| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00927/И |
| Дугаар | 304/ШШ2025/00793 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2025/00793
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би
Хариуцагч: Б**** аймаг, Д******* сум, ** дүгээр баг, Х*******ад оршин суух Д.Д*******д холбогдох 4,656,651.72 (дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай 304/2025/00927/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д******* нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Г******* банктай К001460915 дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 7,737,294.00 /Долоон сая долоон зуун гучин долоон мянган хоёр зуун ерэн дөрвөн/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн.
Зээлдэгчийн К.001460915 дугаарт Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт КОО1460915 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 4,656,651.72 төгрөгийг Д.Д*******аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д*******д холбогдох 4,656,651.72 (дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг далан хоёр мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Д******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д*******д холбогдох 4,656,651.72 (дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Д.Д******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 44,728 /дөчин дөрвөн мянга долоон зуун хорин найм/ төгрөг, хариуцагч Д.Д*******аас 44,728 /дөчин дөрвөн мянга долоон зуун хорин найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА