Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 304/ШШ2025/00776

 

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:Б***** аймаг, Б***** сум, ** дугаар баг Ч******* Х******* ** дүгээр гудамж **** тоот Х*******ны байранд байрлах ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б**** аймаг, Б****** сум, ** дүгээр баг, Р******* ******* ******* ** гудамж **  тоотод оршин суух Ц.С*******,

Хариуцагч: Б**** аймаг, Б***** сум, ** дүгээр баг, Р******* ******* ******* ** гудамж ** тоотод оршин суух Ч.П нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 27,719,391.33 /хорин долоон сая долоон зуун арван есэн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай, 1310088623 дугаартай зээлийн барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай 304/2025/00890/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц овогтой С*******, Ч овогтой П нар нь *******Банктай 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1310088623 дугаартай зээлийн гэрээг байгуулан 50,000,000 Яавин сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон.

1310088623 дугаартай зээлийн барьцаанд

ГД: гэрчилгээний дугаартай, Ү- эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Б******* аймгийн Б********** сумын ** дүгээр баг ******* ** дугаар гудамж ** -** тоот хаягт байршилтай 97.27 м.кв талбайтай мансардтай хувийн сууц

ГД: гэрчилгээний дугаартай, Г- эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Б******** аймгийн Б***** сумын ** дүгээр баг ******* ** дугаар гудамж **-** тоот хаягт байршилтай 1280 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулсан.

Банк нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч Ц.С*******-н *******Банкан дахь 5001647053 тоот дансанд 50,000,000 Яавин сая/ төгрөгийг шилжүүлэн 1310088623 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1310088623 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 23,611,110.96 төгрөг, зээлийн хүүнд 10,659,322.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,165.92 төгрөгийг төлсөн.

Уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна.

Хугацаа хэтэрсэн хоног: 58

Зээлийн үлдэгдэл: 26,388,889.04

Хүү: 1,316,529.69

Нэмэгдүүлсэн хүү: 13,972.60

Төлбөрийн нийт үлдэгдэл: 27,719,391.33 төгрөг.

Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж хариуцагч Ц.С*******, Ч.П нараас зээлийн гэрээний үүрэгт 2025.10.23-ны байдлаар нийт:

1.27,719,391.33 /Хорин долоон сая долоон зуун арван есөн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах.

2.Зээлийн барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.С*******, Ч.П нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц овогтой С******* нь ******* *******наас 50,000,000 төгрөгийн зээл аваад 2025 оны 08 сарын 26-ны өдрийг хүртэл төлж байгаад үүнээс хойш мөнгө санхүүгийн хувьд хүнд байдалд орж зээлээ төлж чадахгүйд хүрч 2,3 сар дамнан явсаар шүүхийн шатанд хүрсэн тул Х*******наас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч эвлэрэх хүсэлтэй байна. Одоо хугацаа хэтэрсэн байгаа төлбөрийг төлж барагдуулан үлдсэн мөнгийг графикийн дагуу төлөх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.С*******, Ч.П нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 27,719,391.33 /хорин долоон сая долоон зуун арван есэн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай, 1310088623 дугаартай зээлийн барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.С*******, Ч.П нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.С*******, Ч.П нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 27,719,391.33 /хорин долоон сая долоон зуун арван есэн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай, 1310088623 дугаартай зээлийн барьцаанд байгаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт хариуцагч Ц.С*******, Ч.П нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 204,675 /хоёр зуун дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.С*******, Ч.П нараас 204,675 /хоёр зуун дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА