| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00947/И |
| Дугаар | 304/ШШ2026/00047 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 304/ШШ2026/00047
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б**** аймаг, Д******* сум, ** дүгээр баг, Г******* хорооны ** гудамж, ** тоотод оршин суух Ц.Б*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00947/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч Ц.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Б******* нь би 1982 онд 8 дугаар анги төгсөөд мал бэлтгэлийн цехэд ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд Булган аймгийн Д******* сумын тээврийн товчоонд ажиллаж байгаад Д******* сумын сургуульд галчаар ажилласан. Одоо ажилласан жилээ тогтоолгох хүсэлттэй. 1984 оны 06 дугаар сард цэрэгт явсан. Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлийн эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар 1982 оны 06 сарын 17-ноос 1984 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний анх ажилд орсон тушаалын хуулбар мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаал аймгийн архивт байхгүй. Цалингийн түүврээ шалгаж үзэхэд маш бага цалин гарч байна. Би хөдөлмөрийн дэвтэрээ баталгаажуулсан тул 1982-1984 онд ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Нийгмийн даатгалын газрын лавлагаа,
-Булган аймгийн Д******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт,
-Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Туяа нэгдлийн даргын тушаал,
-Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа,
-Б*******, Ч******* нарын гэрчийн мэдүүлэг зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлийн эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар 1982 оны 06 сарын 17-ноос 1984 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн цалин, тушаал архиваас гараагүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Булган аймгийн Архивын тасгийн 1982 оны 10, 11 сар, 1983 оны 2,3,7 саруудын цалингийн лавлагаа,
3.2.Цэрэнбадамын Б*******д 1987 оны 07 дугаар сард олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын ажлын тухай мэдээ хэсэгт:
-1982 оны 06 сарын 17-ны өдрийн 27 тоот тушаалаар Булган аймаг Д******* сумын Туяа нэгдэлийн эмчилгээ тэжээлийн цэгт малын санитороор ажиллуулав гэх,
-1984 оны 06 сарын 26-ны өдөр цэрэгт явах болсон тул ЭТЦ-ийн малын саниторын үүрэгт ажлаас чөлөөлөв гэх,
3.3.Булган аймгийн Д******* сумын Монгол-Германы найрамдалын нэрэмжит ХАА-н Туяа нэгдлийн даргын 1982 оны 06 сарын 17-ны өдрийн 27 дугаар тушаал зэргээр тогтоогдож байна.
4.Мөн хүсэлт гаргагч нь Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлийн эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар 1982 оны 06 сарын 17-ноос 1984 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
5.Иймд хүсэлт гаргагч Ц.Б*******гийн Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлийн эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар 1982 оны 06 сарын 17-ноос 1984 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тогооч овогт Цэрэнбадамын Б*******г Булган аймгийн Д******* сумын Туяа нэгдэлийн эмчилгээ тэжээлийн цэгт малын бага эмч/санитарч/-ээр 1982 оны 06 сарын 17-ноос 1984 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА