Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2026/00083

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, ** байр, ** тоотод оршин суух а******* овогт У*******ын С*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б***** аймаг, М******* сум, ** дугаар багт оршин суух Ц******* овогт Л*******гийн С*******ад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 304/2025/00663/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч У.С*******о,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А,

Хариуцагч Л.С*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.С******* бид хоёр 2018 онд танилцаад 2020 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2020 онд дундаасаа хүүхэдтэй болсон. Бид хоёрын харилцаа муудсан. Мөн гэр бүлийн хүчирхийлэл хэд хэдэн удаа үйлдсэн. 2022 оноос хойш гэр бүлээс гадуурх харилцаа бий болсон. Одоо хүртэл тэгж явж байгаа. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан гэв.

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С*******отой 2018 онд танилцаад 2020 онд дундаасаа хүүхэдтэй болсон. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болоод салах болсон. ... Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Зохигчдын эвлэрсэн эвлэрлийн гэрээг уншиж танилцуулаад гэрч асуулгах саналаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Дүгнэлт гаргаагүй болно.

Нэхэмжлэгч У.С*******о, хариуцагч Л.С******* нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч У.С*******о, хариуцагч Д.Т бид хоёр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт хүүхдийн асрамжийн талаар дараах байдлаар эвлэрэв.

Үүнд:

1.Хариуцагч Л.С******* нь хүү С.Бийг эх У.С*******ын асрамжид үлдээхийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

2.Ийнхүү хүүхдийн асрамжид маргаагүй тул нэхэмжлэгч У.С*******о хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзав.

3.Хариуцагч Л.С******* нь дахин /хүүхэд эрсдэлд орсон онцгой нөхцөл байдлаас бусад/ асрамжийн асуудлаар марахгүй гэдгээ илэрхийлэв.

4.Л.С******* нь У.С*******ийн зөвшөөрөлгүйгээр хүүхдийг дураараа авч явахгүй, олон хоногоор дураараа авч явахгүй гэдгээ илэрхийлэв.

5.Хэрэв У.С*******од хүүхдээ асран хамгаалах үүрэгт нь саад учруулсан тохиолдолд хүүхдийн тэтгэлэгээ дахин нэхэмжлэх болно гэжээ.

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн. Үүнд:

-Иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-Хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-С******* дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

-Хүүхдийн эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт,

-С******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ЗШ/579 дугаартай шийтгэвэр,

-Фото зураг,

-С******* дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

-Баянгол, Хан-Уул, С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас хариу тайлбар гаргаж шүүхэд ирүүлсэн.

5.Б***** аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын шинжээчийн багийн дүгнэлт, Д аймгийн сумын цэцэрлэгийн тодорхойлолт, Б**** аймгийн Цагдаагийн газрын лавлагаа, Д сумын Засаг даргын тамгын газрын ёс зүйн хороонд гаргасан өргөдөл, Нийслэлийн хүүхдийн 285 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Эвлэрлийн гэрээ, Д аймгийн сумын Засаг даргын тодорхойлолт, У.С*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Д аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын тодорхойлолт, Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн гэрээ, Л.Бг гэрчээр асууж авсан мэдүүлэг, Д аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн сумын хэсгийн төлөөлөгчийн гаргасан тайлбар, С******* дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэсийн тодорхойлолт, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тогтоол, Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт хэрэгт цугласан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч У.С*******о нь Л.С*******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бид 2020 онд гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаандаа нэг хүүхэд төрүүлсэн бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамжийг өөртөө авч, эцэг Л.С*******аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, хөрөнгийн маргаангүй гэж,

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрлэлт цуцлуулж, хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ, тэтгэлэг төлөхгүй гэх байдлаар зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.У.С*******о, Л.С******* нар нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэдний дундаас 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүү С.Б төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлт бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

4.2.Гэрлэгчид цаашид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ... гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүргийг хүлээхгүй болсон. Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн зан харилцааны байдлаас болж, гэр бүлийн харилцаагаа сэргээх хүсэлгүй болсон нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

5.Зохигч цаашид эвлэрээд хамт амьдрах боломжгүй гэх тайлбарыг хэн аль нь илэрхийлж байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

6.Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

7.Зохигчийн харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу хүү С.Бийг ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг эцэг Л.С*******аас гаргуулахгүй байхаар шийдвэрлэв.

8.Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар А******* овогт У*******ын С*******о, Ц******* овогт Л*******гийн С******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү С*******ын Бийн асрамжийн талаар зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ хуульд нийцсэн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрэлийг баталж, хүү С*******ын Бийг эх У.С*******ын асрамжид үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас эвлэрийн гэрээнд дурьдсан нөхцлөөр татгалзсан болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орл******* хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.

6.Хариуцагч хүүхдээ асрах, тэжээн тэтгэх, сурган хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан үүргийг эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээх бөгөөд эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА