Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 304/ШШ2026/00028

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: О******* аймаг, Б*******-Ө******* сум, У******* баг, **-**-*** тоотод оршин суух Д.Н*******-Э*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б*****н аймаг, Б******* сум, ** дугаар баг, ** дугаар байр, **** тоотод оршин суух А.Б*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 47,798,000 /дөчин долоон сая долоон зуун ерэн найман мянга/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00990/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н*******-Э*******э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...А.Б*******аас 47,798,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н*******-Э*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Б*******д холбогдох 47,798,000 /дөчин долоон сая долоон зуун ерэн найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч А.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Д.Н*******-Э*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Б*******д холбогдох 47,798,000 /дөчин долоон сая долоон зуун ерэн найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Б******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 202,410 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун арав/ төгрөг, хариуцагч А.Б*******аас 202,410 /хоёр зуун хоёр мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА