| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0212/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/226 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/226
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагч Н.Идэр,
Шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ********холбогдох эрүүгийн 1818003760234 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ********, 1986 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, ******** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын********тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байрлах “********” худалдааны төвийн хашаанд хүү ********ийг зодсон гэх шалтгааны улмаас насанд хүрээгүй ********биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхэд болохыг нь мэдсээр байж цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
- ...би тэр хүүхдийг нэг удаа түлхэхэд тэр хүүхэд газар унасан. Яг тэр үед хашааны хаалгаар тэр хүүхдийн аав нь орж ирэхэд манай ангийнхан бүгд зугтсан. Намайг аав нь барьж аваад толгойн дагз хэсэг рүү 2 удаа гарынхаа алгаар цохиод “дахиад хүүхэд дээрэлхээд үзээрэй ална шүү” гэж хэлээд намайг явуулсан гэх насанд хүрээгүй хохирогч ********мэдүүлэг /хх-ийн 8-9/,
- 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр орой 20 цаг орчим ажлаасаа буугаад ирэхэд миний хүү******** “толгой өвдөөд дотор муухайраад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад “********” худалдааны төвийн хашаанд танихгүй аав, хүү хоёрт зодуулсан гэж хэлсэн гэх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** мэдүүлэг /хх-ийн 11-12/,
- ... манай найз ******** ирээд тэр хүүхдийг түлхээд унагахад аав нь гарч ирээд ********гийн толгой руу 2 удаа цохиод “манай хүүхдийг зодоод үзээрэй” гээд бөгс рүү нь өшиглөөд явуулсан гэх насанд хүрээгүй гэрч ******** мэдүүлэг /хх-ийн 15/,
- ...би миний хүүг зодож байсан нэг хүүхдийг нь барьж аваад “аав, ээж чинь чамайг хүн зодож бай гэж сургасан юм уу” гэж хэлээд шилэн хүзүү дээр нь нэг удаа алгадсан гэх шүүгдэгч ********мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27/,
- ********гийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт, зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 511 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/,
Насанд хүрээгүй хохирогч ********гийн №0000586783 дугаартай төрсний гэрчилгээ /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч ******** гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ********гийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********мөрдөн байцаалтад өгсөн “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний хүү ********гийн биеийн байдал хэвийн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгч ********нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ********нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ********эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ********нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч********хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ********нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.Мөнх-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ********оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР