Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 304/ШШ2026/00046

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б****** аймаг, Б**** сум, А******* баг, б******* а*******, **-*-*** тоотод оршин суух Д.О*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00952/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч Д.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.О******* би 1991 оны 03 сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагч кассчинаар ажиллаж байсан энэ үеийн лавлагаа байхгүй, аймгийн архиваас гараагүй байгаа тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Би 1987 онд 10 дугаар анги төгссөн. 1988 онд худалдааны ТМС-ийн төгссөн. Би 1991 оноос 1994 он хүртэл худалдаа бэлтгэлийн тресстэд ажиллаж байсан. 1994 онд жирэмсэн болоод жирэмсний амралтаа авсан. Одоо Булган аймгийн музейд ажиллаж байгаа. Иймд Худалдаа бэлтгэлийн трестэд 1991 оны 03 сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Үүнд тус ажиллаж байсан үеийн цалин, тушаал байхгүй байх тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн лавлагаа 1991 оны 1,2,8,9,12 саруудад, 1992 оны 1,4,5,6,11 саруудад, 1993 оны 4, 6 саруудад ажиллаж байсан үеийн цалингийн цэс,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа,

-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 03 сарын 11-ний өдрийн Ажилчид, үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай 94 дугаартай тушаал,

- Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 07 сарын 15-ны өдрийн Ажилд авах тухай 116 дугаартай тушаал,

-Булган хотын Баянбулаг компанийн 1994 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 55 дугаар тушаал,

-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР 1 маягтын хуулбар,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт,

-Гэрч А.Д*******, Д.М******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1991 оны 03 сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд худалдагч кассчинаар ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн цалин, тушаал архиваас гараагүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Булган аймгийн Архивын тасгийн лавлагаа 1991 оны 1,2,8,9,12 саруудад, 1992 оны 1,4,5,6,11 саруудад, 1993 оны 4, 6 саруудад ажиллаж байсан үеийн цалингийн цэс,

3.2.Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа,

3.3.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

3.4.Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 03 сарын 11-ний өдрийн Ажилчид, үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай 94 дугаартай тушаал,

3.5.Булган хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 07 сарын 15-ны өдрийн Ажилд авах тухай 116 дугаартай тушаал,

3.6.Булган хотын Баянбулаг компанийн 1994 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 55 дугаар тушаал,

3.7.Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР 1 маягтын хуулбар,

3.8.Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт зэрэг баримтаар Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагч кассчинаар ажиллаж байсан үйл баримтууд тогтоогдож байна.

4.Мөн хүсэлт гаргагч нь Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1991 оны 03 сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд худалдагч кассчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

5.Иймд хүсэлт гаргагч Д.О*******ийн Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1991 оны 03 сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд худалдагч кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М******* овогт Д*******ийн О*******ийг Булган аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1991 оны 03 сарын 15-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд худалдагч кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА