Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2025/00783

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* *******, ** давхарт байрлах ** банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б**** аймаг, Х******* сум, ** дүгээр баг, ******* **, Х******* *** тоотод оршин суух У.Н*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 506,790.89 (таван зуун зургаан мянга долоон зуун ерэн төгрөг наян есэн мөнгө) төгрөг гаргуулах тухай 304/2025/00929/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000122432 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 488,790.89 төгрөг, нотариатын төлбөрт 18,000 төгрөг, нийт 506,790.89 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Н*******т холбогдох 506,790.89 (таван зуун зургаан мянга долоон зуун ерэн төгрөг наян есэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч У.Н******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Н*******т холбогдох 506,790.89 (таван зуун зургаан мянга долоон зуун ерэн төгрөг наян есэн мөнгө) төгрөгийг хариуцагч У.Н******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 7,927 /долоон мянга есэн зуун хорин долоо/ төгрөг, хариуцагч У.Н*******ээс 7,927 /долоон мянга есэн зуун хорин долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА