| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/01001/И |
| Дугаар | 304/ШШ2025/00802 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00802
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: *******-******* дүүрэг, *******, рамт, ** дугаар байр, ** тоотод оршин суух Б.Д*******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б**** аймаг, Б***** сум, ** дугаар баг, **-**-*** тоотод оршин суух Э.Э*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай 304/2025/01001/И инпекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б:Д******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.Э******* нь 2023 оны 11 сард яаралтай мөнгөний хэрэг гараад байна 4,000,000 төгрөг зээлээч гэхээр нь өөрийн данснаас Э.Э*******ын данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш утсаа авахгүй, мөнгийг өгөхгүй байх тул Э.Э*******аас 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******, хариуцагч Э.Э******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Д*******гийн нэхэмжлэлтэй Э.Э*******аас 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хэргийн хариуцагч Э.Э******* миний бие Б.Д*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******той 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 88058771 дугаарын утсаар ярьж 4,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож эвлэрсэн.
Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцсон тул тус хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.
Б.Д*******гийн нэхэмжлэлтэй Э.Э*******аас 4 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хэргийн хариуцагч Э.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч 4,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож эвлэрсэн болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д*******гийн нэхэмжлэлтэй Э.Э*******д холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
1. 4,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дах хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Д*******гийн нэхэмжлэлтэй Э.Э*******д холбогдох 4,000,000 төгрөгийг хариуцагч Э.Э******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, 39,475 /гучин есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг Төрийн сангаас, 39,475 /гучин есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА