Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 304/ШШ2026/00022

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б***** аймаг, Б******** сум, ** дугаар багт байрлах ******* банк ХК-ийн Б****** салбарын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Э.Э*******ыг эрэн сурвалжлуулах тухай 304/2025/00944/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Булган салбар нь Э.Э*******ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Зээлдэгч Э.Э******* нь Хаан банкны Булган салбараас Төв тооцооны төвөөс 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/54892149 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,151,594.89 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19,8 хувийн хүүтэйгээр авсан ба барьцаанд цалингийн орлогоо барьцаалсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээг байгуулах үед оршин сууж байсан хаягтаа байхгүй байгаа. Утсаар холбоо барих боломжгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Зээлдэгч Э.Э******* нь тус банкнаас анх зээл авахдаа бүртгүүлсэн 99889310, 90113767 дугаарын утас руу залгахаар холбогдох боломжгүй, ашиглалтанд байхгүй байгаа ба тухайн хаягаар очиход харилцагч амьдран суудаггүй. Мөн тухайн хаягт бүртгэлтэй эсэх талаар багийн Засаг даргаас тодорхойлолт авахад тус хаягтаа бүртгэлтэй боловч тухайн хаягтаа амьдардаггүй гэсэн хариу ирүүлсэн байна. Тус онлайн зээлд зээл хүсэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Khan bank аппликейшнээр албан ёсны цахим мэдээллийн сангийн мэдээллээр харилцагчийн мэдээллийг баталгаажуулан тус зээлийн гэрээ хэлцлийг байгуулсан тул хавсралт дахь баримтуудаас бусад баримт бичгүүд банкнаас гарах боломжгүй байгаа. Иймд хариуцагч нь Хаан банкнаас анх зээл авах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир хариуцагч Э.Э*******ыг шүүхээс эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5-р хуудас/,

-улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-онлайн цалингийн зээлийн гэрээ,

-эргэн төлөлтийн хуваарь,

-итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай тушаал,

-оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

-эвлэрүүлэнг зуучлах ажиллагаа хэрэглэхээс татгалзсан тухай баримт,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 4224 дугаартай захирамж.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хаан банк ХК-ийн Булган салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хүсэлт гаргагч нь Э.Э*******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Э.Э******* нь Хаан банкны Булган салбараас Төв тооцооны төвөөс 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/54892149 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,151,594.89 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19,8 хувийн хүүтэйгээр авсан ба барьцаанд цалингийн орлогоо барьцаалсан байна. Тус гэрээний хугацаа 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 10-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн гэрээний хуулбар, хүсэлт гаргагчийн хүсэлтээр тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь Э.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 6 дугаар байр, 15 тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суудаггүй ба оршин суух хаягийг тодруулах шаардлагатай байгаа болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 сарын 04-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 307/ШЗ2025/04224 дугаартай захирамж болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүх Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт Э*******ын Э******* /РД:УШ01280711/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэхээр тогтов.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт Э*******ын Э******* /РД:***********/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б******* овогт Э*******ын Э******* /РД:***********/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА