2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 193/ШШ2026/00072

 

2026             01          08                                   193/ШШ2026/00072

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

  

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******тны *******ны *******од оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, ийн ны од оршин суух, ******* овогт гийн /РД:/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн сургалтын төлбөрт 4.900.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.*******,

Хариуцагч: Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зөвшөөрлийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 2,450,000 төгрөгөөр бууруулж хариуцагчаас 2,450,000 төгрөг гаргуулна. Энэ жилдээ зөвшөөрч байгаа, ирэх жилээс хариуцагч тал өөрийн санаачилгаар төлөөрэй гэж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би бол хариуцлагынхаа 50 хувийг төлөхийг зөвшөөрч байгаа. Ирэх жил бол төлнө. Миний амралтын мөнгө 2026 оны 2 дугаар сарын 8-ны өдөр орохоор төлмөөр байна. 2,450,000 төгрөгийг төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.ид холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөр 4,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,450,000 төгрөг болгон багасгаж, үлдэгдэл 2,450,000 төгрөгөөс сайн дураараа татгалзсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын 50 хувь болох 2,450,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрч байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 93,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,675 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.ид холбогдох зээл 4,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2,450,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл 2,450,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 46,675 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.  нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ