| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00866/И |
| Дугаар | 304/ШШ2025/00763 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 304/ШШ2025/00763
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Ёндонсамбуу, П.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, Ж.С******* гудамж, З******* г******* **** дүгээр байранд байрлах Т******* а******* з******* /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, **** дугаар баг, З******* *** тоотод оршин суух О овогт Б Мд холбогдох,
Төрд учруулсан хохирол **** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахим/,
Хариуцагч Б.М,
Иргэдийн төлөөлөгч М.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* а******* зөвлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т******* а******* зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд ө******* шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасныг баримтлан, Т******* а******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т "Иргэнийг, эсхүл улс т******* албан хаагчаас бусад т******* албан хаагчийг т******* албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг т******* а******* төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т "Т******* а******* төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан. Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн захирал Б.Мын *** оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаар тушаалаар тус сургуулийн нягтлан бодогч Э.Оийг т******* албанаас чөлөөлсөн байна.
1.Иргэн Э.О нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ***** дүгээр шийдвэр, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаар магадлалаар Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2023 оны *** дугаар тушаал нь үндэслэлгүй тул Э.Оийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр **** төгрөг цалинд, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр **** төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд, нийт **** төгрөгийг Э.Од тус тус тооцож олгосон байна. Улмаар Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирлын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар тушаалаар Э.Оийг шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн ажил, албан тушаалд нь томилсон байна.
2. Иргэн Э.О нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдсон өдөр болох 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулиас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нийт 12,515,616 төгрөгийг Э.Од тооцож олгосон байна. Нийтдээ Э.Од 2 удаагийн шүүхийн шийдвэрийн дагуу 22,717,541 төгрөгийг олгожээ. Түүнчлэн Т******* а******* зөвлөлөөс 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар албан бичгийг хариуцагч Б.Мд хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна. Иймд хариуцагч Б.Мын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 22,717,541 төгрөгийг Т******* сангийн ***** тоот дансанд буруутай албан тушаалтан болох Б.Маас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нягтлан бодогч Э.Од олгосон **** төгрөгийг байгууллагаас төлж барагдуулсан. Байгууллагыг хохиролгүй болгохоор Булган аймаг дахь Т******* аудитын г******* болон Боловсролын ерөнхий г******* санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан шаардлагын дагуу нөхөн төлөх хуваарь гарган төлбөрийг төлж эхлээд байна.
Монгол улсын Т******* а******* зөвлөлөөс 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаар албан тоотоор төрд учруулсан хохирлыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах албан бичиг ирүүлсэн билээ.
Миний бие сарын орлого, санхүүгийн байдлаас хамааран 1 сарын дотор төлөх боломжгүй, мөн Булган аймаг дахь т******* аудит болон БЕГ-ын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан шаардлагын дагуу нөхөн төлөх хуваарь гарган төлбөрийг төлж эхлээд байгаа тухай хариу тайлбарыг холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн ба төрд учруулсан хохирлыг хуваарийн дагуу барагдуулж дуусгах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т******* а******* зөвлөлөөс мэдэгдэл хүргүүлээд түүний улмаас нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл 2025 оны 10 дугаар сарын 17-ны огноотойгоор шууданд хийгдсэн байгаа. 2025 оны 10 дугаар сарын 27-ны огноотой 5 хуудас албан бичиг миний гар дээр ирсэн. Үүнд хуваарийн дагуу төлнө, 2027 оны 07 дугаар сараар эцэслэнэ гэсэн байна. Энэ нь аудитын акт албан шаардлагад дурдагдаад байгаа 17,055,400 төгрөгийн асуудлыг сар болгон**** төгрөгөөр барагдуулах асуудлыг ярьж байна. Би яагаад мөнгөн дүнг яг бүтнээр нь буюу 22,717,451 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна уу? гэж асуугаад байгаа юм гэхээр Б.М гэдэг хүн Т******* үйлчилгээний удирдах албан тушаалтан, энэ хүнтэй холбоотой гарсан төрд учирсан хохирлын асуудал байна. Т******* а******* зөвлөл мэдэгдэл хүргэхээс өмнө Боловсролын ерөнхий г******* Булган аймгийн аудитын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зөрчил арилгуулах тухай албан шаардлага байдаг. Үүний дагуу Булган аймгийн аудитын албанаас Боловсролын ерөнхий г******* Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын г******* дарга н.Чинтогтоход албан шаардлагыг хүргүүлдэг. Ийм хэмжээний учирсан хохирол байна үүнийг нөхөн төлүүлэх арга хэмжээг танай байгууллага авч хэрэгжүүл гэдэг. Тэгэхээр Боловсролын ерөнхий газар Аудитын байгууллагад юу гэж хүргүүлдэг вэ гэвэл танай бичигтэй танилцсан. Энэ нь Т******* а******* тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу албан тушаалтны төрд учруулсан хохиролтой холбоотой асуудлыг Т******* а******* зөвлөл шийдвэрлэх нь Боловсролын ерөнхий г******* чиг үүрэгт хамааралгүй гэдэг хариуг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлдэг. Т******* а******* зөвлөл үүнтэй холбоотой энэ бүх шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжуулаад т******* албан хаагчийг халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөнтэй холбоотой шүүхийн шийдвэрийг татдаг. Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуультай холбоотой шүүхийн шийдвэр ирсний үндсэн дээр баримтуудыг татсан. Баримт татахад сая дурдсан Аудитын албан шаардлага, Боловсролын ерөнхий г******* Т******* а******* зөвлөлд хамаатай манай байгууллагад хамаагүй гэдэг баримтууд бүгд ирсэн. Одоо Б.М юу хүсээд байгаа вэ гэвэл 17,055,400 төгрөгийг хугацааны хувьд нэг дор төлөхгүй, цувуулж төлнө гэдэг. Аудитын албан шаардлага дээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгоно гэж ойлгоод байна. Төрд хохирол учирсан хохирлын хэмжээ яагаад 22,000,000 төгрөг болоод байна вэ гэвэл хэрвээ тухайн захирал ямар нэгэн хууль бус шийдвэр гаргаагүй байсан бол тэр ажлаа хэвийн үргэлжлүүлээд нийгмийн даатгалаа төлөөд явж байх байсан. Гэвч энэ хүний тушаалын үр дагавраас үүдэлтэйгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөж олгож байгаа. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн зүгээс нөхөн төлж байгаа. Тэгэхээр санхүүгийн баримтаар тогтоогдоод байгаа төлбөрийг Т******* а******* зөвлөл нэхэмжилж байна. Т******* а******* зөвлөлөөс тавьж байгаа шаардлагын хувьд төрд учирсан хохирол 22,717,541 төгрөг гээд учирсан хохирлын хэмжээ нь өөр байна. Хоёрдугаарт: Энэ төлбөр Т******* сангийн дансанд шууд орох ёстой гэж үзэж байна. Тэгэхээр Б.М захирал сургуульдаа биш Т******* т******* а******* з******* нэр дээр Сангийн яамны зөвшөөрөлтэйгөөр нээгдсэн Т******* сангийн сангийн 10900021501 тоот дансанд 22,717,541 төгрөгийг төлөх юм бол манай зүгээс үнийн дүнг тодорхой хугацаан дээр тохиролцоод төлүүлэх боломжтой. Сургуульд төлсөн 1,000,000 төгрөгийг Т******* сангийн данс руу шилжүүлчихэд****төгрөгөөс хасаад**** төгрөг дээр шүүхийн шийдвэрийг гаргаж болж байна. Гэхдээ тэр сургуульд төлсөн *** төгрөг шилжигдэх ёстой. Хоёрдугаарт манайх яагаад шүүхийн шийдвэрт хуваарь тусгахгүй байгаа вэ гэвэл эхлээд мэдээж шийдвэр гаргана. Хоёрдугаарт манайх шийдвэр гүйцэтгэлд хандахгүйгээр хариуцагчтай тохирох гээд байна. Хэрвээ шийдвэр гүйцэтгэлд хандах юм бол шийдвэр гүйцэтгэл тэр хуваарийн дагуу таны төлбөрийг авахгүй, шүүхийн шийдвэрийн дагуу 21,000,000 төгрөгийг бүхэлд нь авах гээд таны хөрөнгийг битүүмжилнэ. Тэгэхээр манайх ямар санал тавиад байгаа вэ гэвэл мөнгөн дүнг бүхэлд нь зөвшөөрч Т******* сангийн дансанд оруулна гэж байгаа бол манайх хуваарь хийгээд магадгүй та сар болгоны 10-ны өдөр цалингаасаа Т******* сангийн дансанд тохирсон мөнгөө шилжүүлэхгүй бол бид харин нэг сар өнжөөд 2 дахь сард нь албадан гүйцэтгүүлэх захирамж шүүхээр дахиж гаргуулаад гаргуулсан захирамжаа шийдвэр гүйцэтгэлд хүргүүлээд та хуваариа зөрчсөн гээд манайх тийм арга хэмжээ аваад явах боломжтой. Тийм учраас шүүхийн шийдвэрт хуваарь тусгуулахгүй байгаа юм. Аудитын газар болон Т******* а******* зөвлөл хамтарсан уулзалт хийсэн. Төлөлт хийсэн гэх 1,000,000 төгрөгийг Аудитын дансанд биш сургуулийнхаа дансанд төлөөд байна. Тэгэхээр сургуульд хариуцагчийн төлсөн илүү орлого 1,000,000 төгрөг байгаа. Тэрийг хариуцагч өөрөө хүсэлт бичээд ө******* данс руу эсвэл Т******* сангийн данс руу шууд шилжүүлэх боломжтой. Яг одоо бол тэр 1,000,00 төгрөгийг хасаж шийдвэр гаргуулах боломжгүй. Учир нь ямар ч баримт байхгүй. Одоо нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд дараа нь төлсөн гэх 1,000,000 төгрөг нь Т******* сангийн дансанд ороод ирвэл мэдээж нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцно. 2025 оны 12 дугаар сараас шүүхийн шийдвэр гарлаа гэж бодоход 2025 оны 12 сараас эхлээд манай Т******* сангийн дансанд 1,000,000 төгрөгөөс гадна дараагийн төлбөрөө хийгээд явах боломжтой. гэв.
Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд ө******* гаргасан хүсэлтийн дагуу хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна. 17,055,400 төгрөг нь Булган аймаг дахь Т******* аудитын газраас надад албан шаардлагаар хүргүүлсэн мөнгөн дүн байгаа. Мөн Боловсролын ерөнхий г******* улсын ахлах байцаагчаас төрийг хохиролгүй болго, төлж барагдуул гэдэг албан шаардлага дээр ирсэн мөнгөн дүн Т******* Аудит болон Боловсролын Ерөнхий газар хоёрын албан бичиг дээр мөнгөн дүн ижил байгаа. Энэ нь шүүхийн шийдвэрээр тухайн албан хаагчид энэ мөнгөн дүнг төл гээд шийдвэрээр ирсэн хоёр удаагийн төлөлт байгаа. Тэр хоёрын нийлбэр 17,055,400 төгрөг гарсан байна. Үүнийг та төлж барагдуулж байгууллагыг хохиролгүй болгох ёстой гэдэг Аудитын дүгнэлт Ерөнхий г******* ахлах байцаагчийн шийдвэр хоёр дээр байсан мөнгөн дүн учраас би тэрийг Ерөнхий г*******хаа ахлах байцаагчид хүсэлт гаргасан. Бөөнд нь төлөх боломжгүй учраас хуваарийн дагуу сар болгон цалингаасаа төлж барагдуулъя гээд 2025 оны 09 дүгээр сараас төлж эхэлсэн. Мөн 10 дугаар сард төлсөн. Ерөнхий газраас болон Аудитын газраас данс ирээгүй. Би болохоор байгууллагынхаа нягтлан бодогчоос зөвлөгөө авч ямар дансанд төлөлтөө хийж байгууллагыг хохиролгүй болгох ёстой вэ гэхэд байгууллагаас төлсөн учраас байгууллагын дансанд төлөх ёстой. Тэрийг бид нар дараагийн шатны байгууллага буюу т******* сантай зөвшилцөөд ямар журмаар яаж буцааж зарцуулах ёстой вэ гэдэг тал дээр зөвлөгөө авч байж зарцуулдаг. Тийм учраас та байгууллагын дансанд төлөх нь зүйтэй гэсэн учраас 09, 10 дугаар сард байгууллагын дансаар төлөлт хийсэн. Миний хувьд сая мөнгөн дүн дээрх зөрүүгээ гаргачихлаа. Тэгэхээр нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төрд учирсан хохирлыг мэдээж төлж барагдуулах ёстой. Гэхдээ миний зүгээс тавих нэг шаардлага нь хугацаан дээр тохирч хуваарийн дагуу ө******* орлогод тулгуурлан төлөх саналтай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очихоор хэтэрхий богино хугацаанд өндөр дүнгээр төлөлт хийхээр хуваарь гарчихвий. Тийм учраас энэ талаар шүүхийн тогтоолд тусгуулах саналтай байна. Мөн байгууллагадаа төлсөн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 22,717,541 төгрөгөөс хасуулах саналтай байна. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн төрд учруулсан 22,717,541 төгрөгийг Т******* а******* з******* Т******* сангийн 100900021501 тоот дансанд төвлөрүүлж төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* а******* зөвлөл нь хариуцагч Б.Мд холбогдуулан төрд учруулсан хохирол 22,717,541 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр хариуцагч Б.М нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, ө******* эрх, үүрэгтэй танилцаад төрд учруулсан хохирол 22,717,541 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Т******* а******* з******* Т******* сан дах 100900021501 тоот дансанд төвлөрүүлж төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа гаргасан.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т******* а******* з******* нэхэмжилсэн төрд учруулсан хохирол нийт 22,717,541 /хорин хоёр сая долоон зуун арван долоон мянга таван зуун дөчин нэг/ төгрөгийг Т******* а******* з******* Т******* сан дах 100900021501 тоот дансанд төлж барагдуулахыг хариуцагч Б.М хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү тогтоолыг хариуцагч Б.М сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА
ШҮҮГЧИД С.ЁНДОНСАМБУУ
П.ХИШИГДАВАА