Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 304/ШШ2025/00803

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, **дүгээр хороо, С*******ын нэрэмжит талбай 5, Ш/х-22, Г******* банкны төв байранд байрлах Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б***** аймаг, Б******* сум, ** дүгээр баг, ******* ******* *******, ** гудамж, **** тоотод оршин суух Ц.О*******эд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 27,008,861.23 (хорин долоон сая найман мянга найман зуун жаран нэгэн төгрөг хорин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ц.О*******оос 27,008,861.23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О*******эд холбогдох 27,008,861.23 (хорин долоон сая найман мянга найман зуун жаран нэгэн төгрөг хорин гурван мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.О******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ц.О******* төгрөгийг хариуцагч Ц.О******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 146,497 /нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөг, хариуцагч Ц.О*******оос 146,497 /нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ерэн долоо/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА