| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01146/И |
| Дугаар | 304/ШШ2026/00077 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2026/00077
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б***** аймаг, Б**** сум, ** дугаар баг, Х*******, ** гудамж, *** тоотод оршин суух Б.Б*******од холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,413,460 (нэг сая дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/01146/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.Б******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,413,460 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ.
Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Б*******од холбогдох 1,413,460 (нэг сая дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун жар) төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б*******од холбогдох 1,413,460 (нэг сая дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун жар) төгрөгийг хариуцагч Б.Б******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 18,783 (арван найман мянга долоон зуун наян гурав) төгрөг, хариуцагч Б.Б*******оос 18,783 (арван найман мянга долоон зуун наян гурав) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА