Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 304/ШШ2026/00005

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, ***** дугаар хороо, С******* т*******, **** давхар, **** тоотод байрлах, А******* к******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:*****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Г******* сум, ***** дугаар баг, Х*******, Б******* 3, ***** тоотод оршин суух Б Зт холбогдох

Нийт ***** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б З нь зээлийн гэрээний үүргийг ****хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар **** тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт **** төгрөг, нотариатын төлбөрт ***** төгрөг, нийт 1,267,911.51 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.З /****/-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлага болох 1,267,911.51 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Зт холбогдуулан нийт 1,267,911.51 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч хариуцагч Б.Зыг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ***** төгрөгөөс ***** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 17,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Зт холбогдох нийт 1,267,911.51 /нэг сая хоёр зуун жаран долоон мянга есөн зуун арван нэгэн төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,980 төгрөгөөс 17,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 17,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА