Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 304/ШШ2026/00057

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: У******* хот, *******-******* дүүрэг, *** дугаар хороо, Ч*******ийн өргөн чөлөө, ******* оффис ** давхарт байрлах ******* Ю******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б***** аймаг, Б***** сум, ** дүгээр баг, А******* ** айл, ** гудамж, ** тоотод оршин суух Д.Б*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,946,240 (нэг сая есэн зуун дөчин зургаан мянга хоёр зуун дөч) төгрөг гаргуулах тухай 304/2025/00924/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* Ю******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б***** А ** хүнсний дэлгүүртээ манай байгууллагаас 2025.06.02-ны өдөр 353,880 төгрөгийн үнийн дүнтэй шар айраг, нийт 2,145,160 төгрөгийн үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрөөс өнөөдрийг хүртэл буюу 2025.10.27-ны өдрийг хүртэлх хугацаанд 198,920 төгрөгийг төлөөлгүй, үлдэгдэл 1,946,240 төгрөгийг төлөөгүй байна.

Худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл 1,946,240 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн хүсэлт бичиж өгч байсан ба төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. ...Иймд хариуцагчаас компанид төлөх шаардлагатай төлбөр 1,946,240 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү. гэжээ.

Хариуцагч Д.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Ю******* ХХК нь хариуцагч Д.Б*******т холбогдуулан 1,946,240 (нэг сая есэн зуун дөчин зургаан мянга хоёр зуун дөч) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* Ю******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б*******т холбогдох 1,946,240 (нэг сая есэн зуун дөчин зургаан мянга хоёр зуун дөч) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 23,045 (хорин гурван мянга дөчин тав) төгрөг, хариуцагч Д.Б*******ээс 23,045 (хорин гурван мянга дөчин тав) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА