| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00867/И |
| Дугаар | 304/ШШ2025/00792 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2025/00792
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, **** дүгээр багт оршин суух, С*** хүн овогт Б******* Р******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, З******* т******* ***** тоотод оршин суух Г******* овогт Ц******* С******* холбогдох
Нийт **** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******,
Хариуцагч Ц.Солонго,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Раднаабадам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б******* Раднаабадам **** оны 02 дугаар сарын 12-ны өдөр малын эмч Ц.Солонго гэрт ирж Төрийн банкны малчны зээл аваад өгөөч гээд өндөр настай юмны учир ойлгохоо байсан намайг дагуулж **** төгрөгийг зээл авахуулж өрөнд оруулсан. Ингээд банкнаас хүү нэхэгдэж 6 дугаар ангид сурдаг охиныхоо хадгаламжийг барьцаалж зээл авч **** гаруй төгрөгийн өр дарсан. Мөн тэтгэврийн зээл авч охиныхоо зээлийг хааж 2026 оны 04 сар хүртэл зээл авсан. Ц.Солонго нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. 10 дугаар сарын 01-ний өдөр бүх зээлийг дарж өгнө гэсэн бичиг өгсөн боловч өгөөгүй хүнд байдалд оруулж байна. Иймд **** төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ц.Солонго шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Солонго нь Б.Р******* шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкнаас **** төгрөгийг Раднаабадамаар малчны зээл авахуулсан бөгөөд тухайн өдрөө нэхэмжлэгчийн **** тоот Хаан банкны дансанд*** төгрөгийг явуулж, зээлийн үлдэгдлийг нь хаасан. Тэгээд надад*** төгрөг үлдсэн. Миний хувьд зээлийг графикийн дагуу эхний төлөлтийг 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлж чадаагүй нь үнэн. Цаашид графикийн дагуу төлөөд явах хүсэлтэй байх учир Б.Раднаабадамтай эвлэрэх хүсэлтэй байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тухайн бүр төлөөд явна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, хариуцагч Ц.Солонго нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* би нэхэмжлэгч Б.Р******* нэхэмжилсэн нийт 23,983,145 төгрөгөөс 7,783,145 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж,16,200,000 төгрөг гаргуулахаар, Ц.Солонго би 16,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 8,100,000 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 8,100,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Нэхэмжлэгч Б.Р******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг 2026 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч Б.Раднаабадамд төлөхийг хариуцагч Ц.Солонго би хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайн дураар байгуулсан эвлэрлийн гэрээ мөн гэв.
Хариуцагч Ц.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайн дураар байгуулсан эвлэрлийн гэрээ мөн. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,866 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Раднаабадам хариуцагч Ц.С******* холбогдуулан нийт 23,983,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Р******* хариуцагч Ц.С******* холбогдуулан гаргасан нийт 23,983,145 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 7,783,145 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 16,200,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч 16,200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 8,100,000 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 8,100,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг хариуцагч Ц.Солонго нэхэмжлэгч Б.Раднаабадамд бүхэлд нь төлж барагдуулна гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Р******* хариуцагч Ц.С******* холбогдуулан гаргасан 23,983,145 /хорин гурван сая есөн зуун наян гурван мянга нэг зуун дөчин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* 7,883,145 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 16,200,000 /арван зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулахаар, хариуцагч Ц.Солонго нэхэмжилсэн 16,200,000 /арван зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 8,100,000 төгрөгөөр, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 8,100,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Солонгоос 277,866 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Раднаабадамд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ц.Солонго энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА