| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00960/И |
| Дугаар | 304/ШШ2025/00761 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 304/ШШ2025/00761
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, **** дугаар хороо, ****, С******* гудамж **** байр, **** давхарт байрлах, Е******* Ф******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, **** дугаар баг, Д******* оршин суух Б******* овогт Д******* О /РД:****/,
Хариуцагч: У******* хот, Б дүүрэг, **** дугаар хороо, Х **** хэсэг гудамж, ***** тоотод оршин суух Х овогт Ж О /РД:****/ нарт холбогдох,
Нийт *****төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е******* Ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д******* О хамтран зээлдэгч Ж О нар нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр "Е******* ф******* ббсб" ХХК-ээс * дугаа***ртай Зээлийн гэрээ байгуулж ****төгрөгийн зээлийг 12 /хорин дөрөв/ сарын хугацаатай, сарын 4% хувийн хүүтэйгээр IPHONE 16 PROМАХ цахилгаан барааны лизинг бүтээгдэхүүнээр зээл авсан. Зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд компаний зүгээс үндсэн зээлдэгчид удаа дараа сануулж гэрийн хаягаар очиж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй өнөөдрийн байдлаар 300 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийн гэрээний 7.2.1-д зааснаар зээлдүүлэгч талын санаачилгаар буюу 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө цуцалж байна. Иймд хариуцагч Д.О хамтран зээлдэгч Ж.О нараас ***** тоот дугаартай зээлийн гэрээний үүрэгт *** төгрөгийг гаргуулж Е******* Ф******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.О нь Е******* Ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,225,012.62 төгрөгийг гаргуулахыг нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Ж.Оыг тус зээлийг төлөхөд хамаагүй. Миний бие өөрөө бүгдийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Е******* Ф******* ББСБ ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Д.О хамтран зээлдэгч Ж.О нарт нэхэмжлэл 6,225,012.62 төгрөг дээр гаргасан. Зээлдэгч Д.О нь нэхэмжлэлийн дүнг зөвшөөр******* тул хариуцагч Ж.Оаас татгалзах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е******* Ф******* ББСБ ХХК нь хариуцагч Д.О, Ж.О нарт холбогдуулан нийт 6,225,012.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 6,225,012.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөр******* тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөр******* зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төл******* **** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 57,275 төгрөгийг, улсын орлогоос 57,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Е******* Ф******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Е******* Ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 6,225,012.62 /зургаан сая хоёр зуун хорин таван мянга арван хоёр төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төл******* 114,550 төгрөгөөс 57,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 57,275 төгрөгийг, улсын орлогоос 57,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Е******* Ф******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.О сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА