Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2025/00812

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, ****дугаар баг, З******* т******* т******* төв**** давхарт байрлах, С******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:*****, регистрийн дугаар:*****/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, Х******* р*******,**** дугаар гуд*******ж, **** тоотод оршин суух Б******* овогт Б******* Б******* /ИБД:*****/,

 

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, Х******* р*******, 6 дугаар гуд*******ж, 608 тоотод оршин суух Ар т овогт Д Н /РД:****/ нарт холбогдох,

 

Нийт ***** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б******* Д.Н нар нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ***** тоот зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай 3,5% хүүтэй **** төгрөгийн хэрэглээний зээл авсан. 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нь төлөлт хийх өдөр байсанч энэ өдрөө төлөлт хийгээгүйгээс гадна энэ өдрөөс хойш зээл төлөлтөө өнөөг хүртэл хийгээгүй тул зээлийн хугацаа хэтрэлт өнөөдрийн байдлаар **** хоногтой, гэрээний үүрэгээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг ****дугаарын утсаар холбогдож болон мэдэгдэн гэрт нь удаа дараа очдог боловч гэртээ байхгүй байдаг ба х*******тран зээлдэгч болох ээжтэй нь удаа дараа уулзаж сануулж байсан үүргээ үл биелүүлэлгүй утасаа ч авахгүй байгууллагад олон хоног хохирол учруулсан. Иймд Б.Б*******той байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу зээл хаах төлбөр нь 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл****төгрөг, хүүгийн төлбөр **** /зургаан зуун арван хоёр мянга дөрвөн зуун тавин төгрөг/, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр ***төгрөг /хорин есэн мянга хоёр зуун тавин хоёр төгрөг 1,47 мөнгө нотариатын хура*******ж 10,500 /арван мянга таван зуу/ төгрөг нийт 3,268,00.98 төгрөгийг хариуцагчаас гаргуулж "С*******" ББСБ-г хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Б******* Д.Н нарт холбогдуулан нийт 3,257,505.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* Д.Н нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 3,257,505.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Б.Б******* Д.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ба тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн**** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б******* Д.Н нараас 33,535 төгрөгийг, улсын орлогоос 33,535 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч С******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 3,257,505.98 /гурван сая хоёр зуун тавин долоон мянга таван зуун таван төгрөг ерэн найман мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б******* Д.Н нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хура*******жийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хура*******жид төлсөн 67,070 төгрөгөөс 33,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б******* Д.Н нараас 33,535 төгрөгийг, улсын орлогоос 33,535 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захир*******жийг хариуцагч Б.Б******* Д.Н нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захир*******жид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА