Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2025/00800

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, П*******ын гудамж, ******* ******* *******ын ** давхар **** тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б***** аймаг, Х******* сум,** дүгээр багийн Х******* нарс **, рам ** гудамж, ** тоотод оршин суух Я.Бд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 14,318,477.74 /арван дөрвөн сая гурван зуун арван найман мянга дөрвөн зуун далан долоон төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Я.Б нь манай компанитай 2024 оны 8 сарын 13-ны өдөр L100032010 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 7807737605 зээлийн дансны дугаартай, 1,675,000.00 /нэг сая зургаан зуун далан таван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5025809438 банкны тоот дансанд;

2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 7100596807 зээлийн дансны дугаартай, 10,340,000.00 /арван сая гурван зуун дөчин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 16

сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5025809438 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 9 сарын 12-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Я.Б-с үндсэн зээлийн төлбөрт 10,577,360.34 /арван сая таван зуун далан долоон мянга гурван зуун жаран төгрөг гучин дөрвөн мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,508,743.73 /гурван сая таван зуун найман мянга долоон зуун дөчин гурван төгрөг далан гурван мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 224,873.67 /хоёр зуун хорин дөрвөн мянга найман зуун далан гурван төгрөг жаран долоон мөнгө / төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 14,318,477.74 /арван дөрвөн сая гурван зуун арван найман мянга дөрвөн зуун далан долоон төгрөг далан дөрвөн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хантуул, хариуцагч Я.Б нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ******* ББСБ-н нэхэмжлэлтэй хариуцагч Я.Бд холбогдуулан 14,318,477.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Я.Б нь нэхэмжлэлийн дүнг 2025 оны 12 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 01 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 02 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 03 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 04 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 05 сарын 15 нд 2,386,412.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулах талаар тайлбар өгсөнийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хантуул миний бие зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Я.Бд холбогдох 14,318,477.74 /арван дөрвөн сая гурван зуун арван найман мянга дөрвөн зуун далан долоон төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

1.    Хариуцагч Я.Б нь нэхэмжлэлийн дүнг 2025 оны 12 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 01 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 02 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 03 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 04 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 05 сарын 15 нд 2,386,412.9 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Я.Бд холбогдох 14,318,477.74 /арван дөрвөн сая гурван зуун арван найман мянга дөрвөн зуун далан долоон төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Я.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 01 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 02 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 03 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 04 сарын 15 нд 2,386,412.9 төгрөг, 2026 оны 05 сарын 15 нд 2,386,412.9 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 114,771 /нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг Төрийн сангаас, 114,771 /нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА