Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2025/00781

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, *** дүгээр хороо, *****, С******* нэрэмжит талбай ****, Г******* банкны төв бай*******д байрлах Г******* банк ХХК /хувийн хэргийн дугаар:*****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, Д******* сум, **** дүгээр баг, Х******* оршин суух, У******* М******* овогт Д******* П /ИБД:*****/-д холбогдох

 

Нийт ***** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г******* банк нь Дашдорж овогтой Птэй 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ***** тоот зээлийн гэрээгээр **** төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах боловч ****төгрөгийг **** хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Мөн Г******* банкнаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр **** тоот Дижитал зээлийн гэрээг цахимаар байгуулж 4,850,000 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар зээл авсан. Гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусах боловч **** төгрөгийг 98 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Зээлийн гэрээний үүрэг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн бөгөөд зээл төлөх хугацаа хэтэрсэн болохыг мэдэгдсэн боловч зөрчил хэвээр байна. Иймд зээлийн гэрээг цуцалж байна. Дашдорж овогтой Пгээс ЗГ2035112585 тоот зээлийн гэрээний үүрэгт **** төгрөг, *тоот зээлийн гэрээн****ий үүрэгт **** төгрөг, нийт ***** төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* банк ХХК нь хариуцагч Д.Пд холбогдуулан нийт 19,610,616.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Пд нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 19,610,616.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Д.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ***** төгрөгөөс 128,001.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Пгээс ***** төгрөгийг, улсын орлогоос 128,001.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* банк ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г******* банк ХХК-ийн нэхэмжилсэн нийт 19,610,616.24 /арван есөн сая зургаан зуун арван мянга зургаан зуун арван зургаан төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.П хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,003 төгрөгөөс 128,001.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Пгээс 128,001.5 төгрөгийг, улсын орлогоос 128,001.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* банк ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.П сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА