Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 304/ШШ2025/00760

 
 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, **** дүгээр хороо, П******* гудамж, *** т*******, **** давхар, **** тоотод байрлах, П******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, **** дүгээр баг, Д*******, ж******* **** дүгээр гудамж **** тоотод оршин суух Б******* овогт П А /ИБД:*****/-д холбогдох

 

Нийт ***** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.А нь манай компанитай 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр **** дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч П.А-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П******* аппликейшнаас: 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр **** зээлийн дансны дугаартай, **** төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн*банкны тоот ***дансанд 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр **** зээлийн дансны дугаартай, ****төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн **** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 2,027,000.00 /хоёр сая хорин долоон мянган төгрөг/

- Шимтгэл: 40,540.00 /дөчин мянга таван зуун дөчин төгрөг/

- Үндсэн хүү: 767,705.43 /долоон зуун жаран долоон мянга долоон зуун таван төгрөг дөчин гурван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 135,547.99 /нэг зуун гучин таван мянга таван зуун дөчин долоон төгрөг ерөн есөн мөнгө /

- Нийт: 2,970,793.42 /хоёр сая есөн зуун далан мянга долоон зуун ерөн гурван төгрөг дөчин хоёр мөнгө /

2. 2025 оны 1 дүгээр сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 11,460,000.00 /арван нэгэн сая дөрвөн зуун жаран мянган төгрөг/

- Шимтгэл: 114,600.00 /нэг зуун арван дөрвөн мянга зургаан зуун төгрөг/

- Үндсэн хүү: 3,540,103.89 /гурван сая таван зуун дөчин мянга нэг зуун гурван төгрөг наян есөн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 99,016.43 /ерөн есөн мянга арван зургаан төгрөг дөчин гурван мөнгө /

- Нийт: 15,213,720.32 /арван таван сая хоёр зуун арван гурван мянга долоон зуун хорин төгрөг гучин хоёр мөнгө /

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч П.Аас нийт 18,192,013.74 /арван найман сая нэг зуун ерөн хоёр мянга арван гурван төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П******* ББСБ ХХК нь хариуцагч П.Ад холбогдуулан нийт 18,192,013.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.А нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 18,192,013.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

Хариуцагч П.Алтанхундагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс ***төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Аас 124,455 төгрөгийг, улсын орлогоос 124,455 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 18,192,013.74 /арван найман сая нэг зуун ерэн хоёр мянга арван гурван төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.А хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,910 төгрөгөөс 124,455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Аас 124,455 төгрөгийг, улсын орлогоос 124,455 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч П.А сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА