| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00954/И |
| Дугаар | 304/ШШ2025/00801 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00801
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, ** дүгээр хороо, Э*******ы өргөн чөлөө, Э******* и******* худалдааны төв, ** давхар, *** тоотод байрлах А******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б***** аймаг, Х*******-Ө******* сум, ** дүгээр баг, С.М******* ** гудамж, *** тоотод оршин суух Б.Цт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 7,147,131 /долоон сая нэг зуун дөчин долоон мянга нэг зуун гучин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.Цоос 7,147,131 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Б.Ц нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Б.Ц нар нь дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: 2025 оны 12 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 657,131 төгрөг буюу нийт 12 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Цт холбогдох 7,147,131 /долоон сая нэг зуун дөчин долоон мянга нэг зуун гучин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
1. 2025 оны 12 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 657,131 төгрөг буюу нийт 12 сарын хугацаанд хуваан төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах хэсгийг баримтлан нэхэмжлэгч А******* ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Цт холбогдох 7,147,131 /долоон сая нэг зуун дөчин долоон мянга нэг зуун гучин нэг/ төгрөгийг хариуцагч Б.Ц нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 657,131 төгрөг буюу нийт 12 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 64,652 /жаран дөрвөн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг Төрийн сангаас, 64,652 /жаран дөрвөн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА