| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/01064/И |
| Дугаар | 304/ШШ2025/00817 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 304/ШШ2025/00817
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, ***** дугаар баг, Ч******* ван Х******* *** дүгээр гудамж, **** тоотод байрлах Х******* б******* ХХК /хувийн хэргийн дугаар:*****, регистрийн дугаар:****-/ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, М******* сум, ***** дугаар баг, Х******* **** дугаар гудамж, **** тоотод орш******* суух Г******* овогт Б******* Б******* /РД*****/-д холбогдох
Нийт **** төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХХК нь шүүхэд гарг*******ан нэхэмжлэлдээ: Х*******Б******* нь харилцагч Батжаргал овогтой Б*******тай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр **** дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан **** төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Б******* нь 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгч Б.Б*******гийн Х*******Б************** дахь **** тоот дансанд 9,100,000 /есөн сая нэг зуун мянга/ төгрөгийг шилжүүлэн 1790095025 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 4,631,428.76, хүүний төлбөрт **** төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд **** төгрөг, нийт **** төгрөгийг төлсөн. Х*******Б*******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн б**************д бүртгэлтэй утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч Зээлдэгч нь 2025 оны 09 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 68 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд б*******ны санаачлагаар зээлийн гэрээг хугацаана******* өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар 4,625,319.15 (дөрвөн сая зургаан зуун хор******* таван мянга гурван зуун арван есөн төгрөг арван таван мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Б*******га******* гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б******* шүүхэд гарг*******ан хариу тайлбартаа: Нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* б******* ХХК нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан нийт 4,625,319.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарг*******ан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 4,625,319.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Б.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгөөс 44,477.5 төгрөгийг улсын орл******* хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******га******* **** төгрөгийг, улсын орлогоос 44,477.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* б******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д за*******ныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т за*******наар нэхэмжлэгч Х******* б******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 4,625,319.15 /дөрвөн сая зургаан зуун хор******* таван мянга гурван зуун арван есөн төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т за*******ныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,955 төгрөгөөс 44,477.5 төгрөгийг улсын орл******* хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******га******* 44,477.5 төгрөгийг, улсын орлогоос 44,477.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* б******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д за*******ныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Б******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******ныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дах******* нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА