| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00846/И |
| Дугаар | 304/ШШ2026/00056 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2026/00056
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, Ш/х-22, Сүхбаатарын нэрэмжит талбай 5, Г******* банкны төв байранд байрлах Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б**** аймаг, Б******* сум, Д******* ** дугаар багт оршин суух Т.М*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,321,491.07 (нэг сая гурван зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай 304/2025/00846/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т******* овогтой М******* нь Г******* банктай 2021 оны 8-р сарын 31-ний өдөр Дугаар:R000805820 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2023 оны 7-р сарын 22-ны өдөр Дугаар ЗГ-К000805820 тоот Дижитал зээлийн гэрээ-г байгуулан 5 удаа нийт 3,220,000 /Гурван сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг жилийн 21 %-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал зээл авсан.
Зээлдэгч Т.М******* нь Дугаар ЗГ-К000805820 тоот Дижитал зээлийн гэрээний Хавсралт № 1 -ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 139 хоног хугацаа хэтрүүлэн, банкийг хохироож байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч Т.М*******д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Дугаар ЗГ-К000805820 тоот Дижитал зээлийн гэрээний 2025 оны 9-р сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд Нийт 1,321,491.07 (Нэг сая гурван зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг тэг долоон мөнгө) төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г******* банкинд олгуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Т.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* Банк ХК нь хариуцагч Т.М*******д холбогдуулан 1,321,491.07 (нэг сая гурван зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.М******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.М*******д холбогдох 1,321,491.07 (нэг сая гурван зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.М******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 18,047 (арван найман мянга дөчин долоо) төгрөг, хариуцагч Т.М*******гаас 18,047 (арван найман мянга дөчин долоо) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА