б-ы эзэмшлийн Хаан банкны 556хххххх тоот данс руу “undraa” гэсэн утгатай 200,000 төгрөгийн зарлага хийгдсэн, Б.Цгийн эзэмшлийн Хаан банкны 5054ххххххх тоот данснаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “B.Tsetsegee Hongor” гэсэн утгатай 250,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, үүний дараагийн гүйлгээгээр Б.Б-ы эзэмшлийн Хаан банкны 556хххххх тоот данс руу “g” гэсэн утгатай 200,000 төгрөгийн зарлага хийгдсэн, Ч.Аы эзэмшлийн Хаан банкны 55ххххххххх тоот данснаас 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “эмний үнэ Лх-” гэсэн утгатай 600,000 төгрөгийн орлогын гүйлгээ, Б.Б-ы эзэмшлийн Хаан банкны 556хххххх тоот данс руу 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “g” гэсэн утгатай 400,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “g” гэсэн утгатай 400,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн; Т.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 560хххххххх тоот данснаас 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “e b’ гэсэн утгатай 600,000 төгрөгийн орлогын гүйлгээ...” хийгдсэн, Б.Б, Э.У, Т.Б, Ч.А нарын эзэмшлийн дансны хуулга, дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 23-31, 68-73, 111-114, 142, 153-155, 176-177/,
Э.У-гийн үйлдлийг нотолж буй “Lk-n g-d” гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан зурвасууд /1-р хх-ийн 92-109/,
мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн www.tenger.gov.mn цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл “...Төрийн худалдан авах ажилгааны цахим систем www.tenger.gov.mn цахим сайтад нэвтэрч дээрх этгээдүүдийн регистрийн дугаараар хайлт хийж, гарч ирсэн үр дүн болох 7 ширхэг А-3 гэрчилгээг дэлгэцийн зургаар бэхжүүлж үзлэгийн тэмдэглэлд хабсаргаж үзлэг хийх ажиллагааг дуусгав. 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Л.Н-ад, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Г.Лх-д, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.Ц-д, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Б.Э, Т.Б, Ч.А, Д.Э нарт тус тус гэрчилгээ олгосон байна. ...” /1-р хх-ийн 168-175/,
яллагдагч С.Ч-ын: “Энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би эдгээр хүмүүсийг огт танихгүй. Д-гээр дамжуулсан юм” /1-р хх-ийн 189-190/, яллагдагч Э.Д-гийн: “Энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Б-ы данс руу орсон мөнийг авсан нь үнэн” /1-р хх-ийн 201/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
2. Шүүгдэгч Э.У-гийн Г.Лх-тэй бүлэглэн Г.Лх-д өөрт нь болон нэр бүхий иргэдэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захирааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг шалгалтанд хамрагдаж тэнцээгүй Л.Н-ад 2022/АЗ-0015, Г.Лх-д 2022/АЗ-0399, Д.Э-д 2022/АЗ-3151, Т.Бд 2022/АЗ-3174, Ч.А-д 2022/АЗ-3169, Д.Э-д 2022/АЗ-3167, Б.Ц-д 2022/АЗ-1195 дугаартай худалдан авах ажиллагааны гэрчилгээнүүдийг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Д-гийн хамаарал бүхий Б.Б-ы эзэмшлийн Хаан банк дахь 556хххххх дугаартай данс руу нийт 1,400,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдэл” гэсэн заалт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэгт хамтран оролцох” гэсэн заалт, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг гүйцэтгэгч” гэсэн заалтуудыг журамлан /хэрэглэж/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, ...” гэсэн шинжтэй,
шүүгдэгч Г.Лх-гийн Э.У-тай бүлэглэн өөртөө болон Б.Э, Т.Б, Ч.А, Д.Э, Б.Ц нарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захирааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагаан газраас зохион байгуулдаг шалгалтанд хамрагдаж тэнцээгүй өөртөө 2022/АЗ-0399, Д.Э-д 2022/АЗ-3151, О.Б-д 2022/АЗ-3174, Ч.А-д 2022/АЗ-0399, Б.Ц-д 2022/АЗ-1195 дугаартай худалдан авах ажиллагааны гэрчилгээнүүдийг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Д-гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Б-ы эзэмшлийн Хаан банк дахь 556хххххх дугаартай данс руу Э.У-гийн эзэмшлийн Хаан банк дахь 542хххххххх дугаартай данснаас нийт 1,200,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйлдлийг 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэгт хамтран оролцох” гэсэн заалт, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн хатгагч” гэсэн заалтуудыг журамлан /хэрэглэж/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, ...” гэсэн шинжтэй гэж зүйлчилсэн анхан шатны шүүхийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Шүүх, шүүгдэгч Э.У, Г.Лх нарын гэмт хэргийн оролцоо, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Мөн шүүхээс Э.У, Г.Лх нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нь шүүгдэгч нарын үйлдсэн “Хахууль өгөх” гэмт хэргийн төрийн албаны хүчийг сулруулдаг, төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд сөргөөр нөлөөлдөг, иргэдийн төрийн албанд итгэх итгэлийг алдагдуулдаг нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, тэдний тус гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн хэр хэмжээнд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Э.У-гийн өмгөөлөгч Л.Батжав, шүүгдэгч Г.Лх нараас гаргасан “эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.
4. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт анхан шатны шүүх /шийтгэх тогтоолын 17 дугаар тал/ Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх зарчмыг хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн байна.
Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх зарчим нь тухайн шийдвэрлэж буй гэмт хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд үйлчлэх хэд хэдэн Эрүүгийн хуулиас тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж буй Эрүүгийн хуулийг хэрэглэхтэй холбогдон гарч ирдэг зарчим юм.
Шүүгдэгч Э.У, Г.Лх нарыг “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдэж төгссөн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл “Хахууль өгөх” гэмт хэргийн шинж, эрүүгийн харицлагыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүндрүүлсэн өөрчлөлт оруулсан байна.
Энэ нь шүүгдэгч Э.У, Г.Лх нарын үйлдсэн “Хахууль өгөх” гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг зайлшгүй хэрэглэх хууль зүйн үндэслэлийг үүсгэсэн бөгөөд аль Эрүүгийн хуулийг хэрэглэх болсон хууль зүйн үндэслэлээ шүүх тодорхойлох ёстой.
Анхан шатны шүүх тухайн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн шинж, эрүүгийн хариуцлага Э.У, Г.Лх нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж зөв дүгнэж зүйлчилсэн атлаа “...Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй бол хууль үйлчлэх хугацааны үндсэн зарчмыг баримтлан тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэнэ. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлах шаардлагагүй юм. ...” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлаагүй /хэрэглээгүй/ нь буруу болжээ
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтуудад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
1.8 дугаар зүйл.Хууль үйлчлэх цаг хугацаа зүйлийн 1 дэх хэсэгт заасан “.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”,
1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг хэрэглэсэн өөрчлөлтүүдийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2025/ШЦТ/827 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Х б овогт Э-ийн У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дугаар хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцож үйлдсэн”, Б овогт Г-ын Лх-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дугаар хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хатгагчаар хамтран оролцож үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дугаар хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил /хоёр жил/-ийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөг /гурван сая төгрөг/-өөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1,8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дугаар хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Лх-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил /хоёр жил/-ийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөг /гурван сая төгрөг/-өөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.У-гийн өмгөөлөгч Л.Батжав, шүүгдэгч Г.Лх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ