| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01037/И |
| Дугаар | 304/ШШ2025/00782 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2025/00782
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Хариуцагч: Б******* аймаг, Х******* сум, ** дүгээр баг, Х*******, ц******* агуйт, ** гудамж, *** тоотод оршин суух Т.Б*******од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,307,359.63 /нэг сая гурван зуун долоон мянга гурван зуун тавин есэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/01037/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х******* лизинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Б******* нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ЭР-БЗГ/2022-32319 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,958,400.00 /хоёр сая есөн зуун тавин найман мянга дөрвөн зуу/ төгрөг, төгрөгийн зээлийг нэг сарын 2.55% хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон.
Гэвч зээлдэгч Т.Б******* нь ЭР-БЗГ/2022-32319 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 11-р сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 738 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Иймд хариуцагч Т.Б*******оос байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн:
Үндсэн зээл: 714,897.16 төгрөг
Үндсэн хүү: 512,489.87 төгрөг нэмэгдүүлсэн хүү: 79,972.60 төгрөг
Нийт: 1,307,359.63 /Нэг сая гурван зуун долоон мянга гурван зуун тавин есөн төгрог жаран гурван мөнгө/ төгргийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Заасан хугацаанд төлбөрийг барагдуулахаа үүгээр илэрхийлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х******* лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Б*******од холбогдох 1,307,359.63 /нэг сая гурван зуун долоон мянга гурван зуун тавин есэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Т.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Х******* лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Б*******од холбогдох 1,307,359.63 /нэг сая гурван зуун долоон мянга гурван зуун тавин есэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Т.Б******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 17,934 /арван долоон мянга есэн зуун гучин дөрөв/ төгрөг, хариуцагч Т.Б*******оос 17,934 /арван долоон мянга есэн зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА