Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2025/00791

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын а*******ан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа дж, тус шүүхийн шүүх хуралдааны В та*******имд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, **** дугаар байр, **** дүгээр орц **** тоотод оршин суух, Т******* ө******* ХХК /Хувийн хэргийн дугаар:****/, /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, **** дугаар байрны **** тоотод оршин суух, Б******* овогт Ж******* Э******* /ИБД:*****/-д холбогдох,

Нийт ***** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******,

Хариуцагч Ж.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т******* ө******* ХХК нь хариуцагч Ж.Э*******д холбогдуулан гаргасан нийт ***** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* хүү ***** төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үндсэн зээл **** төгрөг, хүү **** төгрөг, нийт **** төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

3.Шүүх нэхэмжлэгч талын нэхэмжилсэн нийт **** төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

4.Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

-Ж.Э******* нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Мө*******насангийн хамт манай "Э******* мө*******" л******* газар ирж Б сумын **** жилийн ой болох гээд байна. Манай нөхөр Мө*******насан нь Б сумын хүн байгаа юм, мөнгө хэрэг болж байна. Бид 2 сумын 100 жилийн ойгоос өмнө машин авах санаатай байтал мөнгө дутаад байна, та бид хоёрт тус болоод мөнгө зээлээч банкнаас зээл авах гэхээр мөнгө бүтэхгүй байна гэж хэлж байсан. Сумын 100 жилийн ой болох гээд байна гэж гуйсаар байгаад тэр өдрөө **** төгрөгийг банкнаас мөнгө аваад өгнө гэж хэлээд аваад явсан. Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дахин Ж.Э******* нь нөхөртэйгөө ирээд машин авах гэсэн мөнгө хүрэхгүй байна. Дахиж **** төгрөгийг зээлээч бид 2 апп-р зээл авах болсон зээлээ аваад маргааш нөгөөдрөөс мөнгийг хүүтэй чинь авчирч өгнө гээд аваад явсан. Ж.Э******* нь тухайн үед ямар ч барьцаа өгөөгүй аваад явсан. Үүнээс хойш 2 өдрийн дараа *** төгрөгийг авчирч 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн авсан зээлийн *** дугаартай гэрээний 5,000,000 төгрөгөөс 3,600,000 төгрөгийг өгөөд хүүнд 300,000 төгрөгийг өгөөд 1,400,000 төгрөгийг хүүтэй нь өгнө гэж яваад өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр авсан 8729 дугаартай гэрээний мөнгийг өдрийн хүүгээр тооцож авсан мөртлөө маш олон удаа шаардуулсаар 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг авчирч өгч үндсэн зээлээ хасуулсан, хүү 2,500,000 төгрөгийг өгсөн. Одоо үндсэн зээлээс 4,800,000 төгрөг, түүний сарын хүү 5,200,000 төгрөгийг, нийт **** төгрөг, нийт 2 гэрээний зээл, хүү 14,200,000 төгрөгийг Ж.Э*******, нөхөр Мө*******насан нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ж.Э******* нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр надаас 5,000,000 төгрөг зээлж авсан. Урьд нь ээжий*******ээ хашаа байшинг барьцаалж зээл авсан. Хагас дутуу төлсөн ч гэсэн хашаа байшингий******* нь гэрчилгээ байгаа учраас би Ж.Э*******д зээл өгсөн. Манай нөхөр Булган аймгийн Б сумын хүн, төрсөн сумы******* нь 100 жилийн ой болох гэж байгаа тул машин авах хэрэгтэй байна гээд гуйхаар нь 5,000,000 төгрөг зээлсэн. 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөнгө маань дутаад байна эгчээ гэхээр нь өдрийн хүүгээр гарч байгаа мөнгө шүү гээд 5,300,000 төгрөг зээлсэн. Би танд удахгүй аппликэйшний зээл аваад өгчихнө гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл төлөөгүй. Би хүний ломбардыг ажиллуулж байгаа учраас авах ёстой төлбөрийг нь авна. Хүнээс авахдаа үедээ гуйж авсан. Өгөх болохоор янз бүрийн юм яриад байгаа нь онцгүй санагдаж байна. Би нэхэмжилсэн мөнгөнийхөө хүүг чадахаараа хасаж байна. Хувьдаа амьдралгүй хүн гэж байхгүй. Бүгд л оюутан хүүхэдтэй. * төгрөгийн хүүг багасгаад 3,000,000 төгрөг болголоо. Гэтэл төлөхгүй гээд байгааг нь харахаар надад хүн муутай л санагдаж байна. Чадахгүй гээд байвал хүн бүр л чадахгүй байх. Үндсэн зээл 6,200,000 төгрөг нэхэмжилж байгаа. Нэгдүгээр гэрээнээс**** төгрөг хүүнд нь өгөөд үндсэн төлөлтөөс 3,600,000 төгрөг хасуулсан. Үлдэгдэл 1,400,000 төгрөгийг би сарын хүүгээр тооцсон. Хоёрдугаар гэрээгээр 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5,300,000 төгрөг авч явсан. Өдрийн хүүгээр нь тооцож байгаа шүү гэхэд төлөлт хийхгүй нилээн удсан. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүүнд 2,500,000 төгрөг, үндсэн зээлээс 500,000 төгрөгийн төлөлт хийсэн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй. Би дахин дахин явж үнэхээр чадахгүй байна. Хүнд сайхан сэтгэл гаргаад мөнгө өгсөн. Гэтэл ийм байдалтай байна. 8,000,000 төгрөгийн хүүнээс 3,000,000 төгрөгийг өгчих гэж хэллээ. Яагаад зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. Хариуцагч өөрөө сурган хүмүүжүүлэгч хүн ингээд явж байх зохимжгүй санагдаж байна. Иймд 6,200,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл дээр хүү 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үнэхээр боломжгүй байгаа бол 8,000,000 төгрөгийн хүүг 3,000,000 төгрөгөөр төлчих гэдгээ хэлсэн. Би хүний мөнгийг дураараа ингээд хасаад байх зохимжгүй. Ж.Э******* ч гэсэн ухамсартай хүн байна үүнийг ойлгох хэрэгтэй. Авсан нь үнэн юм чинь хэрүүл хийлгүй өгөөсэй гэж бодож байна. Би хүүнээс нь 5,000,000 төгрөгийг хассан. Нийт 8,000,000 төгрөгийн хүүг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан. Хүүг 2,500,000 төгрөг болгож 5,500,000 төгрөгийн хүүнээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Би 2023 он гэхийг 2025 он гээд андуураад бичсэн байна. 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5,300,000 төрөгийг авсан гэв.

 

6.Хариуцагч Ж.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж овогтой Э******* нь Булган сумын Ерө*******ий боловсролын Нэгдүгээр сургуульд багшаар ажилладаг. Тус Э*******мө******* л******* Б.Т*******гаас 14,200,000 төгрөгийн нэхэмжлэлээс үндсэн мөнгө 4,800,000 төгрөгийг өгөх боломжтой байгаа. Миний цалин 1,700,000 төгрөгийн цалинтайгаас, цалингийн зээл 870,000 төгрөг төлдөг, хэрэглээний зээл 463,000 төгрөг, утасны зээл 180,000 төгрөг, машины зээл 880,000 төгрөг, iphone утасны зээл 360,000 төгрөг, Мобикомын зээл 300,000 төгрөг, нийт 3,653,000 төгрөгийн зээл төлдөг. Нөхөр 2,000,000 төгрөгийн цалинтай. Үүнээс сар бүр 600,000 төгрөгийг 8 сарын хугацаанд төлж барагдуулахыг хүсэж байна. 4,800,000 төгрөгийн хүүг төлөх чадваргүй байгаа учраас тусална уу гэжээ.

 

7.Хариуцагч Ж.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Би Төрийн банкнаас цалингийн зээл аваад эхний зээлээс 2023 оны 07 дугаар сард төлсөн. 2 дахь зээлийн гэрээнээс 500,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 6,200,000 төгрөг байгаа. Энэ зээлийг төлж чадахгүй байгаа шалтгаан нь миний цалин 1,700,000 төгрөг, нөхөр маань уурхайд ажилладаг, сард 2,000,000 төгрөгийн цалинтай. Бид хоёр сард цалингийн зээл, машины зээл, хоёр утасны зээл төлдөг. Эдгээр төлөлтүүд бүгд нийлээд сард****төгрөг төлдөг. Б.Т******* эгчээс авсан үндсэн мөнгө болох 6,200,000 төгрөгийг 8 сарын хугацаанд төлөх хүсэлтэй байна. Цалин нэмэгдвэл төлөлтөө нэмээд хугацаагаа шахаад дуусгана. Нөхөр маань уурхайд ажилладаг учраас өвөл амардаг. Манайх оюутан хүүхэдтэй болчихсон учраас төлөлтийн чадамжгүй болчихоод байна. Хүнээс мөнгө авсан өгөх нь үнэн. Миний мэргэжлийг хүртэл ярьж байна. Би амьдралы*******аа боломж бололцоог л хэлсэн. Хүү нь 3,000,000 төгрөг гэхээр үнэхээр ө******* байгаад байна. Хүүнд нь 1,000,000 төгрөг өгөх хүсэлтэй байна. Ярилцаад тохиролцъё гэхээр 6,200,000 төгрөгийн үндсэн зээл дээр хүү 3,000,000 төгрөг гэхээр үнэхээр ө******* байгаад байна. Би цалингийн зээлтэй, өөр маш олон зээл төлдөг учраас үнэхээр хүнд байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 6,200,000 төгрөг дээр маргах зүйлгүй гэв.

 

8.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Э******* Мө******* л******* 8722 дугаар зээлийн гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Э******* Мө******* барьцаалан зээлдүүлэх газрын 8724 дугаар зээлийн гэрээ, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

9.Нэхэмжлэгч Э******* мө******* барьцаалан зээлдүүлэх газар нь хариуцагч Ж.Э*******д 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5,300,000 төгрөгийг****тоот зээлийн гэрээ байгуулан зээлүүлсэн ба зээлийн гэрээ байгуулсантай зохигч маргаагүй.

10.Нэхэмжлэгч Т******* ө******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

11.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т: зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус хуульчилсан ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан гэрээ байгуулагджээ.

12.Нэхэмжлэгч Т******* ө******* ХХК, хариуцагч Ж.Э******* нарын хооронд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээ нь гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

13.Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт тус тус заасан хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх талаарх хуулийн заалтуудад нийцжээ.

14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хүүнд 8,000,000 төгрөг нэхэмжилснээс 5,500,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 2,500,000 төгрөгийг үндсэн зээл 6,200,000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

14.1.Хариуцагч Ж.Э******* нь ...Миний цалин 1,700,000 төгрөг, нөхөр маань уурхайд ажилладаг, сард 2,000,000 төгрөгийн цалинтай. Бид хоёр сард цалингийн зээл, машины зээл, хоёр утасны зээл төлдөг. Эдгээр төлөлтүүд бүгд нийлээд сард 3,050,000 төгрөг төлдөг. Б.Т******* эгчээс авсан үндсэн мөнгө болох 6,200,000 төгрөгийг 8 сарын хугацаанд төлөх хүсэлтэй байна. ... Хүүнд нь 1,000,000 төгрөг өгөх хүсэлтэй байна. Би цалингийн зээлтэй, өөр маш олон зээл төлдөг учраас үнэхээр хүнд байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 6,200,000 төгрөг дээр маргах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

14.2.2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №8722 тоот, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №8724 тоот зээлийн гэрээнүүдийн агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн гэж үзсэн ба хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал хариуцагчаас гаргуулах зээлийн хүүг бууруулан тооцож байх тул хүүгийн хэмжээг хариуцагчид илт хохиролтой тогтоогдсон гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

15.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Э*******гаас үндсэн зээл 6,200,000 төгрөг, хүү 2,500,000 төгрөг, нийт 8,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ө******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

16.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э*******гаас **** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ө******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Э*******гаас үндсэн зээл 6,200,000 төгрөг, зээлийн хүү 2,500,000 төгрөг, нийт 8,700,000 /найман сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ө******* ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т******* ө******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э*******гаас 154,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* ө******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 7511 дүгээр зүйлийн 7511.1-т заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА