| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00026/И |
| Дугаар | 304/ШШ2026/00051 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2026/00051
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Нэхэмжлэгч: Б***** аймаг, Б****** сум, ** дугаар баг Ж******* А*******ын гудамжид байрлах Б**** аймгийн Э******* *******ийн д*******ын хэлтэс-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б****** аймаг, Х*******-Ө******* сум, Т******* ** дүгээр багт оршин суух Ц.Г*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 253,043.24 /хоёр зуун тавин гурван мянга дөчин гурван төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2026/00026/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Э******* *******ийн д*******ын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Ц.Г*******аас Э******* *******ийн д*******ын санд учруулсан хохирол 253,043.24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Э******* *******ийн д*******ын хэлтэс нь хариуцагч Ц.Г*******д холбогдуулан 253,043.24 /хоёр зуун тавин гурван мянга дөчин гурван төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.Г******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд и*******сэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Булган аймгийн Э******* *******ийн д*******ын хэлтэс-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Г*******д холбогдох 253,043.24 /хоёр зуун тавин гурван мянга дөчин гурван төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Г******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА