Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 304/ШШ2026/00060

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: Б***** аймгийн С******* сумын ** дугаар баг, С******* о*******д оршин суух С.Баярс*******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б****** аймгийн Б****** сумын Ц*******ийн *-*** тоотод оршин суух П.Б*******од холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 47,188,260 төгрөгийг гаргуулах тухай 304/2025/01151/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Баярс*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....П.Б*******оос 47,188,260 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...П.Б******* миний бие нэхэмжлэгч С.Баярс*******ы нэхэмжлэлд дурдсан мөнгийг зээлсэн нь үнэн. Үлдэгдэл мөнгөө буцаан өгөх гэсэн боловч санхүүгийн бэрхшээлтэй байгаа тул хуваах нөхцөлтэйгөөр 2026 оны 05 сарын 30-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч П.Б******* нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэлийн талаар эвлэрэн хэлэлцэж доорхи нөхцөлөөр эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд: нэхэмжлэлийн шаардлага болох 47,188,260 төгрөгийг дараах байдлаар хувааж төлөхөөр тохиров. 1 сард 10,000,000 төгрөг, 2 сард 10,000,000 төгрөг, 3 сард 10,000,000 төгрөг, 4 сард 10,000,000 төгрөг, 5 сард 7,188,260 төгрөгийг тус тус төлж, улсын тэмдэгтийн хураамжийн 393,891 төгрөгийг хариуцагч тал хариуцан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Тохирсон хугацааг зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхийг ойлгов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Баярс*******ы нэхэмжлэлтэй хариуцагч П.Б*******од холбогдох 47,188,260 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэлийн талаар эвлэрэн хэлэлцэж доорхи нөхцөлөөр эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд: нэхэмжлэлийн шаардлага болох 47,188,260 төгрөгийг дараах байдлаар хувааж төлөхөөр тохиров. 1 сард 10,000,000 төгрөг, 2 сард 10,000,000 төгрөг, 3 сард 10,000,000 төгрөг, 4 сард 10,000,000 төгрөг, 5 сард 7,188,260 төгрөгийг тус тус төлж, улсын тэмдэгтийн хураамжийн 393,891 төгрөгийг хариуцагч тал хариуцан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Тохирсон хугацааг зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхийг ойлгож харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч С.Баярс*******ы нэхэмжлэлтэй хариуцагч П.Б*******од холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 47,188,260 төгрөгийг хариуцагч П.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 5 хувааж, 1 сард 10,000,000 төгрөг, 2 сард 10,000,000 төгрөг, 3 сард 10,000,000 төгрөг, 4 сард 10,000,000 төгрөг, 5 сард 7,188,260 төгрөгийг тус тус төлж, улсын тэмдэгтийн хураамжийн 393,891 төгрөгийг хариуцагч тал хариуцан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 393,891 төгрөгийг хариуцагч П.Б******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА