| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0211/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/225 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/225
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагч Н.Идэр,
Шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******** холбогдох эрүүгийн 1818003630225 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******** 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ********мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь ********ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум********тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум ******** тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр********тай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн шанаа, зүүн бугалга, баруун, зүүн шуу, сарвууны цус хуралт, зүүн гарын 3, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
- ...маргалдаж байхдаа миний зүүн талын гарын бугалга руу болон зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Мөн зүүн гарын дунд, ядам хурууг, мөн баруун, зүүн гарын шуу руу гараараа 2-3 удаа цохиж зодсон гэх хохирогч********ын мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Гэрт байсан 2 мөнгөн аяга яасан бэ, тэр мөнгө төгрөгөө яасан юм бэ гээд би уурлаж эхнэр********тай хэрэлдэж маргалдаж улмаар би түүний зүүн шанаа руу нь гараараа хоёр удаа алгадаж, гарынх нь бугалга, сарвууг цохисон. Би түргэн ууртай болохоор тэр үедээ их хурдан уурлаж яг аль гарынх нь сарвуу, бугалгыг цохиж гэмтээснийг санахгүй байна гэх шүүгдэгч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29/,
- ...********нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн орчимд гэртээ эхнэр********ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Тухайн хэрэг үйлдэгдэхээс 2-3 сарын өмнөөс мөнгө төгрөгийн маргаантай байсан... гэх 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10/,
-********ын биед зүүн шанаа, зүүн бугалга, баруун, зүүн шуу, сарвууны цус хуралт, зүүн гарын 3, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 507 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ********, хохирогч******** нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь ******** иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт,********ын иргэний үнэмлэхийн лавлагаа, тэдний хүү ********, охин ********нарын төрсний гэрчилгээний хуулбар болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч ******** гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч********ын биед зүүн шанаа, зүүн бугалга, баруун, зүүн шуу, сарвууны цус хуралт, зүүн гарын 3, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч********ын бичсэн баталгаа /хх-ийн 52/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч ********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ********нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ********нь ********Сургуулийн Дархан-Уул аймаг дахь ******** ажилладаг, сарын үндсэн цалин нь 678.400 төгрөг болох нь С13-ны өдрийн 1/498 дугаартай албан бичиг /хх-ийн 37/, НДД № ******** дугаартай нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байх тул түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ********нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч******** нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ********ыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ********т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР