| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00998/И |
| Дугаар | 304/ШШ2026/00021 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 304/ШШ2026/00021
Хүсэлт гаргагч: Б****** аймаг, Б******* сум, Б******* багт оршин суух Л.М*******ын хүсэлттэй
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00998/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Л.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.М******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Б******* суманд 1970 онд төрсөн, 1977 онд Б******* сумын сургуульд суралцаж эхлээд 1985 онд 8 дугаар ангиа төгссөн. Тэгээд сургуулиа төгсөөд 1987 оноос эхлэн Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд галч, нэгдлийн манаач, мужаан зэрэг ажлуудыг хийж байгаад 1988 оны 10 дугаар сард цэрэгт татагдсан. 1990 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд Хөдөлмөр нэгдэлдээ орж мал малласан. Нэгдэл тарснаас хойш улсаас мал авч малчин болсон. Ингээд 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй мал маллаж байна. Иймд намайг 1987 оны 11 дүгээр сарын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 07 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа
-хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар,
-Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын тушаал,
-Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны ажил байдлын бүртгэл,
-Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын цэргийн алба хаасан тухай лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн цалингийн цэсний лавлагаа,
-хуулийн этгээдийн нэр өөрчлөлтийн талаарх лавлагаа мэдээлэл,
-нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа,
- Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын тушаал,
- Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/340 дугаартай албан бичиг,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 07 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл галч, нэгдлийн манаач, мужаанаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Л.М******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 07 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл галч, нэгдлийн манаач, мужаанаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан ба дээрх хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар,
-Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын тушаал,
-Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 1988 оны ажил байдлын бүртгэл,
-Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын цэргийн алба хаасан тухай лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн цалингийн цэсний лавлагаа,
-хуулийн этгээдийн нэр өөрчлөлтийн талаарх лавлагаа мэдээлэл,
-нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа,
- Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын тушаал,
- Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын тушаал зэрэг болно.
4.Иймд хүсэлт гаргагч Ө******* овогт Л*******ийн М*******ын Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 07 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл галч, нэгдлийн манаач, мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө******* овогт Л*******ийн М*******ын Булган аймгийн Б******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 07 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл галч, нэгдлийн манаач, мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА