Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2025/00784

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Д*******-Уул аймаг, Д******* сум, Д******* Ю******* *******д байрлах Х******* ******* *******н корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б****** аймаг, Х*******-Ө******* сум, ** дүгээр баг, Т*******д оршин суух Ц.Бид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 11,261,250 /арван нэгэн сая хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00958/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* ******* *******н корпораци ТӨХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х******* ******* *******г дэмжих сан нь 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугд******* хөрөнгө өр авлагыг Х******* ******* *******н корпораци ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. Х******* ******* *******н корпораци ТӨХХК нь газар тариалан, мал ******* *******н салбарыг дэмжих чиглэлээр үйл *******иллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, ******* ******* нэгжтэй урт хугацааны таатай з*******ийн нөхцөлөөр дэмждэг. Ц.Б нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл з*******ээ төлөөгүй байгаа бөгөөд 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 7,507,500 төгрөг байна. Үүнд:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ямар гэрээний дагуу хэдэн төгрөгийн үндсэн төлбөр, хүү, алданги нэхэмжилж байгаа болохыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1.2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 5,750,000 төгрөг, 1,725,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,025,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 2,012,500 төгрөг болно. Мөн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Үр/Бул/23-030 дугаар Барьцааны гэрээг байгуулсан болно. Иймд Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 4,025,000 төгрөг, алданги 2,012,500 төгрөг, нийт 6,037,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах;

2.2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 4,975,000 төгрөг, 1,492,500 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,482,500 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 1,741,250 төгрөг болно. Мөн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Үр/Бу/22-32 дугаар Барьцааны гэрээг байгуулсан болно. Иймд Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,482,500 төгрөг, алданги 1,741,250 төгрөг, нийт 5,223,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулах;

Иймд Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд хэсэгт заасан төсвийн байгууллага болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасан тул нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргаагүй болно. гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б овогтой -И 303,270 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх *******иллагааны явцад 2025 оны 11 сарын 08-нд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өр төлбөргүй. Нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Эн Ди Жи П ХХК нь Х******* ******* *******н корпораци ТӨХХК-ийг төлөөлж Цийн Б /РД:/-д холбогдуулан Улаанбуудайн үр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,261,250 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ.

Хариуцагч нь төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно г******* заасны дагуу нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* ******* *******н корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бид холбогдох, 11,261,250 /арван нэгэн сая хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч ханг*******, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х******* ******* *******н корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бид холбогдох, 11,261,250 /арван нэгэн сая хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА