| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00945/И |
| Дугаар | 304/ШШ2026/00048 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 304/ШШ2026/00048
Хүсэлтийн шаардлага: Б.С*******ыг эрэн сурвалжлуулах тухай 304/2025/00945/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Булган салбар нь Б.С*******ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Харилцагч Б.С******* нь Р******* сум******* байрлах хаан бууз******* ажиллаж байх хугаца*******аа Б***** аймгийн Р******* сумын тооцооны төвөөс 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цалингийн зээл авсан байдаг. Үүнээс хойш 6 удаагийн нэмэлт зээл авч нийт 43,000,000 төгрөгийн цалингийн зээлийг онлайнаар авсан байна. С******* нь 523 хоногийн зээл хэтэрсэн байна. Хаан банкнаас зээл төлүүлэх ажиллагаа удаа дараа хийж түр оршин суух хаяг Рашаан сумын хаягт нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлагчид өгсөн боловч харъяаллын дагуу биш гээд буцаагдсан. Эхнэр Баттуяагийн дугаарын утсаар ярьж харилцагчтай холбогдсоноор дахин Улаанбаатар хот дахь С******* дүүргийн ** дугаар хороо О*******ын ** дугаар гудамжны ** тоот хаягт бүртгэлтэй гэсний дагуу Х**-У**, Б*******, С******* тойргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өргөдөл гаргасан. Уг өргөдлийн хариуд тухай хариуцагч нь оршин суух хаягтай бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй гэсэн шалтгаанаар буцаагдсан. Нэхэмжлэгч өөрийн харъяа шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах боломжтойг мэдсэнээр эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргагсан гэжээ.
Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5-р хуудас/,
-Нийгмийн даатгалын шимтгэлийн баримт,
-Хаан банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
-цалингийн зээлийн хувиар,
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн багийн Засаг даргын тодорхойлолт,
-Хан-Уул, Б*******, С******* тойргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа татгалзсан тухай баримт зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хаан банк ХК-ийн Булган салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь Б.С*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.С******* нь Хаан банкны Булган салбараас Төв тооцооны төвөөс 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ/54610601 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн нэмэлт зээл, нийт 30,635,159.36 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19,8 хувийн хүүтэйгээр авсан ба барьца******* цалингийн орлогоо барьцаалсан байна. Тус гэрээний хугацаа 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 03-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн гэрээний хуулбар, хүсэлт гаргагчийн хүсэлтээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Б.С*******д холбогдуулан Б*******, Хан-уул, С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, хүсэлт гаргагчийн тодорхойлсон хаягт Б.С******* нь байхгүй тухай хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн ажиллагаа явуулахаас татгалзсан тухай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай баримт хэрэгт авагджээ.
Иймд шүүх иргэний эрх зүйн харилца******* хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Б*******ийн С******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг Б******** аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэхээр тогтов.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн с******* үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилца******* хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Б*******ийн С******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Б*******ийн С******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн с******* хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА