| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00762/И |
| Дугаар | 304/ШШ2025/00774 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00774
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, **** дүгээр хороо, Э******* ө******* чөлөө, Э******* ц********* тоотод байрлах, М******* Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Б сум,**** дугаар баг, Ц оршин суух Ж Отгонтогоод холбогдох
Нийт **** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* Н******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь **** оны 08 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Ж.О******* "Хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ" байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч тал телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу Хаан банкны ****, Төрийн банкны ****тоот дансуудад хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал 2023 оны 09 сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд нийт 220.000 (хоёр зуун хорин мянган) төгрөгийн төлбөр төлөөгүй байгаа болно. Уг зөрчлийг арилгуулах зорилгоор удаа дараа бүртгэлтэй дугаар луу утсаар холбогдож, мессеж илгээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна гэжээ.
Нэхэмжлэгч М******* Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус компаниас Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Жамбалдорж овогтой Отгонтогоо /РД:****/-д холбогдох 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн **** тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч тал болох иргэн Жамбалдорж овогтой Отгонтогоо нь хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлага болох 220,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* Н******* ХХК нь хариуцагч Ж.Отгонтогоод холбогдуулан нийт 220,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М******* Н******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдбаатар хариуцагч Ж.Отгонтогоог нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* Н******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М******* Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Отгонтогоод холбогдох нийт 220,000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч М******* Н******* ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,250 төгрөгөөс 3,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 3,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* Н******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА