| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00968/И |
| Дугаар | 304/ШШ2026/00058 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2026/00058
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, С*******ын нэрэмжит талбай 5, Ш/х-22, Г******* банкны төв байранд байрлах Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б**** аймаг, Х*******-Ө******* сум, ** дүгээр баг, ** дүгээр хороо, ** гудамж, **тоотод оршин суух А.Н*******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 9,638,146.19 (есэн сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун дөчин зургаан төгрөг арван есэн мөнгө) төгрөг гаргуулах тухай 304/2025/00968/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Н******* нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Г******* банктай ЗГ-К001577502 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 (Арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гүч) сарын хугацаатай зээл авсан. А.Н******* нь ЗГ- R001577502 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 160 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 10-р сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,638,146.19 (Есөн сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун дөчин зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г******* банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* Банк ХК нь хариуцагч А.Н*******т холбогдуулан 9,638,146.19 (есэн сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун дөчин зургаан төгрөг арван есэн мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.Н******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Н*******т холбогдох 9,638,146.19 (есэн сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун дөчин зургаан төгрөг арван есэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Н******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 84,580 (наян дөрвөн мянга таван зуун ная) төгрөг, хариуцагч А.Н*******ээс 84,580 (наян дөрвөн мянга таван зуун ная) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА