| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01023/И |
| Дугаар | 304/ШШ2025/00790 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2025/00790
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Хариуцагч: Б***** аймаг, С******* сум, ** дугаар баг, Т*******д оршин суух *******ийнхөн орвогт Нийн Ад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 10,669,666.54 /арван сая зургаан зуун жаран есэн мянга зургаан зуун жаран зургаан төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/01023/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* банк ХК-ийн О******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н овогтой А /РД: / нь 2024 оны 01 сарын 10-ны өдөр Т******* банкнаас МТ4340034131101868807 тоот цалингийн цахим гэрээ байгуулан 4,000,000 /Дөрвөн сая/ төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан. Уг зээл дээр нэмж 2024 оны 08 сарын 19-ны өдөр 2,000,000 /Хоёр сая/, 2024 оны 12 сарын 08-ны өдөр 3,000,000 /Гурван сая/, 2025 оны 01 сарын 09-ны өдөр 1,000,000 /Нэг сая/, 2025 оны 02 сарын 13- ны өдөр 4,000,000 /Дөрвөн сая/, 2025 оны 03 сарын 24-ны өдөр 1,000,000 /Нэг сая/ төгрөгийн зээлийг нэмэлт гэрээ байгуулан 30 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй авсан байна. Зээлийн гэрээний хавсралт1 Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч Н.А нь 2025 оны 06 сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Зээлийн гэрээний үүрэгээ биелүүлэх талаар удаа дараа утсаар холбогдож, мессеж илгээж байсан ч үр дүнд хүрээгүй нь зээлдэгч зээлээ төлөх сонирхолгүй байгааг харуулж байна. Зээл болон зээлийн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй 116 хоног өнгөрч зээл ХЭВИЙН БУС ангилалд шилжсэн тул зээлийн гэрээний 2.2.1, /Зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь -ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба Гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. 6.2.1, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол" заалтыг үндэслэн 2025 оын 11 сарын 18-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Н овогтой А зээлийн үлдэгдэл төлбөр 10,542,444.18 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 126,889.31 төгрөг, нэмэгдуүлсэн хүү 333.05 төгрөг, нийт 10,669,666.54 /Арван сая зургаан зуун жаран есөн мянгө зургаан зуун жаран зургаан төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* банк ХК-ийн О******* салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ад холбогдох 10,669,666.54 /арван сая зургаан зуун жаран есэн мянга зургаан зуун жаран зургаан төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.А нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Т******* банк ХК-ийн О******* салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ад холбогдох 10,669,666.54 /арван сая зургаан зуун жаран есэн мянга зургаан зуун жаран зургаан төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Н.А нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Т******* сангаас 92,833 /ерэн хоёр мянга найман зуун гучин гурав/ төгрөг, хариуцагч Н.Агаас 92,833 /ерэн хоёр мянга найман зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА